• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

“6 тэрбум төгрөгийн хахууль авсан гэх мэдээлэл ор үндэсгүй гүтгэлэг” гэв

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-03-16
Ангилал: Тод мэдээ, Улс төр
“6 тэрбум төгрөгийн хахууль авсан гэх мэдээлэл ор үндэсгүй гүтгэлэг” гэв

УИХ-ын гишүүн, Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд Б.Энхбаяр УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа

Тэрээр энэ үеэр хэлэхдээ, “Монгол Улсын Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн нэвтрүүлгийг үзсэний маргааш би Завхан аймгийн иргэдтэй уулзсан. Тухайн үед долоон суманд ажиллах томилолттой явж байгаад ирсэн юм. Ерөнхий сайд асан эхлээд 500 мянган ам.долларын тухай ярьчихаад, хэдхэн хормын дараа 1.5 сая ам.долларын хахууль авсан гэж мэдэгдсэн. Мөн хахууль авах үед нэг хүн хажууд нь байсан, тэр хүн өөрөө гуйсан учраас нэрийг нь хэлэхгүй гэсэн тайлбар өгсөн.

Миний хувьд энэ бүхнийг ор үндэсгүй гүтгэлэг гэж үзэж байна. Ийм үйл явдал огт болоогүй, тийм хүн байхгүй, ийм хэмжээний мөнгө ч байхгүй. Тиймээс өөрөө худал гэдгийг мэдсээр байж яагаад ийм мэдэгдэл хийж байгааг нь дүгнэх хэрэгтэй гэж бодож байна. Миний бодлоор тэр хүн өөрөө олон асуудалд холбогдож, нөхцөл байдал нь хүндэрсэн учраас ийм мэдэгдэл хийж байгаа бололтой.

Өнгөрсөн оны намрын чуулганы үеэр, есдүгээр сарын 24-нд хаврын тойм хэлэлцэх үеэр би тодорхой асуудлуудыг ярьж байсан. Тэр үед нэг зүйлийг онцолж хэлсэн нь: энэ хүний үгэнд би итгэхээ больсон. Учир нь хамт сууж ярилцах үед худал мэдээлэл их ярьдаг, дотор нь ганц хоёрхон үнэн үг байж магадгүй ч ихэнх нь бодит байдалтай зөрчилддөг байсан. Тэр үед хэлж байсан миний байр суурь одоо бүр илүү тодорхой болсон.

Намайг ойролцоогоор 6 тэрбум төгрөгийн хэмжээтэй хахууль авсан гэж ярьж байна. Энэ асуудлыг сонсголын өмнө болсон уу, дараа болсон уу гэдгийг хүртэл ярих болсон. Гэтэл ийм их хэмжээний хахууль авч байсан гэх асуудлыг ярьж байгаа хүн өөрөө Ерөнхий сайд байсан. Түүний мэдэлд тагнуул, цагдаа зэрэг хууль хяналтын байгууллагууд ажиллаж байсан. Хэрэв үнэхээр ийм зүйл болсон бол тухайн үед мэдсээр байж нуун дарагдуулсан гэсэн үг болох уу гэдэг асуулт гарч ирнэ.

Мөн Голомт Капитал байгууллагаас хахууль авсан гэж ярьж байна.

Гэтэл сонсголын үеэр би өөрөө энэ байгууллагатай холбоотой авлигын асуудлыг илчилж, тодорхой баримттайгаар ярьж байсан. Тухайлбал, төмөр замтай холбоотой Удаанжаргал, Ганхуяг нар зөвлөх, туслахууд болон тэдний хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр 10 гаруй удаагийн хахууль, авлига авсан байж болзошгүй асуудлыг хөндөж байсан.

Ийм байхад авлигын асуудлыг өөрөө илчилж ярьж байсан хүнийг эргээд авлига авсан мэтээр буруутгах нь логикийн хувьд үндэслэлгүй санагдаж байна.

Мөн оптейк гэрээг нуусан гэж ярьж байгаа. Гэтэл энэ гэрээг байгуулсан Засгийн газар нь өөрөө Оюун-Эрдэнийн Засгийн газар байсан. Тиймээс энэ асуудал ч мөн адил логикийн хувьд зөрчилтэй харагдаж байна” гэв.

Previous Post

Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй хөгжлийн мега төслүүдэд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо

Next Post

Б.Чойжилсүрэн: Чөлөөлөгдөх өргөдөл өгсөн шалтгаанаа удахгүй ил тод мэдээлнэ

Next Post
Б.Чойжилсүрэн: Чөлөөлөгдөх өргөдөл өгсөн шалтгаанаа удахгүй ил тод мэдээлнэ

Б.Чойжилсүрэн: Чөлөөлөгдөх өргөдөл өгсөн шалтгаанаа удахгүй ил тод мэдээлнэ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СХД-ийн татварын хэлтэс нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа

СХД-ийн татварын хэлтэс нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа

2026-05-06
Богд уулруу алхаж буй иргэдийг ил гал түлж хоол, цай хийхгүй байхыг анхааруулав

Богд уулруу алхаж буй иргэдийг ил гал түлж хоол, цай хийхгүй байхыг анхааруулав

2026-05-06
X Богдын ээж Н.Мөнхнасан 112 дугаар сургуулийг тохилог, дулаахан, шинэ өнгө төрхтэй болгож өгчээ

X Богдын ээж Н.Мөнхнасан 112 дугаар сургуулийг тохилог, дулаахан, шинэ өнгө төрхтэй болгож өгчээ

2026-05-06
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн бүтээн байгуулалтад шаардлагатай санхүүжилт, хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг шийдвэрлэх чиглэл өглөө

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн бүтээн байгуулалтад шаардлагатай санхүүжилт, хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг шийдвэрлэх чиглэл өглөө

2026-05-06
“Хүнсний хувьсгал”-ын дүнд Баянгол дүүрэгт хүнс үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн тоо 20 хувиар нэмэгджээ

“Хүнсний хувьсгал”-ын дүнд Баянгол дүүрэгт хүнс үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн тоо 20 хувиар нэмэгджээ

2026-05-06
Ц.Идэрбат: Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн дэд бүтцийн ажилд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэнэ

Ц.Идэрбат: Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн дэд бүтцийн ажилд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэнэ

2026-05-06
Шүүгдэгч М.Батчулууныг ХЭРЭГ ХҮЛЭЭХ ЧАДВАРТАЙ гэж дүгнэжээ

Шүүгдэгч М.Батчулууныг ХЭРЭГ ХҮЛЭЭХ ЧАДВАРТАЙ гэж дүгнэжээ

2026-05-06
УИХ-ын дарга С.Бямбацогт БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзлаа

2026-05-06
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

2026-05-06
АН-ын генсекээр Д.Амарбаясгаланг сонгох санал хураалтыг хүчингүй болгов

АН-ын генсекээр Д.Амарбаясгаланг сонгох санал хураалтыг хүчингүй болгов

2026-05-06
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.