• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Ч.Хүрэлбаатар: Оффшорын талаар Ерөнхийлөгчийн яриад байгаа зүйлүүд бүгд худлаа

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-01-28
Ангилал: Улс төр
Ч.Хүрэлбаатар: Оффшорын талаар Ерөнхийлөгчийн яриад байгаа зүйлүүд бүгд худлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхийг хэлэлцэж байна. Хоригийг Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн биеэр танилцууллаа. Тус хуулийн өөрчлөлтөөр АТГ-ын даргыг Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ томилдог байсныг Ерөнхий сайдын санал болгосноор УИХ томилох өөрчлөлтийг хийсэн билээ. УИХ-ын Хууль зүйн байнгын хороо тус хоригийг хүлээж авах шаардлагагүй хэмээн үзсэн. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:

Ерөнхийлөгчийн тавьсан гурван хоригийг гурвууланг нь хүлээж авч болохгүй. Авлигатай тэмцэх хуулийг яахаараа Үндсэн хуульд нийцүүлж болдоггүй юм. АТГ-ын томилгоог бүгдийг хийлгэж харцаараа, ааш авираараа хөдөлгөж байдаг тогтолцоотой байх ёстой юм. Хийсэн хулгайг нь хэлж болдоггүй нийгэмд амьдарвал хэзээ шударга ёс тогтох юм. УИХ дээр томилгооны сонсгол хийнэ. Хэн нь хэн бэ гэдгийг УИХ-ын 76 гишүүн яриад гаргаад ирнэ. Түүнээс биш томилогдохдоо огцрох өргөдөл дээрээ гарын үсэг зурчихаад томилогдоод дараа нь юу хэлснийг нь биелүүлдэг АТГ Монголд хэрэггүй. Монгол Улсын төрийн сангийн Монголбанкин дахь данс байдаг. Тэнд оффшорын гэсэн нэртэй нэг ч төгрөг, ам.доллар орж ирээгүй. Ерөнхийлөгчийн яриад байгаа бүгд худлаа. Тухайн үед гадаадад мөнгөө байршуулсан байсан бизнесмэнүүд мөнгөө оруулж ирсэн. Оффшор данснаас нэг ч төгрөг орж ирээгүй. 17 тэрбум ам.доллар оруулж ирж өрийг нь дарна гэсэн амлалтандаа хариуцлагатай хандах хэрэгтэй. Ард түмэнд худлаа мэдээлэл өгч болохгүй Ерөнхийлөгч өө.

Previous Post

Н.Алтанхуяг: Оффшороос мөнгө оруулах процессыг нь Хүрэлбаатар аа, чи зогсоосон шүү

Next Post

Х.Баттулга: Надтай тэмцэхийнхээ оронд ажилгүйдэл, ядуурал, цар тахалтай тэмцэж, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлээч

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Б.Пүрэвдагва: Энэ жил нийслэлд найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлнэ

Б.Пүрэвдагва: Энэ жил нийслэлд найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлнэ

2026-08-01
Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна

Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна

2026-08-01
Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

2026-08-01
Шадар сайд Н.Номтойбаяр Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Шадар сайд Н.Номтойбаяр Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

2026-07-30
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа

Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа

2026-07-30
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна

Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна

2026-07-30
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

2026-07-30
Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Яруу эгшигт одтой, хөхөгчин могой өдөр

2026-07-30
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт +23 градус дулаан байна

2026-07-30
Японд болсон 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 13-т хүрлээ

Японд болсон 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 13-т хүрлээ

2026-07-29
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.