ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Хариуцлага тооцох тогтолцоотой холбоотойгоор, хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг маргааш болох Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Улс орны хөгжилд саад хийж буй хүчин зүйл бол авлигал юм. Үүний эсрэг бодлого маань чиглэж, эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгоно. Хүн эд хөрөнгөө шударгаар олох эрхтэй. Харин нөгөө талдаа авлигаар, хууль бусаар, хээл хахуулиар эд хөрөнгө бүрдүүлбэл, түүнийг нь заавал хураан авдаг тогтолцоог бий болгоно.
Авлигыг том зургаар харах буюу тогтолцоогоор нь авч үзэх шаардлагатай байна. Олон улсад авлигатай тэмцдэг хэлбэр бол татварын зөв тайлагнал, түүнийг нь урамшуулдаг, хариуцлагыг тодорхой болгох, хяналтын системийг нэвтрүүлэх юм” гэлээ.











Сэтгэгдэл бичих