• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

“Өсвөрийн парламент- 2025” хөтөлбөрийн нээлт боллоо

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-10-27
Ангилал: Нийгэм
“Өсвөрийн парламент- 2025” хөтөлбөрийн нээлт боллоо

Монгол Улсын Их Хурал, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сан (НҮБХС, UNISEF), Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газар, Монголын Скаутын холбоотой хамтран 2021 оноос хэрэгжүүлж буй “Өсвөрийн парламент” хөтөлбөрийн тав дахь ээлжийн хөтөлбөрийн нээлт өнөөдөр (2025.10.25) боллоо.

“Сургуулийн орчин дахь аюулгүй усан хангамж, ариун цэвэр, эрүүл ахуй ба өсвөр үе” сэдвийн хүрээнд зохион байгуулах “Өсвөрийн Парламент-2025″ хөтөлбөрт оролцохоор 21 аймаг, есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудаас нийт 354 гаруй хүүхэд бүртгүүлснээс 126 сурагч шалгарчээ. Шалгаруулалтыг “Сургуулийн орчин дахь ундны ус, ариун цэврийн байгууламжийн стандарт ба хүртээмж” сэдэвт видео зохиомж, “Үе тэнгийн нөлөөлөл ба бидний оролцоо” сэдэвт эсээ бичлэгээр явуулсан байна.

Тус хөтөлбөрийн зохицуулагч С.Бадмаараг хөтөлбөрийг нээн хэлсэн үгэндээ төгсөгчид маань эхнээсээ оюутан болж, гадаад дотоодын их дээд сургуулиудад амжилттай суралцаж, хүнлэг энэрэнгүй, хариуцлагатай иргэн, чадварлаг мэргэжилтэн, эх орондоо хэрэгтэй боловсон хүчин, манлайлагч түүчээлэгч залуус болж байгааг харахад сайхан байна. Энэхүү хөтөлбөрөөр дамжуулан өсвөр үеийнхэн, залуусын дуу хоолойг хууль тогтоогчдод хүргэх, тэдний нийгмийн оролцоог дээшлүүлэх, хүүхдүүд харилцан суралцах, нөхөрсөг ойлголцол үүсгэх, гэр бүл, найз нөхөд, сургууль, амьдран буй орчиндоо эерэгээр нөлөөлөх боломж нөхцлийг бий болгодог онцлогтой юм. Мөн өсвөр үеийнхэнд парламентын боловсрол олгох,  тогтвортой хөгжлийн зорилгуудын талаарх мэдлэг түгээх, манлайлагч, нээлттэй сэтгэлгээтэй, иргэний үүрэг, хариуцлагаа ухамсарладаг иргэн болж төлөвшихөд нь дэмжлэг үзүүлэх ач холбогдолтойг онцлов.

Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн Сургалт, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Н.Энхбаатар хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш нийт 500 гаруй өсвөр үеийнхэн хамрагдсан бөгөөд хүүхдүүдийн багаар ажиллах чадвар, үзэл бодлоо илэрхийлэх зэрэг хувь хүний хөгжлийн чадваруудаа дээшлүүлж, нөлөөллийн ажлын дадлага туршлагатай болж байна гэлээ. Мөн жил бүр өөр сэдвийн хүрээнд цахим хичээл, нөлөөллийн ажил, танилцах аялал, төрөл бүрийн сургалт, уулзалт хэлэлцүүлэг өрнүүлдгийг дурдав.

Энэ жилийн хувьд Усан хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн асуудлыг тогтвортой шийдэхэд хууль эрх зүй, орон нутгийн зохицуулалт, дүрэм журамтай холбоотой тодорхой саналуудыг тодорхойлон, олон нийтийн дунд энэ мэдлэг мэдээллийг дээшлүүлэхэд өсвөр үеийнхний оролцоо дуу хоолойг хүргэхэд хөтөлбөрийн гол зорилго чиглэж байгааг зохион байгуулагчид онцолж байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Previous Post

Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох тухай Монгол Улсын Ерөнхий сайдын танилцуулгыг сонслоо

Next Post

Улсын Нэгдүгээр төв эмнэлэг ‘Хөдөлмөрийн Баатар’ цол авлаа

Next Post
Улсын Нэгдүгээр төв эмнэлэг ‘Хөдөлмөрийн Баатар’ цол авлаа

Улсын Нэгдүгээр төв эмнэлэг 'Хөдөлмөрийн Баатар' цол авлаа

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Есдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Есдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

2026-08-28
Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл өнөөдөр хаагдана

Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл өнөөдөр хаагдана

2026-08-28
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-08-28
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ

2026-08-28
Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

Өнөөдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороотой

2026-08-28
Хархорин уулзвар орчимд наймдугаар сарын 29-ний 23:00 цагаас зам хаана

Хархорин уулзвар орчимд наймдугаар сарын 29-ний 23:00 цагаас зам хаана

2026-08-27
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ

Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ

2026-08-27
Энэ жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ

Энэ жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ

2026-08-27
Сайд Б.Батцэцэг Кени улсын Байгаль орчны сайдыг хүлээн авч уулзлаа

Сайд Б.Батцэцэг Кени улсын Байгаль орчны сайдыг хүлээн авч уулзлаа

2026-08-27
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

2026-08-27
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.