“Өвлийн идэш -2026” өртгөсөн худалдаа нөгөөдөр /2026.11.25/ Төв цэнгэлдэх хүрээлэнд гарах гэж байна. Энэхүү арга хэмжээг жил бүр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран зохион байгуулж хэвшсэн бөгөөд нийслэлийн хүн амын өвлийн улирлын хүнсний хэрэгцээг дундын зуулчлалгүйгээр хангах зорилготой.
Өнөө жилийн өргөтгөсөн худалдаа энэ сарын 29-нийг дуустал дөрөв хоног үргэжлэх товтой байна. Өргөтгөсөн худалдаанд 21 аймгийн малчид, хоршоологчид оролцож, өөр өөрсдийн орон нутгийн онцлог бүхий бүтээгдэхүүнийг дэлгэнэ. Ингэхдээ зөвхөн мах, махан бүтээгдэхүүн бус сүү, цагаан идээ зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг цогц үзэсгэлэн гардгаараа онцлог юм. Ийн малчид, хотын хэрэглэгчдэд дундын зуучлалгүйгээр зах зээлийн дундаж ханшаас хямд үнээр худалдаа эрхлэх боломжийг бүрдүүлдэг.
Мөн нийслэлийн хүн амын өвлийн улирлын хүнсний хэрэгцээг хангах, гол нэрийн бүтээгдэхүүний үнийн огцом хэлбэлзлээс сэргийлэх, орон нутгийн үйлдвэрлэгчдийн борлуулалтыг дэмжих зорилготой аж. Худалдаанд нийлүүлэх бүх бүтээгдэхүүн гарал үүсэл, чанар, стандартын шаардлага хангасан байх бөгөөд холбогдох байгууллагууд мал эмнэлэг, эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын хяналтыг газар дээр нь тавьж ажиллах юм.











Сэтгэгдэл бичих