УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл нарын есөн гишүүн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 2026 оны аравдугаар сарын 14-нд өргөн мэдүүлснийг энэ баасан гарагт УИХ-аар хэлэлцэнэ.
Хуулийн төсөлд жил бүрийн зургаадугаар сарын 7-ны өдрийг Морин хуурын өдөр, нэгдүгээр сарын 24-ний өдрийг Монгол тэмээний өдөр болгон хуульчлахаар тусгасан байна.
Тодруулбал, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлд дээрх хоёр өдрийг нэмэхээр тусгажээ.
НИЙТЭЭР ТЭМДЭГЛЭХ БАЯРЫН БОЛОН ТЭМДЭГЛЭЛТ ӨДРҮҮДИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 5.18, 5.19 дэх хэсэг нэмсүгэй:
“5.18. Морин хуурын өдөр: 06 дугаар сарын 07;
5.19. Монгол тэмээний өдөр: 01 дүгээр сарын 24.”
2 дугаар зүйл. Энэ хуулийг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Сэтгэгдэл бичих