• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

ШАТАХУУНЫ ХОМСДОЛООС ҮҮДСЭН АЛИВАА ЭРСДЭЛД БЭЛЭН БАЙХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-10-28
Ангилал: Нийгэм, Тод мэдээ
ШАТАХУУНЫ ХОМСДОЛООС ҮҮДСЭН АЛИВАА ЭРСДЭЛД БЭЛЭН БАЙХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ
Хөдөө, орон нутгийн иргэдээс УОК-т шатахуун тасалдсантай холбоотойгоор гомдол, ирж буйтай холбогдуулан өнөөдөр Улсын онцгой комиссын шуурхай штабын хуралдаан боллоо.
•Хуралдаанд Улсын онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яам болон нийслэлийн холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцож, өвөлжилтийн бэлтгэл, шатахуун, эрүүл мэнд, түлш, эрчим хүчний аюулгүй байдал, цаг үеийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, тодорхой үүрэг чиглэл өглөө.
•Өнөөдрийн байдлаар баруун бүсэд 14.6 сая, хангайн бүсэд 14.4 сая, хойд бүсэд 8.2 сая, төвийн бүсэд 6.0 сая, говийн бүсэд 12.5 сая, зүүн бүсэд 8.7 сая мал өвөлжиж, хаваржихаар байна. Улсын тусгай хамгаалалттай болон хилийн зурвас газарт 7.7 мянган малчин өрхийн 3.2 мянган толгой мал өвөлжих урьдчилсан судалгаа гарсан байна.
•Дулааны цахилгаан станцуудын үндсэн тоноглол болох 69 зуухнаас 48 нь ажиллаж, 13 нь бэлтгэлд, 8 нь засварт байна. 10 дугаар сарын 24-ний байдлаар станцууд дунджаар 13 хоногийн буюу 663.6 мянган тонн нүүрсний нөөц, 3,405 тонн мазутын нөөцтэй байна.
•Нийслэлд шахмал түлшийг 24 тээврийн компани зүүн үйлдвэрийн агуулахуудаас борлуулалтын цэгүүд рүү тээвэрлэлт хийж байгаа бөгөөд 10 дугаар сарын 24-ний байдлаар 397 борлуулалтын цэг ажиллаж, 8.5 мянган тонн мидлинг, 6.3 мянган тонн хагас коксжсон шахмал түлшний нөөц бүрдүүлсэн байна.
•Хуралдааны үеэр УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан “Улсын онцгой комиссоос өнгөрсөн 6-8 дугаар сараас эхлэн холбогдох байгууллагуудад өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангах, шатахуун, бензин, өвс, тэжээлийн нөөц бүрдүүлж хангалтыг тогтмол хянах үүрэг чиглэл өгч, зарим аймагт газар дээр нь очиж ажилласан. Гэвч биднээс үл шалтгаалсан хүндрэл бэрхшээл гарсан тул төр, хувийн хэвшил, орон нутгийн захиргаа уялдаа холбоотой ажиллаж, хүндрэл бэрхшээлийг даван туулах шаардлагатай байна. Дулааны цахилгаан станцуудыг хэвийн ажиллуулах, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг тасралтгүй ажиллагаатай байлгах нь өвлийг хүндрэл багатай даван туулах үндсэн нөхцөл юм. Төвийн бүсийн цахилгааны хэрэглээ өвлийн оргил үед 1,800 МВТ хүрэхээр тооцоологдсон тул өндөр эрсдэл үүсэж болзошгүй. Энэ нөхцөлд холбогдох байгууллагуудыг шат дараатай төлөвлөгөө боловсруулж ажиллана” гэдгийг онцоллоо. Мөн баруун бүсийн аймгуудад өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа тул отор нүүдэл хийж буй малчдын нөхцөл байдлыг онцгойлон хянаж, мал сүргийн аюулгүй байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэх үүрэг өглөө.
•Өнөөдрийн байдлаар 1.1 сая орчим толгой мал отрын бүсэд байгаа аж. Энэ тоо цаашид өсөх хандлагатай тул малчдын хүнс, тэжээл, шатахууны хангалтыг тасалдуулахгүй байлгах, зам даваа хаагдсан үед шуурхай тусламж хүргэх, Онцгой байдлын байгууллага, эрүүл мэнд, цагдаа гэх мэт төрийн үйлчилгээг цаг алдалгүй хүргэх, аймаг, сумын онцгой комиссыг нэгдсэн зохион байгуулалтад оруулж 24 цаг ажиллуулахыг үүрэг болголоо. Түүнчлэн нийслэл, аймаг, орон нутгийн ШТС-ын мэдээллийг олон нийтэд тогтмол нээлттэй хүргэж, шатахуун хаана тасарсан, хаана олгож байгааг нэг урсгалаар тогтмол мэдээлэхийг Шадар сайд С.Амарсайхан онцоллоо. Цаашид шатахууны хомсдол ойрын хугацаанд шийдэгдэх хэдий ч өвсний тээвэр болон улс хоорондын ачаа тээврийн үнэ өсөж импортын бараа, өвс тэжээлийн зохиомол үнийн хөөрөгдөл үүсэх эрсдэлтэй байгаа тул онцгойлон анхаарахыг санууллаа.

Previous Post

ШАТАХУУН ТҮГЭЭХ ГАЗАРТ НЕФТЬ ХАНГАМЖИЙН ОПЕРАТОРЧИН, НЯРАВААР АЖИЛЛАЖ БАЙСАН НЬ ХӨДӨЛМӨРИЙН ХОРТОЙ НӨХЦӨЛД ХАМААРНА

Next Post

Бээжингийн Зам, харилцааны их сургуультай хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулав

Next Post
Бээжингийн Зам, харилцааны их сургуультай хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулав

Бээжингийн Зам, харилцааны их сургуультай хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулав

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ТАНИЛЦ: Маргаашнаас нөөцийн махны өргөтгөсөн худалдаа гарах байршлууд

ТАНИЛЦ: Маргаашнаас нөөцийн махны өргөтгөсөн худалдаа гарах байршлууд

2026-06-23
Шадар сайд Н.Номтойбаяр БНТУ-ын дотоод хэргийн сайд Мустафа Чифтчитэй уулзлаа

Шадар сайд Н.Номтойбаяр БНТУ-ын дотоод хэргийн сайд Мустафа Чифтчитэй уулзлаа

2026-06-23
Хүй долоон худагт болох Хүрээ цам-Даншиг наадмын хөтөлбөр

Хүй долоон худагт болох Хүрээ цам-Даншиг наадмын хөтөлбөр

2026-06-23
ФОТО: Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тайх ёслол эхэллээ

ФОТО: Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тайх ёслол эхэллээ

2026-06-23
Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр 2 хүн өвчилжээ

Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр 2 хүн өвчилжээ

2026-06-23
Өнөөдөр дараах дүүргүүдэд цахилгаан хязгаарлана

ТАНИЛЦ: Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

2026-06-23
Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2026-06-23
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

2026-06-23
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ

Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ

2026-06-22
Элсэлтийн шалгалт пүрэв гарагт эхэлнэ

Элсэлтийн шалгалт пүрэв гарагт эхэлнэ

2026-06-22
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.