• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Алдаагаа давтах уу, авсан цолыг нь хойшлуулах уу?

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2024-06-17
Ангилал: Спорт
Алдаагаа давтах уу, авсан цолыг нь хойшлуулах уу?

Сар хүрэхгүй хугацааны дараа Үндэсний их баяр наадам болно. Наадмыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээж, хааж үг хэлэх нь тодорхой. Түүнээс гадна Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүний дүрээр хэн, хэн сумын талбайд сум тавих нь одоогоор тодорхойгүй байна. Сонгуулийн дараа, наадмын өмнө УИХ-ын дарга, Ерөнхий сайд шинээр тодорно. Энэ мэтээр наадмын өмнө улс төрд тодрох дүрүүд цөөнгүй бий. Мөн улсын наадмын хүчит бөхийн дэвжээнд ч хэн хаана хэрхэн эрэмбэлэгдэх нь тодорхой боллоо. Учир нь, түрүү жилийн төрийн наадамд түрүүлсэн улсын арслан М.Бадарчаас допинг илэрсэнтэй холбоотойгоор түүнд өвдөг шороодсон бөхчүүдэд цол, чимэг олголоо. Ингэснээр дараах бөхчүүд цолоо хэрхэн дуудуулах, хаана эрэмбэлэгдэх нь тодорхой болов.

М.Бадарчид өвдөг шороодож цол, чимгээ нөхөн авсан бөхчүүд:

• Тавын даваанд өвдөг шороодсон Ховд аймгийн харьяат, аймгийн арслан Б.Баянмөнхөд улсын начин,

• Зургаагийн даваанд унасан Дундговь аймгийн харьяат, улсын начин Э.Даш улсын харцага,

• Долоогийн даваанд өвдөг шороодсон Архангай аймгийн харьяат, улсын харцага С.Сүхбатад улсын заан,

• Үзүүрлэсэн улсын гарьд Ц.Бямба-Отгонд улсын арслан цол олгов.

Мөн наймын даваанд өвдөг шороодсон улсын аварга О.Хангайд чимэг нэмлээ. Ийнхүү допинг хэрэглэсэн бөхөд унасан бөхчүүдэд цол, чимгийг нь нөхөн олгодог ч хэрэв үнэн хүчээрээ барилдсан бол өөр үр дүн гарах байсныг бөхийн хорхойтнууд хэлдэг. Тухайлбал, түрүү жилийн наадмаар М.Бадарч допинг хэрэглээгүй бол улсын аварга О.Хангай үзүүр түрүү булаацалдах байсан гэж ярьдаг. Ер нь жил болгон л наадмын дараа бөхчүүдээс допинг илэрч, дараагийн наадмаас нь өмнө зарим бөхчүүдэд цол, чимэг нөхөн олгодог жишиг тогтов. Үндэсний бөх хөгжиж илүү мэргэжлийн болохын зэрэгцээ бөхчүүд допинг хэрэглэх явдал тасрахаа болилоо. 2000 оны эхэн үед бөхчүүдээс допингийн шинжилгээ авч эхэлсэн. Түүнээс хойш улсын баяр наадам бүрийн дараа хоёроос гурван бөхөөс допинг илэрдэг болсон. Энэ байдал газар авсаар сүүлийн жилүүдэд бүр түрүү бөхөөс илэрдэг болов. Энэ нь допинг хэрэглэсэн, хэрэглээгүйг нь үл харгалзан амжилттай сайн барилдаж түрүүлж, үзүүрлэсэн, цолоо ахиулсан, улсын цолонд хүрсэн бөхчүүдэд их хэмжээний шагнал урамшуулал олгодог болсонтой холбоотой. Улсын наадамд амжилт үзүүлэхэд хэн нэгний насаараа зүтгээд ч олохгүй эд хөрөнгөтэй болж амьдрал нь баталгааждаг жишиг болсон. Тав давахад л олон хүний амьдралын зорилго болсон насаараа хөдөлмөрлөж зүтгэдэг орон сууц, үнэтэй машиныг бэлгэнд авдаг. Түрүүлж, үзүүрлэвэл түүнээс ч ихийг авна. Тиймээс бөхчүүд допинг хэрэглээд ч болтугай амжилт үзүүлж эд хөрөнгөтэй болохыг хүсдэг байхыг үгүйсгэхгүй. Хүний шунал ч хязгааргүй. Хамгийн гол нь допинг хэрэглээд баригдлаа, бүр шийтгүүллээ гэхэд авсан бэлэг сэлт нь хураагдахгүй, өөрт нь үлдэнэ. Тухайлбал, өнгөрсөн жилийн түрүү бөх улсын арслан М.Бадарчаас допинг илэрсэн ч түүнд Архангай аймгийн нутгийн зөвлөлөөс өгсөн Toyota Land cruiser 300, “Нутгийн буян” группээс өгсөн 650 сая төгрөгийн үнэлгээ бүхий таван өрөө хаус, Архангай аймгийн Цэнхэр сумын нутгийн зөвлөлөөс өгсөн бартаат замын уралдааны автомашин, “Азуре Коал Монгол Майнинг” ХХК-иас өгсөн 10000 ам.доллар, аавынх нь төрсөн нутаг Баянхонгор аймгаас бэлэглэсэн суурь хонь өөрт нь үлдсэн. Хэн нь ч допинг хэрэглэсэн учраас гээд буцааж аваагүй. Одоогоор төрөөс өгсөн цолыг нь ч хураагаагүй байгаа. Товчхондоо допинг хэрэглээд баригдлаа гэхэд алдах юмгүй. Тухайн үедээ нийгэм даяараа шуураад л өнгөрдөг. Эртнээс бөхдөө хайртай, ямар ч муу зүйл, муу хүнийг амархан мартдаг “загасны” ой санамжтай олон нийт тэгэсхийгээд л мартчихдаг. Ийм л учраас допинг хэрэглэсэн бөхчүүдийн тоо улам нэмэгдсээр л байна.

