• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

ЭМЯ: 2025-2028 онд хэрэгжих “СҮРЬЕЭТЭЙ ТЭМЦЭХ, СЭРГИЙЛЭХ, ХЯНАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ”-г танилцууллаа

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-10-13
Ангилал: Эрүүл мэнд
ЭМЯ: 2025-2028 онд хэрэгжих “СҮРЬЕЭТЭЙ ТЭМЦЭХ, СЭРГИЙЛЭХ, ХЯНАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ”-г танилцууллаа
2025-2028 онд хэрэгжих “СҮРЬЕЭТЭЙ ТЭМЦЭХ, СЭРГИЙЛЭХ, ХЯНАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ”-г танилцуулах уулзалтыг үндэсний хэмжээнд зохион байгуулж байна. (2025.10.13) Уулзалтад УИХ-ын гишүүд, холбогдох яам, агентлаг, аймаг нийслэлийн засаг дарга, эрүүл мэндийн байгууллагын шийдвэр гаргах түвшний 300 гаруй хүн оролцож байгаа юм.

Дэлхий дахинд шинэ болон сэргэн тархаж буй халдварт өвчнүүд тулгамдсан асуудал хэвээр байгаагийн нэг нь сүрьеэ өвчин. Монгол улс нь сүрьеэгийн дарамт өндөртэй 30 орны тоонд багтаж, жилд дунджаар 3000 гаруй сүрьеэгийн тохиолдол, 150-200 нас баралт бүртгэгдэж байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гишүүн орнууд дэлхийн эрүүл мэндийн чуулганаар “Сүрьеэг устгах дэлхийн стратеги”-ийг баталж, сүрьеэгийн тархалтыг эцэс болгох, 2035 он гэхэд нас баралтыг 2015 онтой харьцуулахад 95%, шинэ тохиолдлыг 90%-иар бууруулах, сүрьеэгийн улмаас санхүүгийн дарамтад өртөж буй өрхийн эзлэх хувийг тэглэх зорилтыг дэвшүүлсэн.
Манай улсад СҮРЬЕЭ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ, СЭРИЙЛЭХ ХЯНАХ чиглэлээр 1994 оноос хойш нийт 7 удаагийн үндэсний хөтөлбөр, арга хэмжээний төлөвлөгөөг үндэсний хэмжээнд мөрдөгдөх томоохон бодлогын баримт бичигтэй уялдуулан Засгийн газрын тогтоол, Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлан хэрэгжүүлж байна.

2025-2028 онд хэрэгжих “СҮРЬЕЭТЭЙ ТЭМЦЭХ, СЭРГИЙЛЭХ, ХЯНАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ” нь өмнөх үндэсний хөтөлбөр арга хэмжээний төлөвлөгөөнөөс дараах онцлогтой.

  • Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний анхан шатанд сүрьеэгийн оношилгоо, эмчилгээний чадавхыг нэмэгдүүлж, өргөжүүлнэ.
  • Бүх шатны эрүүл мэндийн байгууллагад сүрьеэг заавал мэдээлэх тогтолцоог хөгжүүлнэ.
  • Сүрьеэгийн илрүүлэлт, оношилгоо, эмчилгээний хяналтад шинэ технологи нэвтрүүлнэ.
  • Олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тандалт, өвчтөн төвтэй тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, халдварын хяналт сэргийлэлтийг бэхжүүлнэ.
  • Салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах, нийгмийн хамгаалал, халамж үйлчилгээнд бүрэн хамруулах, сүрьеэгээс улбаалсан ядуурал, зардлын дарамтыг арилгана.
Хүрэх үр дүн:
  • Эрүүл мэндийн байгууллагуудын иргэдэд үзүүлэх сүрьеэгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж сайжирна.
  • Сүрьеэгийн илрүүлэлтийн түвшин нэмэгдэнэ.
  • Үйлчлүүлэгч төвтэй тусламж, үйлчилгээг өргөжүүлж сүрьеэгийн эмчилгээний үр дүнг нэмэгдэнэ.
  • Сүрьеэгийн тусламж, үйлчилгээний эм, оношлуур, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хангалт сайжирч, санхүүжилт үе шаттай нэмэгдэнэ.
  • Сүрьеэгийн чиглэлээр ажиллах эмч, сувилагч, хүний нөөцийн чадавх сайжирч, хүртээмж нэмэгдэнэ.
  • Сүрьеэ өвчний талаарх иргэд, олон нийтийн мэдлэг, хандлага, дадал сайжирч улмаар уг өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл нэмэгдэнэ.

Иймд энэ удаагийн дээд хэмжээний уулзалтаар сүрьеэгийн тусламж үйлчилгээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг танилцуулах, хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийг өгөх, эрүүл мэндийн салбарын бүх түвшинд сүрьеэгийн илрүүлэлт, оношилгоо, эмчилгээг оновчтой байдлаар үзүүлэх талаар онцолж байна.

Previous Post

Лаг хатааж, шатаах үйлдвэрийн барилга угсралтын ажлыг 2026 онд эхлүүлнэ

Next Post

Г.Ялалт: Хугацаат цэргийн алба хаагчдад мэргэжил эзэмшүүлнэ

Next Post
Г.Ялалт: Хугацаат цэргийн алба хаагчдад мэргэжил эзэмшүүлнэ

Г.Ялалт: Хугацаат цэргийн алба хаагчдад мэргэжил эзэмшүүлнэ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Есдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Есдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

2026-08-28
Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл өнөөдөр хаагдана

Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл өнөөдөр хаагдана

2026-08-28
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-08-28
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ

2026-08-28
Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

Өнөөдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороотой

2026-08-28
Хархорин уулзвар орчимд наймдугаар сарын 29-ний 23:00 цагаас зам хаана

Хархорин уулзвар орчимд наймдугаар сарын 29-ний 23:00 цагаас зам хаана

2026-08-27
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ

Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ

2026-08-27
Энэ жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ

Энэ жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ

2026-08-27
Сайд Б.Батцэцэг Кени улсын Байгаль орчны сайдыг хүлээн авч уулзлаа

Сайд Б.Батцэцэг Кени улсын Байгаль орчны сайдыг хүлээн авч уулзлаа

2026-08-27
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

2026-08-27
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.