• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Эхлэл
    Улсын Их Хурлын асуулгын цагаар дундаж давхаргыг хамгаалах, тэлэх тухай асуудлаар мэтгэлцэв

    Оюутолгой төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг хэлэлцэх ээлжит долоон жилийн хугацааг үл харгалзан хэлэлцээрийг үргэлжлүүлэхээр боллоо

    Эмээлт эко аж үйлдвэрийн парк төслийн хүрээнд хэрэгжих 10mb -ын нарны цахилгаан станцын судалгааны ажил үргэлжилж байна

    ОЮУ ТОЛГОЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ ХЭЛЭЛЦЭЭР ӨНӨӨДРӨӨС ЭХЭЛЖ БАЙНА

    УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалангийн өмгөөлөгчид прокурорын дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг хүргүүлээд байна

    Шатахуун олголтод тавьсан хязгаарлалтыг цуцаллаа

    Г.Занданшатар: Баялгийн хулгайтай хийх тэмцлийг бүх шатанд эрчимжүүлнэ

    Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэд “Ногоон нуур 1008 айл”-ын орон сууцанд орно

    Багш, эмч нарын орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг судлах өргөтгөсөн ажлын хэсэг байгууллаа

    ШАТАХУУНЫ ХОМСДОЛООС ҮҮДСЭН АЛИВАА ЭРСДЭЛД БЭЛЭН БАЙХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ

    “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд 53 үйлдвэр ашиглалтад орлоо

  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн
No Result
View All Result

Бээжингийн Зам, харилцааны их сургуультай хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулав

Саранцэцэг by Саранцэцэг
2025-10-28
in Нийгэм
Бээжингийн Зам, харилцааны их сургуультай хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулав

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан болон Төмөр замын газрын дарга Б.Артур тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын Бээжингийн Зам, харилцааны их сургуулийн удирдлагуудыг өнөөдөр /2025.10.28/ хүлээн авч уулзлаа.

Хурлын эхэнд Монгол Улсын төмөр замын тээврийн салбарт танигдсан, төмөр замын салбарын чадварлаг залуу үеийг бэлтгэн ажлын талбарт гаргахад үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн БНХАУ-ын Бээжингийн Зам харилцааны их сургуулийн дэд захирал Гао Лян тэргүүтэй төлөөлөгчдөд талархал илэрхийлэв.

Үүний дараа Төмөр замын газрын дарга Б.Артур хэлэхдээ “Монгол Улсын Төмөр замын газар болон БНХАУ-ын Бээжингийн зам харилцааны их сургууль хоорондын хамтын ажиллагааны тухай ерөнхий хэлэлцээрийг байгуулах болсондоо баяртай байна. Өмнө нь миний бие 2012 онд Зам, тээврийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлого зохицуулалтын газрын даргаар ажиллах үедээ Зам, тээврийн яам болон Бээжингийн Зам, харилцааны их сургууль хооронд хамтран ажиллах санамж бичиг, хамтын ажиллагааны тухай гэрээ байгуулахад гар бие оролцож ажилласан. Тухайн баримт бичгийн хүрээнд 60 оюутан тэтгэлгээр суралцах нөхцөл боломжоор хангагдаж, төгсөгчид өнөөдөр  “Улаанбаатар төмөр зам” ХНН, “Монголын төмөр зам” ТӨХК, “Тавантолгой төмөр зам” ХХК-уудад мэргэжлээрээ ажиллаж, хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хувь нэмэр оруулж, экспортын болон импортын, дамжин өнгөрөх ачаа тээвэр, хоёр улсын хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг хариуцан ажиллаж байгааг онцлон тэмдэглэхийг хүсэж байна.

Энэхүү Хэлэлцээр байгуулагдсанаар төмөр замын салбарт бид цаашид үндсэн 2 чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхийг эрмэлзэж ажиллана. Үүнд:

Нэгдүгээрт, Монгол оюутнуудыг Бээжингийн Зам, харилцааны их сургуульд бакалавр, магистр, докторын зэргээр сургах, мөн төмөр замын ажилтнуудыг мэргэжил дээшлүүлэх, дадлагажуулах богино хугацааны сургалтад хамруулах, ингэхдээ хоёр талаас Засгийн газар, их сургууль, аж ахуйн нэгжийн тэтгэлэг зэрэг боломжит тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамруулах боломжийг түлхүү ашиглахаар хамтран эрмэлзэнэ.

