• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

СЕХ: Г.Сайханбаярын нэрийг саналын хуудаснаас хасах боломжгүй

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2024-06-17
Ангилал: Улс төр
СЕХ: Г.Сайханбаярын нэрийг саналын хуудаснаас хасах боломжгүй

Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын даргын амь насыг хохирсон хэргийн улмаас МАН-аас УИХ-ын 1-р тойрогт нэр дэвшиж буй Г.Сайханбаярыг эгүүлэн татах болсноо мэдэгдсэн.

Тэгвэл аль нэг намын удирдлага мэдэгдэл хийснээр төрийн сонгуульд өрсөлдөж буй нэр дэвшигчийн нэр татагдах уу?

Энэ асуултад хариулт болох хуулийн заалтыг танилцуулъя.

Монгол Улсын сонгуулийн тухай хуулийн 32.13-т “Нэр дэвшигчээр бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш нэр дэвшигчээс татгалзахыг хориглоно” хэмээн заасан байдаг.

Хуулийн заалтаас харвал ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдэгдэл хийснээр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын нэрийг эгүүлэн татах боломжгүй аж. Тэгвэл энэ тохиолдолд ямар арга хэмжээ авахыг Сонгуулийн Ерөнхий Хорооноос тодрууллаа.

СЕХ “Нэр дэвшигчийг бүртгээд, үнэмлэх гардуулж, саналын хуудаст нэрийг нь оруулсан байхад түүнийг эгүүлэн татах боломжгүй. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигчийн нэрийг саналын хуудаснаас хасах боломжгүй. Харин тухайн нам, нэр дэвшигч сонгогчдын саналыг авахгүйн тулд сонгуулийн штабаа тарааж, сурталчилгаагаа зогсоож байгаагаа албан ёсоор мэдэгдэж болох юм. Гэхдээ одоогийн байдлаар МАН-аас 1-р тойрогт нэр дэвшигч Г.Сайханбаярыг эгүүлэн татах болсон тухай албан бичиг ирээгүй байна.

Нэгэнт саналын хуудаснаас тухайн нэр дэвшигчийн нэрийг хасахгүй учир УИХ-ын гишүүнээр сонгогдох хэмжээний санал авахыг үгүйсгэхгүй. Яг үүнийг зохицуулсан хуулийн заалт байхгүй. Тиймээс энэ тохиолдолд нам, эвсэл нь тухайн нэр дэвшигчтэйгээ ёс зүйн хариуцлага тооцох байх” гэлээ.

Дээрх хариултаас харахад, ёс зүйн хариуцлага хүлээж буй улс төрийн хүчин, нэр дэвшигч өөрсдөө сонгуулийн штабаа тарааж, сурталчилгаагаа зогсоож байгаагаа албан ёсоор мэдэгдэхээс өөрөөр сонгуулийн үйл ажиллагаанаас хасагдах боломжгүй аж.

МАН-аас гаргасан мэдэгдлээр Г.Сайханбаярын сонгуулийн ажил дуусгавар болох уу эсвэл өөрөө ёс зүйн хариуцлага хүлээж буйгаа мэдэгдэж сурталчилгаагаа өндөрлүүлэх үү гэдгийг харах үлдлээ.

Previous Post

‘Элийрэгч’ Ц.Уянга хүний үхлээр улс төр хийхээр улайрч байна

Next Post

З.Баянсэлэнгэ О.Баасанхүүг ‘хүн хог’ гэв

Next Post
З.Баянсэлэнгэ О.Баасанхүүг ‘хүн хог’ гэв

З.Баянсэлэнгэ О.Баасанхүүг 'хүн хог' гэв

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Мисс Ц.Аззаяа шилдэг 18-т шалгарч, “Best runway challenge”-ийн эзэн боллоо

Мисс Ц.Аззаяа шилдэг 18-т шалгарч, “Best runway challenge”-ийн эзэн боллоо

2026-05-31
Гурван настай хүүхэд осолдсон уурхайн “Рэдбулкан” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ

Гурван настай хүүхэд осолдсон уурхайн “Рэдбулкан” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ

2026-05-30
Цаг агаарын мэдээ

Улаанбаатарт 23 градус дулаан байна

2026-05-30
Хотын дарга асан Х.Нямбаатар хотын шинэ дарга Б.Пүрэвдагвад захих захиас

Хотын дарга асан Х.Нямбаатар хотын шинэ дарга Б.Пүрэвдагвад захих захиас

2026-05-29
“Хүүхдийн марафон-2026” 5-р сарын 31-нд болно

“Хүүхдийн марафон-2026” 5-р сарын 31-нд болно

2026-05-29
Өнөөдөр олон улсын Энхийг сахиулагчдын өдөр тохиож байна

Өнөөдөр олон улсын Энхийг сахиулагчдын өдөр тохиож байна

2026-05-29
6-р сарын 1-нд авто зам хаана

6-р сарын 1-нд авто зам хаана

2026-05-29
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-05-29
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-05-29
ТАНИЛЦ: Тавдугаар сарын 31-нд болох Бурхан багшийн Их дүйчин өдрийн хөтөлбөр

ТАНИЛЦ: Тавдугаар сарын 31-нд болох Бурхан багшийн Их дүйчин өдрийн хөтөлбөр

2026-05-28
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.