• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Дүүргүүдийн цагдаагийн газрыг хэн удирдаж байна вэ?

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-02-26
Ангилал: Нийгэм
Дүүргүүдийн цагдаагийн газрыг хэн удирдаж байна вэ?

Баянгол

Баянгол дүүргийн цагдаагийн газрын даргаар хурандаа Ч.Алтанхуяг ажиллаж байна. Тэрээр дүүргийн хэмжээнд гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг удирдаж ажилладаг. Ч.Алтанхуяг өмнө нь Төв аймгийн Цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан албандаа тууштай зүтгэж яваа нэгэн юм.

Баянзүрх

Тус дүүргийн цагдаагийн газрын даргаар дэд хурандаа П.Нэмэхбаяр ажиллаж байна. Тэрээр хууль сахиулах салбарт олон жил ажилласан туршлагатай офицер бөгөөд Улаанбаатар хотын Цагдаагийн удирдах газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, Дүүргийн цагдаагийн хэлтсүүдэд ажиллаж байсан байна. Түүний удирдлага дор 2024 онд Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газар”Тэргүүний хамт олон”-оор шалгарч, ажлын үр дүнгээ өндрөөр үнэлүүлсэн байдаг.

Сүхбаатар

Тус газрын даргаар цагдаагийн хурандаа Г.Давааням ажиллаж байна. Тэрээр цагдаагийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж буй туршлагатай удирдах ажилтан юм. Тэр дундаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэшсэн байна. Хурандаа Г.Давааням нь одоогийн албан тушаалдаа 2024 оноос томилогдон ажилласан. Өмнө нь ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын хэлтсийн дарга зэрэг албан тушаалуудад томилогдон ажиллаж байсан.

Сонгинохайрхан

Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2019 оны А/182 тоот тушаалаар Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газар байгуулагдсан түүхтэй. Одоо тус цагдаагийн газрын даргаар, цагдаагийн хурандаа Г.Байдраг ажиллаж байна. Тэрээр өмнө нь тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн даргаар ажиллаж байсан. Тэрээр дүүргийн хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, алба хаагчдын сахилга бат, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр идэвхтэй ажилладаг туршлагатай албан хаагч юм.

Хан-Уул

Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу УИХ-ын 1992 оны 18 дугаар тогтоолоор районыг татан буулгаж, Хан-Уул дүүрэг болгон өөрчилснөөр цагдаагийн хэлтэс нь дүүргийн статустайгаар шинэ зохион байгуулалтад орсон түүхтэй. Одоо тус дүүргийн цагдаагийн газрын даргаар Хурандаа Д.Дашням ажиллаж байна. Тэрээр өмнө нь Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн даргаар ажиллаж байсан юм.

Чингэлтэй

Дүүргийн цагдаагийн газрын даргаар цагдаагийн хурандаа Т.Баатар ажиллаж байна. Тэрээр дүүргийн хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, ялангуяа цахим залилантай тэмцэх чиглэлээр үйл ажиллагааг идэвхтэй удирдан чиглүүлж ажилладаг байна. Хурандаа Т.Баатар нь цагдаагийн байгууллагад эрүүгийн төлөөлөгчөөс эхлэн ажиллаж, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн дарга, Мөрдөн байцаах албаны хэлтсийн дарга зэрэг хариуцлагатай албан тушаалуудыг хашиж байжээ.

Багануур

Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс нь анх 1978 онд Багануурын нүүрсний уурхайг түшиглэн байгуулагдсан түүхтэй. Одоогоор Эрүүгийн цагдаа, Мөрдөн байцаах, Нийтийн хэв журам хамгаалах, Тээврийн цагдаа зэрэг төрөлжсөн нэгжүүдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. 2024 оноос тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн даргаар цагдаагийн хурандаа Н.Батхишиг томилогдон ажиллаж байна. Тэрээр цагдаагийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж буй туршлагатай удирдах ажилтан юм. Өмнө нь Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн (НХЖХТ) даргаар цагдаагийн дэд хурандаа цолтойгоор ажиллаж байсан.