Улсын наадмын дараа болон явцын шинжилгээ авахад допинг хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүд:

2002 он: А.Сүхбат (Дархан аварга)

2003 он: Д.Батбаяр (Улсын начин)

2004 он: Д.Мягмарсүрэн (Улсын заан)

2004 он: Г.Ганхуяг (Улсын харцага)

2006 он: Д.Рагчаа (Улсын гарьд)

2006 он: Г.Эрхэмбаяр (Улсын аварга)

2009 он: Ц.Сумъяабэйс (Улсын начин)

2009 он: Б.Соронзонболд (Улсын заан)

2011 он: Г.Алтангэрэл (Улсын харцага)

2011 он: Ц.Цогбаяр (Улсын начин)

2012 он: Х.Мөнхбаатар (Улсын арслан)

2012 он: Б.Сугаржаргал (Улсын начин)

2014 он: Б.Суманчулуун (Улсын начин)

2014 он: Н.Адъяабат (Аймгийн арслан)

2016 он: Б.Баатарцол (Улсын начин)

2016 он: Б.Ганзориг (Цэргийн арслан)

2017 он: Ө.Бат-Орших (Улсын гарьд)

2017 он: Б.Пүрэвсайхан (Улсын заан)

2017 он: Э.Даш (Улсын начин)

2017 он: Б.Номиндалай (Аймгийн хурц арслан)

2017 он: С.Майнбаяр (Сумын заан)

2018 он: Б.Соронзонболд (Улсын заан)

2018 он: Б.Гончигтавхай (Аймгийн арслан)

2018 он: Н.Ганбаатар (Улсын гарьд)

2018 он: А.Цацабшир (Улсын харцага)

2018 он: Ц.Бямба-Очир (Улсын начин)

2019 он: Э.Оюунболд (Улсын арслан)

2019 он: Д.Цэрэнтогтох (Улсын начин)

2020 он: Н.Батсуурь (Улсын гарьд)

2020 он: Пүрэвдавга (Улсын арслан)

2020 он: Б.Баторших (Аймгийн арслан)

2021 он: Э.Оюунболд (Улсын арслан)

2021 он: Б.Уртнасан (Аймгийн арслан)

2021 он: Н.Батсайхан (Аймгийн арслан)

2021 он: Б.Хадбаатар (Аймгийн арслан)

2022 он: Б.Лхагвадорж (Аймгийн арслан)

2022 он: Д.Ням-Очир (Аймгийн арслан)

2022 он: Т.Бэгзсүрэн (Улсын харцага)

2023 он: М.Бадарч (Улсын арслан)

2002 оноос хойш 2005, 2008, 2010, 2013, 2015 оныг эс тооцвол жил бүр бөхчүүдээс допинг илэрчээ. Энэ жилийн наадмаар ч хэн нэгэн бөхөөс допинг илэрч, дараа жилийн наадмын өмнө дахиад л бөхчүүдэд цол, чимэг нөхөн олгоод зогсож байхыг үгүйсгэхгүй. Үүнийг өөрчлөх нэг шийдэл бий гэдгийг бөхчүүд хэлдэг. Энэ бол допингийн шинжилгээний хариу нь гарсны дараа цолыг нь олгодог, бөхчүүд ч шинжилгээнийхээ хариуг гарсны дараа цолны найр наадмаа хийдэг болох тухай ойлголт юм.

