• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

С.Энхболд: Хүүхдүүд КОВИД-19 халдварт өртөх нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.8 хувиар буурсан

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-10-06
Ангилал: Эрүүл мэнд
С.Энхболд: Хүүхдүүд КОВИД-19 халдварт өртөх нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.8 хувиар буурсан

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан боллоо. Хуралдааны үеэр КОВИД-19-ийн лабораторийн оношилгоо, эмчилгээ, дархлаажуулалтын талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Өмнөх долоо хоногтой харьцуулахад хүүхдийн халдварын тоо 0.8 хувиар буурсан. 12-17 насны хүүхдийн халдварын тохиолдол буурсан үзүүлэлттэй байна. Өнөөдрийн байдлаар 21 аймаг бүгд молекул биологийн лабораторитой болсон. Улаанбаатар хотын найман дүүрэг, зургаан төрөлжсөн нарийн эмнэлэгт лабораторийн аппарат бий. Ингээд ямар нэгэн байдлаар PCR шинжилгээ тасалдах эрсдэл байхгүй.

PCR шинжилгээний тоог бууруулаагүй. Долоо хоногт 45-50 мянган PCR шинжилгээ хийгддэг. Түргэвчилсэн шинжилгээ 80-100 мянган орчим хийгдэж байна. Хилийн боомтод лабораторийг нэмж байршуулж байгаа. Нэг лаборатори байгуулахад өртөг нь 240-300 сая төгрөг болдог бөгөөд Гашуунсухайт болон Цагаан хад орчимд нэмэлтээр хоёр лаборатори байгуулсан.

Олон улсад зөвлөж буй эмчилгээг хийж байна. Өнөөдрийн байдлаар 22,158 орыг дэлгэн эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа. Цаашид орны хязгаарлалт хийнэ. Эрүүл мэндийн даатгалын сангаас есдүгээр сарын 30-ны байдлаар КОВИД-19 болон үндсэн тусламж үйлчилгээнд 886 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон. Үүнээс 204 тэрбум төгрөгийг зөвхөн КОВИД-19-ийн тусламж үйлчилгээнд зарцуулсан.

Манай улсад жилд дунджаар 16,500 хүн халдварт болон халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаанаар нас бардаг. Энэ оны нас баралт наймдугаар сарын байдлаар өмнөх оноос 1,200 тохиолдлоор илүү байгаа. Энэ нь халдварт өвчний нөхцөл байдалтай холбоотой. Хоёрдугаар давлагааны өмнөх үед нас баралт өндөр хувьтай байсан. Нийт нас баралтын 86.5 хувийг архаг суурь өвчтэй хүмүүс эзэлж байна. Насны хувьд 50-аас дээш насны буюу вакцин тариулаагүй иргэд илүү нас барж байгаа” гэдгийг хэлэв.

Previous Post

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Pandora Papers-т нэр холбогдов

Next Post

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон Ц.Эрдэнэбаяраар туг тахив уу?

Next Post
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон Ц.Эрдэнэбаяраар туг тахив уу?

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон Ц.Эрдэнэбаяраар туг тахив уу?

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Монгол, Солонгос харилцан хоёр орны иргэдийн солилцоог нэмэгдүүлэхэд анхаарна

Монгол, Солонгос харилцан хоёр орны иргэдийн солилцоог нэмэгдүүлэхэд анхаарна

2026-11-23
Төсвийн задаргааг ил болгох асуудлаар Н.Амаржин нийтийн өргөдөл санаачилж, 100 мянган гарын үсэг цуглуулж эхэллээ

Төсвийн задаргааг ил болгох асуудлаар Н.Амаржин нийтийн өргөдөл санаачилж, 100 мянган гарын үсэг цуглуулж эхэллээ

2026-11-23
Эрүүл мэндийн салбарын томилгоо, тэтгэлэгтэй холбоотой асуудлыг АТГ шалгажээ

Эрүүл мэндийн салбарын томилгоо, тэтгэлэгтэй холбоотой асуудлыг АТГ шалгажээ

2026-11-23
Монгол Улсын шигшээ багийн ахлагчаар Ш.Энхийн-Од сонгогджээ

Монгол Улсын шигшээ багийн ахлагчаар Ш.Энхийн-Од сонгогджээ

2026-11-23
“Өвлийн идэш-2026” арга хэмжээ Лхагва гарагт эхэлж иргэдэд мах, сүү, цагаан идээ худалдаална

“Өвлийн идэш-2026” арга хэмжээ Лхагва гарагт эхэлж иргэдэд мах, сүү, цагаан идээ худалдаална

2026-11-23
Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтжээ

Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтжээ

2026-11-23
Ногоон автобусны хэргээр 7 жилийн хорих ял авсан А.Ганхуягийн ялыг ₮40 саяар торгох ял болгов

Ногоон автобусны хэргээр 7 жилийн хорих ял авсан А.Ганхуягийн ялыг ₮40 саяар торгох ял болгов

2026-11-23
Хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58 зөрчил илрүүлжээ

Хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58 зөрчил илрүүлжээ

2026-11-23
Гандантэгчэнлин хийд Солонгосын буддын шашны байгууллагатай хамтарна

Гандантэгчэнлин хийд Солонгосын буддын шашны байгууллагатай хамтарна

2026-11-23
МИАТ шинэ онгоц авах санхүүжилтийг АНУ-аас шийдүүлэх боломжийг судалж байна

МИАТ шинэ онгоц авах санхүүжилтийг АНУ-аас шийдүүлэх боломжийг судалж байна

2026-11-23
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.