Улаанбаатар хотоос Ховд аймгийн Жаргалант сум хүртэл хагас унтлагын буюу VIP автобус үйлчилж эхлэхээр болжээ.
Тодруулбал, Улаанбаатар хотоос Жаргалант сум хүртэл өдөр бүр 11:00 цагт 28 хүний суудалтай, хагас унтлагын автобусаар зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээг эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж буй.
Хагас унтлагын буюу VIP автобус дараах онцлогтой. Үүнд:
- Суудал нь 45 градус налах түшлэгтэй
- Хөл амраагчтай
- Зорчигч бүрийн суудалд дулаан хөнжил өгнө
- Суудал бүрд гар утасны цэнэглэгчтэй
- 24 цагийн сүлжээ буюу старлинк сансрын интернеттэй ажээ. Мөн зорчигчдод үнэ төлбөргүй халуун, хүйтэн ус, кофегоор үйлчлэх зэрэг давуу талтай гэлээ.
Эх сурвалж: Автотээврийн үндэсний төв












Сэтгэгдэл бичих