Алдаагаа давтах уу, авсан цолыг нь хойшлуулах уу?Улсын заан Д.Анар

“Хялбархан байдлаар амжилтад хүрэхийн тулд допинг хэрэглэж байгаа нь үнэн. Хүний юмыг хулгайлж байгаатай ялгаагүй зүйл. Зөвхөн өөрийнхөө эрх ашгийг бодоод л допинг хэрэглэж байгаа. Тиймээс хэрэглэхээсээ өмнө “Нэр хүнд маань юу болох билээ” гэж бодох хэрэгтэй. Допингийн шинжилгээний хариу нь ирсний дараа цолны наадмаа хийдэг, бай шагнал өгөх хүмүүс нь ч гэсэн тэр хариу нь иртэл хүлээдэг болох хэрэгтэй. Үүнийг Ерөнхийлөгчийн зарлиг, эвсэл Үндэсний бөхийн холбооны шийдвэрээр зохицуулж болно. Тухайлбал, Ерөнхийлөгч наадмаар зарлиг гаргаж цолны үнэмлэх, тэмдгийг нь өгөх бус батламж олгоод допингийн хариу нь ирсний дараа зарлигаа гаргаж цолны үнэмлэх, тэмдгийг нь өгч болмоор санагддаг. Ингээд шийдчихвэл дараа нь хэн хэндээ харамсах зүйлгүй. Бай шагналыг нь ганц хоёр сарын дараа өгөх, тэр дор нь өгөх хоёрын хооронд ялгаа байхгүй шүү дээ.”

Монголын үндэсний бөхийн холбооны удирдлагууд ч энэхүү саналыг дэмждэг. Тиймээс хоёр ажил болох, хувь хүн, аж ахуйн нэгжүүдийг эд хөрөнгөөр нь хохироохгүй байх үүднээс энэ жилийн наадмаас эхлээд допингийн шинжилгээнийх нь хариу гарсны дараа цолыг нь олгохоос гадна цолны найр наадмаа ч дараа нь хийхийг үүрэг болгох хэрэгтэй. Эс тэгвээс олон жил алдаа давтагдаж, дахиад л нэг бөхөөс цолыг нь хурааж нэлээд хэдэн бөхөд цол, чимэг нөхөн олгосоор л байх нь.

Previous Post

Б.Очирбат: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож буй хүнийг 102 дугаарт яаралтай мэдэгдэх хэрэгтэй

Next Post

‘Элийрэгч’ Ц.Уянга хүний үхлээр улс төр хийхээр улайрч байна

Next Post
‘Элийрэгч’ Ц.Уянга хүний үхлээр улс төр хийхээр улайрч байна

'Элийрэгч' Ц.Уянга хүний үхлээр улс төр хийхээр улайрч байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Гурван настай хүүхэд осолдсон уурхайн “Рэдбулкан” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ

Гурван настай хүүхэд осолдсон уурхайн “Рэдбулкан” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ

2026-05-30
Цаг агаарын мэдээ

Улаанбаатарт 23 градус дулаан байна

2026-05-30
Хотын дарга асан Х.Нямбаатар хотын шинэ дарга Б.Пүрэвдагвад захих захиас

Хотын дарга асан Х.Нямбаатар хотын шинэ дарга Б.Пүрэвдагвад захих захиас

2026-05-29
“Хүүхдийн марафон-2026” 5-р сарын 31-нд болно

“Хүүхдийн марафон-2026” 5-р сарын 31-нд болно

2026-05-29
Өнөөдөр олон улсын Энхийг сахиулагчдын өдөр тохиож байна

Өнөөдөр олон улсын Энхийг сахиулагчдын өдөр тохиож байна

2026-05-29
6-р сарын 1-нд авто зам хаана

6-р сарын 1-нд авто зам хаана

2026-05-29
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-05-29
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-05-29
ТАНИЛЦ: Тавдугаар сарын 31-нд болох Бурхан багшийн Их дүйчин өдрийн хөтөлбөр

ТАНИЛЦ: Тавдугаар сарын 31-нд болох Бурхан багшийн Их дүйчин өдрийн хөтөлбөр

2026-05-28
Нийслэлийн 80 байршилд Ногоон өртөө байгуулна

Нийслэлийн 80 байршилд Ногоон өртөө байгуулна

2026-05-28
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.