Налайх

Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн даргаар цагдаагийн хурандаа Ч.Мөнхбаатар ажиллаж байна. Өмнө нь Экологийн цагдаагийн албанд (ЭЦА) цагдаагийн дэд хурандаа цолтойгоор удирдах албан тушаал хашиж байсан туршлагатай. Түүний удирдлага дор Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс 2025 онд гэмт хэргийн гаралттай тэмцэх чиглэлээр өндөр үзүүлэлт гаргасан байна.

Багахангай

Тус дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн даргаар цагдаагийн хурандаа Т.Лхагвасүрэн ажиллаж байна. Түүний удирдлага дор тус хэлтэс нь дүүргийн нутаг дэвсгэр болон хил залгаа Төв аймгийн Баян, Сэргэлэн, Баянцагаан, Баянжаргалан зэрэг сумын нутагт гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах үүргийг гүйцэтгэдэг.

Чулуунхүү БЯМБАХАЖИД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Previous Post

Гуравдугаар сарын 3-ныг хүртэл хүйтний эрч чанга, салхи шуургатай байна

Next Post

Бразил: Үерийн улмаас амиа алдагсдын тоо 40 хүрчээ

Next Post
Бразил: Үерийн улмаас амиа алдагсдын тоо 40 хүрчээ

Бразил: Үерийн улмаас амиа алдагсдын тоо 40 хүрчээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

“Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх нь” цахим сургалт

“Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх нь” цахим сургалт

2026-02-26
Халхгол суманд 28 мянга гаруй мал цасан шуурганы улмаас сураггүй болжээ

Халхгол суманд 28 мянга гаруй мал цасан шуурганы улмаас сураггүй болжээ

2026-02-26
Санхүү өгнө, авна гэх зар байршуулж 3 иргэнийг хүчирхийлжээ

Санхүү өгнө, авна гэх зар байршуулж 3 иргэнийг хүчирхийлжээ

2026-02-26
“Цагдаагийн алба хаагчийн үйлдэл гэмт хэргийн шинжтэй тул АТГ шалгах ёстой”

“Цагдаагийн алба хаагчийн үйлдэл гэмт хэргийн шинжтэй тул АТГ шалгах ёстой”

2026-02-26
Бразил: Үерийн улмаас амиа алдагсдын тоо 40 хүрчээ

Бразил: Үерийн улмаас амиа алдагсдын тоо 40 хүрчээ

2026-02-26
Дүүргүүдийн цагдаагийн газрыг хэн удирдаж байна вэ?

Дүүргүүдийн цагдаагийн газрыг хэн удирдаж байна вэ?

2026-02-26
Гуравдугаар сарын 3-ныг хүртэл хүйтний эрч чанга, салхи шуургатай байна

Гуравдугаар сарын 3-ныг хүртэл хүйтний эрч чанга, салхи шуургатай байна

2026-02-26
Нэгдүгээр эмнэлгийн даргыг долоо хоногт гурван удаа сольсноор эм, хэрэгслийн хангамж тасалджээ

Нэгдүгээр эмнэлгийн даргыг долоо хоногт гурван удаа сольсноор эм, хэрэгслийн хангамж тасалджээ

2026-02-26
Аргаа барвал АН-ын дарга О.Цогтгэрэл Ерөнхийлөгчийн сонгуульд өөрөө нэр дэвших байх

Аргаа барвал АН-ын дарга О.Цогтгэрэл Ерөнхийлөгчийн сонгуульд өөрөө нэр дэвших байх

2026-02-26
Зөвшөөрөл гэж нэрлээгүй ч бизнес эрхлэхэд иргэдээс шаарддаг 1000 гаруй баримт бичиг хүнд суртал үүсгэж байна

Зөвшөөрөл гэж нэрлээгүй ч бизнес эрхлэхэд иргэдээс шаарддаг 1000 гаруй баримт бичиг хүнд суртал үүсгэж байна

2026-02-26
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.