УИХ-ын гишүүн С.Цэнгүүний өмнө нь санаачилсан ч парламентын дэмжлэг авч чадаагүй улсын төсвийн дэлгэрэнгүй задаргааг ил болгох асуудлыг Н.Амаржин нийтийн өргөдлөөр дахин сөхлөө.
Тэрбээр “Улсын төсвийн төлөвлөгөөний дэлгэрэнгүй задаргааг олон нийтэд ил болгоё” нэртэй нийтийн өргөдөл санаачилж, 100 мянган иргэний гарын үсэг цуглуулж эхэлжээ.
Уг өргөдлийг 2026 оны арваннэгдүгээр сарын 23-нд УИХ-ын нийтийн өргөдлийн системд байршуулсан байна. Одоогоор 870 иргэн дэмжиж гарын үсэг зурсан байв.
100 мянган иргэн дэмжсэн тохиолдолд хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах боломж бүрдэх юм.











Сэтгэгдэл бичих