• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон Ц.Эрдэнэбаяраар туг тахив уу?

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-10-06
Ангилал: Нийгэм
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон Ц.Эрдэнэбаяраар туг тахив уу?

Ашигт малтмал газрын тосны газрын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр ажлаас халагдах өргөдлөө өнөөдөр өгчээ.
Өнгөрсөн 9 дүгээр сарын 22-ны өдрийн Засгийн газрын хуралдааны үеэр шатахууны хомсдолтой холбогдуулан хариуцлага алдсан албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд анхааруулсан. Тэгвэл тэрхүү албан тушаалтан нь Ашигт малтмал газрын тосны газрын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр болж, ийнхүү албан тушаалаасаа өгсөн бололтой.
Манай улсад өнгөрсөн сарын сүүлээс эхлэн шатахууны нөөц хомстож, иргэдэд хязгаартай олгож эхэлсэн. Учир нь ОХУ-аас нийлүүлэхээр тохирсон автобензинийнхээ талыг нь нийлүүлсэн, БНХАУ- аас авахаар тохирсон автобензиныг төмөр замаас баталж өгөөгүй гэх шалтгаанаар хомсдол үүссэн.
Уг нь ОХУ-ын талаас өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш шатахууны экспортоо багасгана гэдгээ мэдэгдсэн. Гэвч манай төрийн байгууллагын бодлогын алдаа гарсныг салбарынх нь шүүмжилсэн. Тухайлбал өмнө нь УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Д.Сумъяабазар “Өмнө нь уул уурхайн сайдаар ажиллаж байсны хувьд шатахууны нөөцийн асуудлыг ийм хэмжээнд хүрсэн нь байдал дэндүү дор орсны шинж. Үүнийг зохицуулах нь тийм ч хэцүү зүйл биш. У.Хүрэлсүхийн Засгийн газар шатахууны үнийг тогтвортой барьсны хүчинд 52 тэрбум төгрөгийг ард иргэдийнхээ халаасанд үлдээж чадсан. Үнийн тогтвортой байдал цаашид ч үргэлжлэх боломж бүрэн байсан.
Харамсалтай нь тэр үед хийсэн бодлогын чанартай асуудлуудыг үргэлжлүүлж чадаагүйн улмаас ийм байдалд хүрлээ” хэмээн байр сууриа илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонг бодлогын маш том алдаа гаргасныг мэдэгдсэн. Тэгвэл энэ удаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон ийнхүү Ашигт малтмал газрын тосны газрын орлогч дарга Ц.Эрдэнэбаяраар туг тахиж, суудалдаа үлдэж байна. Уг нь УИХ дахь МАН-ын бүлэг энэ долоо хоногт сайд нарын хариуцлагын асуудлыг хэлэлцэхээр байсан ч ирэх долоо хоног болгон хойшлуулсан. Бүлгийн асуудлыг хэлэлцэлгүй, хойшлуулсан шалтгаан нь ийн тайлагдаж байгаа бололтой. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танхимдаа салхи оруулахгүй, аль нэг сайдыг“сугалахгүй байх” санаа нь биелэлээ олж байна.

Previous Post

С.Энхболд: Хүүхдүүд КОВИД-19 халдварт өртөх нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.8 хувиар буурсан

Next Post

20 настай Д.Отгонжаргал ДАШТ-д анх оролцоод хүрэл медаль хүртэв

Next Post
20 настай Д.Отгонжаргал ДАШТ-д анх оролцоод хүрэл медаль хүртэв

20 настай Д.Отгонжаргал ДАШТ-д анх оролцоод хүрэл медаль хүртэв

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан Бүгд Найрамдах Тажикистан Улсын Соёлын сайд Сатториён Матлубахон Амонзодаг хүлээн авч уулзлаа

ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан Бүгд Найрамдах Тажикистан Улсын Соёлын сайд Сатториён Матлубахон Амонзодаг хүлээн авч уулзлаа

2026-07-20
Хотын төвөөс Бэлх, Сэлх чиглэлд явахад дугуйн замаар зорчих бүрэн боломжтой боллоо

Хотын төвөөс Бэлх, Сэлх чиглэлд явахад дугуйн замаар зорчих бүрэн боломжтой боллоо

2026-07-20
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Цахилгааны хязгаарлалт хийж, цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх байршлууд

2026-07-20
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон энэ сарын 20-22-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон энэ сарын 20-22-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

2026-07-20
Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна

2026-07-20
Өнөөдөр Улаанбаатар хотод үүлшиж, бороо орно

Улаанбаатарт өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

2026-07-20
Шөнийн автобус өдөр бүр 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна

Шөнийн автобус өдөр бүр 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна

2026-07-17
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны хоёрын даваа 13:00 цагт эхэлнэ

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны хоёрын даваа 13:00 цагт эхэлнэ

2026-07-11
Өнөөдөр дараах авто замуудын хөдөлгөөнийг түр хязгаарлаж зөвшөөрөлтэй иргэдийг нэвтрүүлнэ

Өнөөдөр дараах авто замуудын хөдөлгөөнийг түр хязгаарлаж зөвшөөрөлтэй иргэдийг нэвтрүүлнэ

2026-07-11
“Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээлээ

“Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээлээ

2026-07-10
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.