• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

ШАТАХУУН ТҮГЭЭХ ГАЗАРТ НЕФТЬ ХАНГАМЖИЙН ОПЕРАТОРЧИН, НЯРАВААР АЖИЛЛАЖ БАЙСАН НЬ ХӨДӨЛМӨРИЙН ХОРТОЙ НӨХЦӨЛД ХАМААРНА

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-10-28
Ангилал: Хууль
12 дугаар ангиа төгсөж байгаа учир дүн муу байж болохгүй гэх шалтгаанаар улсын шалгалтын дүнг бодитой бус дүгнэж ажлаас чөлөөлөгдсөн гэх маргааныг шийдвэрлэлээ

Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2025.06.27-ны өдрийн 114/ШШ2025/0029

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

2025.10.23 Шийдвэрийн тойм-11

Санамж: Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүгчийн захирамж /шүүхийн тогтоол/-ийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

           Иргэн О нь улсад 21 жил 8 сар, үүнээс “Сод монгол групп” ХХК-д нярав, “Тэс петролиум” ХХК-д нярав, нефть хангамжийн операторчноор нийтдээ хүсэлт гаргах үедээ 9 жил 6 сар ажилласан бөгөөд хөдөлмөрийн хортой нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хүсэлтээ Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газарт гаргажээ.

Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газар, тус газрын маргаан хянан шийдвэрлэх зөвлөл дээрх өргөдөл, хүсэлтийг хүлээн авч хянан үзээд “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан 45 насанд хүрсэн, нийтдээ 20-иос доошгүй жил ажиллаж байх шаардлагыг хангасан ч холбогдох журмаар жижиглэнгийн шатахуун түгээх газарт нярав, нефть хангамжийн операторчноор ажилласан хугацааг хөдөлмөрийн хортой нөхцөлд тооцох боломжгүй” хэмээн татгалзсан хариу өгсөн байна.

Ийнхүү О тухайн захиргааны байгууллагуудад холбогдуулан “Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, Д.Оюун-Эрдэнийн өндөр насны тэтгэврийг тогтоохоос татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоож, түүний өндөр насны тэтгэврийг тогтоох шийдвэр гаргахыг Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” тухай нэхэмжлэл гаргаж маргасан.

Шүүхээс “…Монгол Улсад нефтийн төрлийн бодистой харьцдаг хамгийн түгээмэл ажил мэргэжил болох нефт жижиглэнгээр борлуулдаг шатахуун түгээх газрын нярав болон нефть хангамжийн операторчин ажил мэргэжлүүд нь хөдөлмөрийн хортой нөхцөлд хамаарахаар байна, мөн шүүхээс хийсэн үзлэгээр нэхэмжлэгчтэй адил нөхцөлд ажиллаж байсан иргэдийг хөдөлмөрийн хортой нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоосон атлаа нэхэмжлэгчийг тогтоохоос татгалзсан нь тэгш байх зарчмыг зөрчсөн” гэх дүгнэлтийг хийж, нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Previous Post

С.Энхбаяр: Зөрчилтэй 10 ААН-д улсын байцаагчийн албан шаардлагыг хүргүүлж, зөрчлөө арилгах үүрэг өглөө

Next Post

ШАТАХУУНЫ ХОМСДОЛООС ҮҮДСЭН АЛИВАА ЭРСДЭЛД БЭЛЭН БАЙХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ

Next Post
ШАТАХУУНЫ ХОМСДОЛООС ҮҮДСЭН АЛИВАА ЭРСДЭЛД БЭЛЭН БАЙХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ

ШАТАХУУНЫ ХОМСДОЛООС ҮҮДСЭН АЛИВАА ЭРСДЭЛД БЭЛЭН БАЙХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Есдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Есдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

2026-08-28
Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл өнөөдөр хаагдана

Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл өнөөдөр хаагдана

2026-08-28
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-08-28
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ

2026-08-28
Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

Өнөөдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороотой

2026-08-28
Хархорин уулзвар орчимд наймдугаар сарын 29-ний 23:00 цагаас зам хаана

Хархорин уулзвар орчимд наймдугаар сарын 29-ний 23:00 цагаас зам хаана

2026-08-27
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ

Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ

2026-08-27
Энэ жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ

Энэ жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ

2026-08-27
Сайд Б.Батцэцэг Кени улсын Байгаль орчны сайдыг хүлээн авч уулзлаа

Сайд Б.Батцэцэг Кени улсын Байгаль орчны сайдыг хүлээн авч уулзлаа

2026-08-27
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

2026-08-27
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.