• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Багш нарын цалинг 50 хувиар нэмэгдүүлнэ гэсэн амлалт бодит байдал дээр хэрэгжээгүй байна

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-01-28
Ангилал: Нийгэм, Тод мэдээ
Багш нарын цалинг 50 хувиар нэмэгдүүлнэ гэсэн амлалт бодит байдал дээр хэрэгжээгүй байна

Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс багш нарын цалинг 50 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөсөн ч бодит байдал дээр нэмэгдэл олгогдоогүй талаар эх сурвалжууд мэдээлэв.

Эх сурвалжуудын өгүүлснээр, эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор 2026 оны төсөвт суулгасан багш, ажилчдын цалинг 50 хувиар нэмэгдүүлэхэд шаардлагатай 618.2 тэрбум төгрөг хүрэлцэхгүй болсон тухай чиглэлийг сургуулийн удирдлагуудад албан бус шугамаар өгсөн байна. Мөн Хэмнэлтийн хууль үргэлжилж буйг сануулжээ.

Он гарснаас хойш олгосон багш нарын цалингаас ур чадвар, хоол, унааны нэмэгдлүүдийг хассан нь багш нарын бодит орлогыг нэмэгдүүлээгүй гэж үзэхэд хүргэж байна.

Намар, өвлийн турш 30 гаруй мянган багш хүйтний улиралд суулт зарлаж, тухайн үед Г.Занданшатар тэргүүтэй Засгийн газар 2026 оны нэгдүгээр сараас багш нарын цалинг 2.8 сая төгрөг болгож, 50 хувиар нэмэгдүүлнэ хэмээн мэдэгдсэний дараа суулт зогссон юм. Гэвч бодит байдал дээр уг амлалт хэрэгжээгүй ажээ.

Харин Боловсролын сайд П.Наранбаяр:

“Багш нарын үндсэн цалин 50 хувиар нэмэгдэж байгаа нь бодитой. Хоол, унаа зэрэг зарим нэмэгдэл үндсэн цалинд шингэж байгаа. Тооцооллоор 1,484,000 төгрөг байсан үндсэн цалин 2,226,000 төгрөг болж байна. Нэгдүгээр сарын цалин орохоор бодитоор харагдана”

гэж мэдэгдсэн ч бодит цалин дээрх тайлбартай зөрж, багш нарын дунд дахин бухимдал үүсэж, тэмцлийн хэлбэрт шилжих магадлал нэмэгдсэн талаар эх сурвалжууд мэдээлж байна.

Previous Post

БНСУ: Хүүхэд асрах чөлөө авагсдын 30 хувь нь аавууд байна

Next Post

Цаг агаарын урьдчилсан мэдээ

Next Post
2025 оны 08-р сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх   цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын урьдчилсан мэдээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Есдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Есдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

2026-08-28
Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл өнөөдөр хаагдана

Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл өнөөдөр хаагдана

2026-08-28
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-08-28
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ

2026-08-28
Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

Өнөөдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороотой

2026-08-28
Хархорин уулзвар орчимд наймдугаар сарын 29-ний 23:00 цагаас зам хаана

Хархорин уулзвар орчимд наймдугаар сарын 29-ний 23:00 цагаас зам хаана

2026-08-27
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ

Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ

2026-08-27
Энэ жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ

Энэ жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ

2026-08-27
Сайд Б.Батцэцэг Кени улсын Байгаль орчны сайдыг хүлээн авч уулзлаа

Сайд Б.Батцэцэг Кени улсын Байгаль орчны сайдыг хүлээн авч уулзлаа

2026-08-27
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

2026-08-27
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.