Монгол Улсын иргэний агаарын тээврийн салбарын төлөөлөгчид АНУ-ын Экспорт-Импортын банк болон “Боинг” компанийн удирдлагуудтай уулзаж, “МИАТ” ТӨХК-ийн агаарын хөлгийн парк шинэчлэл, шинэ онгоц худалдан авах санхүүжилтийн боломжийн талаар хэлэлцжээ.
Уулзалтад Зам, тээврийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газар, “МИАТ” ТӨХК-ийн төлөөлөл болон АНУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамны ажилтнууд оролцсон байна.
АНУ-ын Экспорт-Импортын банкны төлөөлөл экспортын зээлийн баталгаанд суурилсан санхүүжилтийн нөхцөл, шаардлагыг танилцуулж, цаашид “МИАТ” ТӨХК-ийн агаарын хөлгийн худалдан авалтад санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломжийг судлахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Тус банк Монгол Улс, “МИАТ” ТӨХК-тай 2013 онд “Boeing 767-300ER” агаарын хөлгийн худалдан авалтыг санхүүжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байсан туршлагатай юм.
Уулзалтаар хоёр улсын иргэний нисэхийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, агаарын хөлгийн парк шинэчлэлийг дэмжих, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх асуудлыг мөн хэлэлцсэн байна.

Эх сурвалж: Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Элчин сайдын яам











Сэтгэгдэл бичих