• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Бизнес эрхлэгчдэд банкны зээлээс өөр санхүүжилтийн суваг нээх хуулийн төсөл өргөн барилаа

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2026-11-23
Ангилал: Улс төр
Бизнес эрхлэгчдэд банкны зээлээс өөр санхүүжилтийн суваг нээх хуулийн төсөл өргөн барилаа

УИХ-ын гишүүн А.Ганбаатар, О.Амгаланбаатар, Д.Ганбат, П.Ганзориг, У.Отгонбаяр, Д.Пүрэвдаваа, Ө.Шижир, Д.Энхтүвшин, Д.Энхтуяа, Р.Эрдэнэбүрэн нар өнөөдөр /2026.11.23/ Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг УИХ-ын дарга С.Бямбацогтод өргөн мэдүүллээ.

Факторинг нь уламжлалт банкны зээлээс ялгаатайгаар бодит худалдааны гүйлгээ, нэхэмжлэлд суурилан бизнес эрхлэгчдэд санхүүжилт олгодог үйлчилгээ юм. Өөрөөр хэлбэл, бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн, үйлчилгээ үзүүлснийхээ төлбөрийг худалдан авагчаас авах хугацаагаа хүлээлгүйгээр авлагадаа тулгуурлан санхүүжилт авах боломжийг бүрдүүлдэг.

Одоогоор 2002 онд батлагдсан Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд факторингийг санхүүгийн үйлчилгээний нэг төрөл гэж үзэх ганцхан заалт байдаг. Үүний улмаас энэ төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ зах зээлд бүрэн хөгжих боломжгүй байгааг УИХ-ын гишүүн А.Ганбаатар онцолжээ.

Иймд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд барьцаа хөрөнгө шаардахгүйгээр санхүүжилт авах боломж бүрдүүлэх, худалдааны эргэлтийг шуурхай, тасралтгүй байлгах, нийлүүлэлтийн санхүүжилтийн зах зээлийг бэхжүүлэх зорилгоор хуулийн төслийг боловсруулсан байна.

Хуулийн төсөл нь таван бүлэг, 22 зүйлтэй. Үүнд:

  • Факторингийн үйлчилгээнд оролцогч талуудын эрх, үүргийг тодорхойлох;
  • Авлагыг баталгаажуулах, шилжүүлсэн тухай мэдэгдэх;
  • Авлагын мэдээллийн бүртгэл, төлбөр барагдуулах журмыг тогтоох;
  • Факторингийн үйл ажиллагаа эрхлэх этгээд, цахим платформд тавигдах шаардлагыг зохицуулах;
  • Үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох нөхцөлийг тодорхойлох;
  • Хяналт, зохицуулалт, маргаан шийдвэрлэлт, нягтлан бодох бүртгэл, аудит болон хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг зохицуулахаар тусгажээ.

Хуулийн төсөл батлагдсанаар жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид барьцаа хөрөнгө шаардахгүйгээр, зээлийн бүтээгдэхүүнээс хямд өртөгтэй санхүүжилт авах боломж бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзэж байна. Мөн төлбөрөө хүлээх хугацаанд мөнгөн урсгал нь тасалдах эрсдэлийг бууруулж, худалдааны эргэлтийг сайжруулах ач холбогдолтой гэж тайлбарлажээ.

Түүнчлэн факторингийн үйлчилгээгээр дамжуулан эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийг нэмэгдүүлэх нь дотоодын нийт бүтээгдэхүүн болон экспортын худалдааны санхүүжилт тэлэхэд эерэг нөлөө үзүүлнэ гэж төсөл санаачлагчид үзсэн байна.

Эх сурвалж: Монгол Улсын Их Хурал

Previous Post

Монгол, Солонгос харилцан хоёр орны иргэдийн солилцоог нэмэгдүүлэхэд анхаарна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Бизнес эрхлэгчдэд банкны зээлээс өөр санхүүжилтийн суваг нээх хуулийн төсөл өргөн барилаа

Бизнес эрхлэгчдэд банкны зээлээс өөр санхүүжилтийн суваг нээх хуулийн төсөл өргөн барилаа

2026-11-23
Монгол, Солонгос харилцан хоёр орны иргэдийн солилцоог нэмэгдүүлэхэд анхаарна

Монгол, Солонгос харилцан хоёр орны иргэдийн солилцоог нэмэгдүүлэхэд анхаарна

2026-11-23
Төсвийн задаргааг ил болгох асуудлаар Н.Амаржин нийтийн өргөдөл санаачилж, 100 мянган гарын үсэг цуглуулж эхэллээ

Төсвийн задаргааг ил болгох асуудлаар Н.Амаржин нийтийн өргөдөл санаачилж, 100 мянган гарын үсэг цуглуулж эхэллээ

2026-11-23
Эрүүл мэндийн салбарын томилгоо, тэтгэлэгтэй холбоотой асуудлыг АТГ шалгажээ

Эрүүл мэндийн салбарын томилгоо, тэтгэлэгтэй холбоотой асуудлыг АТГ шалгажээ

2026-11-23
Монгол Улсын шигшээ багийн ахлагчаар Ш.Энхийн-Од сонгогджээ

Монгол Улсын шигшээ багийн ахлагчаар Ш.Энхийн-Од сонгогджээ

2026-11-23
“Өвлийн идэш-2026” арга хэмжээ Лхагва гарагт эхэлж иргэдэд мах, сүү, цагаан идээ худалдаална

“Өвлийн идэш-2026” арга хэмжээ Лхагва гарагт эхэлж иргэдэд мах, сүү, цагаан идээ худалдаална

2026-11-23
Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтжээ

Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтжээ

2026-11-23
Ногоон автобусны хэргээр 7 жилийн хорих ял авсан А.Ганхуягийн ялыг ₮40 саяар торгох ял болгов

Ногоон автобусны хэргээр 7 жилийн хорих ял авсан А.Ганхуягийн ялыг ₮40 саяар торгох ял болгов

2026-11-23
Хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58 зөрчил илрүүлжээ

Хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58 зөрчил илрүүлжээ

2026-11-23
Гандантэгчэнлин хийд Солонгосын буддын шашны байгууллагатай хамтарна

Гандантэгчэнлин хийд Солонгосын буддын шашны байгууллагатай хамтарна

2026-11-23
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.