• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Цахим мэдээллээ хамгаалцгаая #UNSEND

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2022-11-16
Ангилал: Нийгэм
Цахим мэдээллээ хамгаалцгаая #UNSEND

Монголбанк, Цагдаагийн Ерөнхий Газар, Цахим Хөгжил, Харилцаа Холбооны Яам, Монголын Банкны Холбоо хамтран цахим залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор  “UNSEND” буюу “Бүү шилжүүл” аяныг  14 хоногийн хугацаатай зохион байгуулж буй билээ. 

Цагдаагийн байгууллагаас уг гэмт хэргийн шалтгаан нөхцөл болон урьдчилан сэргийлэх талаар өгсөн мэдээлэлдээ “Цахим орчинд залилах гэмт хэргийн нөхцөл байдал  хүнд байна. Тиймээс ард иргэдийг энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохгүй байх, сэргийлэхэд чиглэсэн мэдээлэл хүргэх зорилгоор “UNSEND” буюу “Бүү шилжүүл” аяныг өнөөдрөөс эхлэн 14 хоногийн хугацаатай зохион байгуулж байна.

Энэ төрлийн гэмт хэргийг судлаад үзэхээр хохирогчид гар утсандаа ирсэн тоо, үсгээс бүрдсэн нууц үгээ бусдад шилжүүлээд, фэйсбүүк хаягаа алдах, тухайн фэйсбүүк хаягаар нь гэр бүл найз нөхөд нь бичиж байгаа юм шиг байдлаар бичээд мөнгө залилж байна. Нөгөө талаас урьдчилгаа төлбөр хэлбэрээр бусад руу мөнгө шилжүүлээд залилуулж байна. Ийм хоёр үндсэн тохиолдол түгээмэл байна. Тиймээс  хувийнхаа мэдээлэл буюу гар утсанд ирсэн нууц үгээ бусдад бүү шилжүүл, урьдчилгаа төлбөр хэлбэрээр бусдад мөнгө бүү шилжүүл гэдэг утгаар энэ аяныг “UNSEND” буюу “Бүү шилжүүл”  гэж нэрлэсэн гэв.

Мөн “Таны гар утсанд ирж байгаа үсэг, тооноос бүрдсэн нууц үг, таны гэрийн түлхүүртэй адилхан юм аа. Та гэрийн түлхүүрээ хүн болгонд өгөөд явуулаад байдаггүй шиг гар утсандаа  ирж байгаа мэдээллээ нууцлах хэрэгтэй байна. Мөн урьдчилгаа төлбөр хэлбэрээр  ямар нэг байдлаар мөнгө шилжүүлэх гэж байгаа бол үнэхээр баталгаатай байгууллага, аж ахуйн нэгж рүү шилжүүл. Цахим орчинд урьдчилгаа төлбөр авдаг визний  залилан,  байрны залилан гэх мэт байна. Тэдгээр залилан мэхлэх хэргийн хохирогч бүү болоосой, мөнгө бүү шилжүүлээсэй гэдэг үүднээс энэ аяныг зохион байгуулж байна.

Энэ төрлийн гэмт хэргийн хохирогчид 35-аас дээш насны иргэд байна. 35-аас дээш насны иргэд цахим мэдээллийнхээ аюулгүй байдлыг хамгаалах чадвар сул, цахим хэрэгсэл рүү нь илүү нэвтрэх боломжтой этгээдүүд байна. Дээрээс нь гэмт этгээдүүд хөдөө орон нутгууд руу чиглэж энэ төрлийн гэмт хэрэг үйлдэхийг төлөвлөж байна. Өмнө нь мессеж бичээд, нууц үгийг нь авдаг, урьдчилгаа төлбөр авах хэлбэрээр залилдаг байсан бол одоо хуурамч дуудлага хэлбэрээр залилж байна. Хуурамч дуудлагаар тань руу залгаад банкнаас ярьж байна, таны нууц дугаарыг сэргээх гэж байна гэж яриад, таны нууц үгийг авахаар гэмт этгээдүүд төлөвлөж байна хэмээн сэрэмжүүллээ.

Previous Post

Н.Алтанхуяг: Сангийн сайд Б.Жавхлан Ц.Даваасүрэнг алчих вий дээ

Next Post

Угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлье Цуврал-2

Next Post
Угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлье Цуврал-2

Угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлье Цуврал-2

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо

Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо

2026-09-23
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ

Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ

2026-09-23
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хаити улсын Ерөнхий сайдтай уулзаж, энхийг сахиулах ажиллагааны талаар санал солилцов

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хаити улсын Ерөнхий сайдтай уулзаж, энхийг сахиулах ажиллагааны талаар санал солилцов

2026-09-23
Хөвсгөл аймгийн Хатгал – Тойлогт 37.9 км автозамын хучилт бүрэн дуусжээ

Хөвсгөл аймгийн Хатгал – Тойлогт 37.9 км автозамын хучилт бүрэн дуусжээ

2026-09-23
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна

2026-09-23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа

Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа

2026-09-23
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2026-09-23
Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно

Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно

2026-09-23
Австралийн Холбооны Улсын парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Австралийн Холбооны Улсын парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2026-09-22
УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр 14.00 цагаас хуралдана

УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр 14.00 цагаас хуралдана

2026-09-22
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.