Хоёрдугаарт, хил дамнасан төмөр замын төлөвлөлт, барилга, ашиглалтын менежмент, аюулгүй байдал, дэвшилтэт технологийн нэвтрүүлэлт зэрэг чиглэлээр хамтарсан судалгаа хийж, үр дүнг практикт нэвтрүүлэхтэй холбоотой эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг гүйцэтгэх ба үүнд Засгийн газар, олон улсын байгууллага, хөгжлийн сангийн зэрэг байгууллагуудаас дэмжлэг авах боломжийг эрэлхийлэх харилцааг бий болгохоор ажиллана” хэмээн онцлов.

Хариуд нь Зам харилцааны их сургуулийн дэд захирал Гао Лян хэлэхдээ “Монгол, Хятадын төмөр замын хилийн боомтууд нэмэгдэх, Замын-Үүд-Эрээний төмөр замын боомтын өргөтгөл, шинэчлэлийн ажил хийгдэхээр хоёр улсын түвшинд хэлэлцээ хийгдэж байна. Мэдээж эдгээр ажлууд хэрэгжсэнээр төмөр замын салбарын мэргэжилтнүүдийн эрэлт хэрэгцээ улам нэмэгдэх, Монголын төмөр замтай бүх түвшний хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэн ажиллах болно” хэмээн мэдэгдэв.

Уулзалтын төгсгөлд, Монгол Улсын Төмөр замын газар болон БНХАУ-ын Бээжингийн Зам, харилцааны их сургууль хоорондын хамтын ажиллагааны тухай ерөнхий хэлэлцээрт Монголын талаас Төмөр замын газрын дарга Б.Артур, БНХАУ-ын талаар тус сургуулийн дэд захирал Гао Лян нар гарын үсэг зурлаа.

Previous Post

ШАТАХУУНЫ ХОМСДОЛООС ҮҮДСЭН АЛИВАА ЭРСДЭЛД БЭЛЭН БАЙХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ

Next Post

Улсын онцгой комиссын хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл ажлын явцыг хэлэлцлээ

Discussion about this post

Шинэ мэдээ

Улсын Их Хурлын асуулгын цагаар дундаж давхаргыг хамгаалах, тэлэх тухай асуудлаар мэтгэлцэв

Улсын Их Хурлын асуулгын цагаар дундаж давхаргыг хамгаалах, тэлэх тухай асуудлаар мэтгэлцэв

2025-11-01
Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын “Асуулгын цаг”-т дундаж давхаргыг дэмжих бодлогоо танилцууллаа

Үхэр мөргөсөн жолоочийн автомашинд учирсан хохирлыг үхэрний эзэн 4,5 сая төгрөг төлөхөөр шийдвэрлэжээ

ТҮРЭЭСИЙН ТӨЛБӨР ТӨЛӨХ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ ХАРИУЦАГЧААС 209,9 САЯ ТӨГРӨГИЙГ ГАРГУУЛЖ НЭХЭМЖЛЭГЧИД ОЛГУУЛАХААР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

2025-11-01
МОНГОЛ ДОРНЫН ЗУРХАЙ:  Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сүлд тэнэж одно тохиромжгүй

Монгол дорнын зурхай: Наран ургах шингэх: 07:37-18:00

2025-11-01
2025 оны 07-р сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэлх   цаг агаарын урьдчилсан мэдээ

Ирэх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

2025-11-01
НЗДТГ-ын дарга Д.Амгалан Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2025-10-31
“Цагаан алт” хөдөлгөөний үр дүнд орон нутагт ажлын байр нэмэгдэж байна

МОНГОЛ УЛС, ХБНГУ-ЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛЭЛЦЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монгол Улсын гутал үйлдвэрлэлийн хүчин чадал 550 мянган хосоор нэмэгджээ

Гэр бүлийн хүчирхийллийн яллагдагч болсон НИТХ-ын  төлөөлөгч Б.Эрдэнэсүх батлан даалтаар суллагджээ

Гэр бүлийн хүчирхийллийн яллагдагч болсон НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх батлан даалтаар суллагджээ

2025-10-31
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай