НҮБ-аас хоёр жил тутам гаргадаг “Цахим засаглалын хөгжлийн индекс”-ийн 2026 оны тайлангаар Монгол Улс дэлхийн 194 улсаас 42 дугаарт эрэмбэлэгджээ. Ингэснээр манай улс сүүлийн дөрвөн жилийн хугацаанд дэлхийн чансаанд 32 байр урагшилсан байна.
Тодруулбал, Монгол Улс 2022 онд 74 дүгээр байрт жагсаж байсан бол 2024 онд 46 дугаар байр руу ахисан. Харин 2026 оны үнэлгээгээр дөрвөн байр урагшилж, 42 дугаарт эрэмбэлэгджээ.
Ингэснээр Азид 15 дугаарт жагссан байна.
НҮБ-ын цахим засаглалын хөгжлийн индекс нь улс орнуудын цахим засаглалын хөгжлийг гурван үндсэн үзүүлэлтээр үнэлдэг. Үүнд төрийн цахим үйлчилгээний хүртээмж, чанар, харилцаа холбооны дэд бүтцийн хөгжил, хүний нөөцийн чадавх багтдаг.
Монгол Улсын 2026 оны индексийн оноо 0.871 болжээ. Энэ нь 2024 оны 0.8457 онооноос өссөн үзүүлэлт юм.
Эх сурвалж: Монгол Улсын Засгийн газар












Сэтгэгдэл бичих