• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Зорилтот бүлгийн өрхүүдэд долоо хоног бүр зургаан шуудай нүүрсийг зургаан долоо хоногийн турш олгоно

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2022-01-03
Ангилал: Нийгэм
300 Өрхийн дунд шахмал түлш борлуулах нэг цэг ажиллана

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны удирдлагууд, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Мэргэжлийн хяналтын байгууллага, “Таван Толгой Түлш” ХХК-иас агаар, орчны бохирдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.

“Арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар 22,100 тонн шахмал түлш нөөцтэй байна”

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн “Баяр амралтын өдрүүдээр сайжруулсан шахмал түлш борлуулах нийт 608 цэг ажилласан. Хоногийн дундаж борлуулалт 4,000 орчим тонн байлаа. Түгээлт, борлуулалт дээр ямар нэгэн асуудал үүсээгүй бөгөөд арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар 22,100 тонн шахмал түлшний нөөцтэй байсан. Энэ нөөцөөрөө сар шинийн баярыг өнгөрүүлэх төлөвлөлттэй байгаа.

Өнгөрсөн 7 хоногийн Даваа гарагт нийслэлийн Засаг даргаас өгсөн чиглэлийн дагуу зорилтот бүлгийн өрхүүдэд шахмал түлш олгох үүрэг хүлээж авсан. Энэ хүрээнд нийслэлийн Нийгмийн халамжийн газраас 6,094 өрхийн мэдээллийг гаргаж өгснийг үндэслэн шахмал түлш олгох гэж байна. Тухайн өрхүүдийн шахмал түлшний картыг цэнэглэж өгөх бөгөөд иргэд өөрсдөө очиж түлшээ авах зохицуулалт хийж байгаа.

Цагдаагийн 102 дугаарт иргэдийн мэдээлэл маш их ирж байна. Хэдийгээр үнэн биш дуудлагууд ирсэн ч гэсэн мэдээлж байгаа нь зөв юм. Иргэд хөршдөө, хажуу айлдаа анхаарал хандуулж, хар утаа гарч байгаа талаар мэдээлж байгаа нь чухал.

Нийслэлийн айл өрхүүдийг стандартын шаардлага хангасан зуухаар хангах асуудлыг үе шаттайгаар зохион байгуулах эрх зүй, эдийн засгийн бааз суурь бий болгох тал дээр ахиц гаргахыг хичээнэ. Нэг удаа төрөөс үнэгүй олгосон, дахин тийм боломж байхгүй. Тиймээс ногоон зээл, өөр санхүүгийн боломжуудыг судална” гэдгийг хэллээ.

Өнгөрсөн долоо хоногт хийсэн хяналт шалгалтын үеэр түүхий нүүрс түлж байсан нэг зөрчил, Улаанбаатар хотоос сайжруулсан шахмал түлш гаргах гэж байсан хоёр удаагийн үйлдлийг илрүүлжээ.

Зорилтот бүлгийн 6,098 өрхөд хүндрэл чирэгдэлгүй байх үүднээс долоо хоног бүр зургаан шуудай нүүрсийг зургаан долоо хоногийн турш олгох юм байна.

Previous Post

Цар тахлын хуулийг ЗУРГААН САРААР сунгалаа

Next Post

Д.Отгонтуяа: Би ганцаараа дөрөв, таван цагдааг гэмтээнэ гэж байхгүй. Тэр цагдаа нар л харин намайг гэмтээсэн….

Next Post
Д.Отгонтуяа: Би ганцаараа дөрөв, таван цагдааг гэмтээнэ гэж байхгүй. Тэр цагдаа нар л харин намайг гэмтээсэн….

Д.Отгонтуяа: Би ганцаараа дөрөв, таван цагдааг гэмтээнэ гэж байхгүй. Тэр цагдаа нар л харин намайг гэмтээсэн....

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүй долоон худагт болох Хүрээ цам-Даншиг наадмын хөтөлбөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна

2026-07-28
Маргааш нутгийн баруун хагаст, нөгөөдөр хойд хагаст аадар бороо орно

Улаанбаататарт бага зэргийн борооотой +30 градус дулаан

2026-07-28
22 настай эрэгтэй Увс нууранд осолдож, амиа алджээ

22 настай эрэгтэй Увс нууранд осолдож, амиа алджээ

2026-07-27
Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ

2026-07-27
Долдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар дуу цахилгаантай аадар бороотой

2026-07-27
Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ

Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ

2026-07-23
Хүй долоон худагт болох Хүрээ цам-Даншиг наадмын хөтөлбөр

Өнөөдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2026-07-23
Ирэх өдрүүдэд огцом халж, говийн бүсээр +38 градус давна

Улаанбаатарт +32  градус дулаан байна

2026-07-23
Ирэх өдрүүдэд огцом халж, говийн бүсээр +38 градус давна

Ирэх өдрүүдэд огцом халж, говийн бүсээр +38 градус давна

2026-07-22
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

2026-07-22
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.