Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн гэх асуудалд тайлбар өглөө.
Тэрээр энэ талаар “Би яагаад өргөдөл өгсөн шалтгаанаа олон нийтэд ил, тод илэрхийлнэ. Гэхдээ ийм нөхцөлд биш. Ойрын хугацаанд сууж байгаад ярья гэж бодож байна. Эрчим хүчний салбарт гурван жил гаруй хугацаанд ажиллалаа. Нэлээд хугацаанд ярих байх.
Надад Засгийн газраас үзүүлсэн ямар нэгэн шахалт байхгүй. Би өөрийгөө сайн, муу ажилласан гэж ярих нь ёс зүйгүй. Өргөдлөө өөрийн хүсэлтээр өгч байгаа. Миний оронд хэн сайдаар ажиллахыг би сонирхсонгүй.
Өнгөрсөн хугацаанд эрчим хүчний салбар чадлын дутагдалд орсон” хэмээн мэдэгдлээ.












Сэтгэгдэл бичих