Бүгд найрамдах улсаа тунхаглаж, Анхдугаар үндсэн хуулиа баталсны 102 жилийн ойд зориулсан Улс аймгийн алдар цолтой, чансаа өндөр 128 бөхийн уламжлалт барилдаан арваннэгдүгээр сарын 26-ны 13:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.
Түүх сөхвөл, анх1984 онд 128 бөх барилдахад Х.Баянмөнх түрүүлж, Д.Хадбаатар үзүүрлэсэн. 1990 оноос хойш жил бүр уламжлал болон зохион байгуулж байгаа ч 1996, 2009 онд өнжсөн байна.
Өнгөрсөн он 101 жилийн ойн барилдаанд Улсын заан С.Сүхбат 7 даван түрүүлж, улсын аварга П.Бүрэнтөгс үзүүрлэсэн бол их шөвөгт аймгийн арслан Д.Батбаяр, У.Батцоож нар шалгарсан. Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын залуу заан С.Сүхбат 2024 онд түрүүлсэн ба хэрэв энэ жил мөн л түрүүлбэл Улс тунхагласны ойн барилдаанд гурван жил дараалан түрүүлсэн бөх болно.
Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын залуу заан С.Сүхбат











Сэтгэгдэл бичих