• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Б.Жаргалсайхан: АН-ынхан ёс зүйгээ гээсэн зэрлэгүүдийн нийгмийг санагдуулж байна

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2024-06-17
Ангилал: Нийгэм
Б.Жаргалсайхан: АН-ынхан ёс зүйгээ гээсэн зэрлэгүүдийн нийгмийг санагдуулж байна

Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын дарга Б бусдын гарт амь насаа алдсан харамсалтай хэргийг АН-ынхан сонгуулийн хөзөр болгон ашиглаж, санаатайгаар улстөржүүлж байгааг олон нийт шүүмжлэх болсон.

 

Тэгвэл БНН-ын дарга Б.Жаргалсайхан өөрийн цахим хуудсаараа дамжуулан “НЭГНИЙХЭЭ ҮХЛИЙГ АШИГЛАЖ СОНГУУЛЬДАХАА БОЛИОЧ “АН”-ЫХААН!!!” хэмээн мэдэгдэл хийлээ.

 

Тэрбээр “Өвөрхангай аймгийн Сант суманд архидан согтууралтын улмаас үүссэн маргаан зодооны уршгаар хүний амь хохирсонд бид маш их харамсаж байна. Талийгаачийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Харин энэ харамсалтай явдлыг Ардчилсан намынхан сонгуулийн ТҮЗ хөзөр болгон шүүрч аваад шаазгай шиг шаагилдаж, хэрээ шиг гуагачиж улс төрийн захиалгат аллага хэмээн буруу төөрөгдүүлж хүмүүсийг өдөөн хатгаж, ашиглаж байгаа нь ёс зүйгээ гээсэн зэрлэгүүдийн нийгмийг санагдуулж байна шүү. Гэмт хэрэг үйлдсэн этгээд, амь хохирогч хоёул худ ураг хүмүүс байсан гэнэв.

 

Ер нь хөдөө орон нутагт намын талцал хуваагдал, архины солиорол ямар аюулын хэмжээнд хүрснийг харж байгаа биз? Хашаа, хашаагаараа намаас болж хагаралдана. Айл, айлаараа намаас болж талцана. Авгай нөхрөөрөө намаас болж сална. Нэгнийхээ амийг хөнөөнө. Энэ үхэл хагацал, өнчрөл нь намчирхлын туйл болсон системийг засаж сайжруулах тод сануулга шүү.

 

Даанч сонгуулийн санал авахад нөлөөлөх нэг удаагийн хэрэгсэл болгон хандаж байгаа нь туйлын харамсалтай. Цаашдаа тал, талдаа уур омгоо дарж, архидалтаа больж эв түнжингээ эрхэмлэж, асуудлыг нударгаар биш ухаанаар шийддэг болмоор байна дүү нар минь. Дараа үедээ зөв үлгэр дуурайлал болцгоо л доо.

 

Монгол хүн бүхэнд С.Зоригийн хэлсэн саруул ухаан байгаа. Ардчилсан нам үүнийхээ оронд өнөөдөр хөшөөг нь өөрсдөөсөө хулгайлж, газрыг нь нууж зарсан С.Зоригийнхоо үзэл санаа, үнэт зүйлсийг хамгаалж дэлгэрүүлэх зүйл ярихад л та нар сонгогчдоос оноо авах байсан шүү.

 

Нийгмийг анархизм рүү турхирч байгааг иргэд ялгаж салгадаг болсон.Сонгуульд эрдэнэт хүний амь нас хохирсон гашуудлаар шоудаж биш бидэн шиг улс орныг хөгжүүлэх хөгжлийн бодлогоор өрсөлд. “Бүгд Найрамдах Нам”-ын хувьд бол намтай биш, 1990 оноос хойш Монгол Улсыг гамшгийн хэмжээнд хүргээд байгаа “АРХИДАЛТ”-тай хамгийн түрүүн тэмцэх чухал байна. Энэ бол бодлого юм!!!” хэмээн бичжээ.

Previous Post

“Хойд солонгос айлчлалд бэлтгэж буй”-г хиймэл дагуулын зураг илтгэж байгаа бөгөөд В.Путин маргааш БНАСАУ-д айлчилж магадгүй байна гэжээ

Next Post

Живж байсан хоёр хүүхдийг аварсан 19 настай залуу өөрөө амиа алджээ

Next Post
Живж байсан хоёр хүүхдийг аварсан 19 настай залуу өөрөө амиа алджээ

Живж байсан хоёр хүүхдийг аварсан 19 настай залуу өөрөө амиа алджээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Б.Пүрэвдагва: Нийслэл энэ өвөл 280 мянган тонн хагас коксон түлш хэрэглэнэ

Б.Пүрэвдагва: Нийслэл энэ өвөл 280 мянган тонн хагас коксон түлш хэрэглэнэ

2026-09-16
Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

2026-09-16
Хөвсгөл аймагт ойн түймэр гарчээ

Хөвсгөл аймагт ойн түймэр гарчээ

2026-09-16
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-09-16
Г.Занданшатар: Надад алт битгий хэл хайрга ч ухаж явсан түүх байхгүй

Г.Занданшатар: Надад алт битгий хэл хайрга ч ухаж явсан түүх байхгүй

2026-09-16
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Зурхай: Үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2026-09-16
Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

Улаанбаатарт +27 градус дулаан байна

2026-09-16
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү дэлхийн чансааны 53-т бичигдлээ

Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү дэлхийн чансааны 53-т бичигдлээ

2026-09-15
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-ын засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийг хүлээн авч уулзлаа

Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-ын засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийг хүлээн авч уулзлаа

2026-09-15
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

2026-09-15
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.