• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Вакцин хийлгэсний дараа нас баралтад хүргэх урвал эхний 30 минутад илэрдэг

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-05-12
Ангилал: Нийгэм, Эрүүл мэнд
Вакцин хийлгэсний дараа нас баралтад хүргэх урвал эхний 30 минутад илэрдэг

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма ЭМЯ-ны 11:00 цагийн мэдээллийн үеэр дараах асуултад хариулт өглөө.

-ЧД-т нялх биетэй эмэгтэй вакцины I тунг хийлгээд гэртээ нас барсан тухай мэдээлэл тархаад байна. Вакцин хийлгээд гэртээ нас барсан тохиолдол манай улсад бүртгэсэн үү?
-Вакцины дараа илэрч буй урвалыг богино хугацаанд болон ерөнхий биеийн, хэсэг газрын урвал гэж ангилж байгаа. Эхний 30 минутад буюу богино хугацаанд анафилакс шок буюу амь насанд аюултай байх урвалууд илэрдэг. Энэ хугацаанд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн хажууд хянаж хийхээр зохион байгуулалт хийж байна. Нас баралтад хүргэх урвал эхний 30 минутад илэрдэг. Үүнээс болгоомжилж ажилладаг. Цаашдаа ямар хариу урвал илрэхийг тандалт, судалгаа хийгээд явах ёстой.

-Вакцин тариулсны дараа хариу урвалыг бүртгэж байгаа. Өнөөдрийн байдлаар вакцин хийлгэсний дараа хүндрэл үүссэн тохиолдлууд бий юу?
-Вакцин болгонд илэрч болох шинж тэмдэг, хариу урвалыг заасан байдаг. Үйлдвэрлэгчийн зааварт яар шинж тэмдэг илэрч болзошгүйг заасан байдаг. Үүнд улсын хэмжээнд тандалт хийдэг. Хэрвээ ямар нэг байдлаар хариу урвал илэрвэл иргэн өөрөө эрүүл мэндийн байгууллагад хандана. Тухайн байгууллага хариу арга хэмжээг авч, цааш мэдээлдэг. Вакцин бүрд тандалт хийдэг. Синофармын вакцин хийлгэсэн хүмүүсийн 20 хувьд нь халуурах шинж тэмдэг илэрч байна. Астразенека хийлгэсэн хүмүүст халуурах зэрэг шинж 50-60 хувьд илэрдэг.

Эдгээр шинжүүд 1-2 хоногт арилдаг. Ихэнх вакцины урвал 30 минутын дотор илэрдэг. Энэ төрлийн урвал иргэдэд илэрч байгаа.

-Файзер вакциныг орон нутгийн харьяалалтай хорт хавдартай иргэдэд хэзээ хийх вэ?
-Энэ хүмүүст хийх ёстой гэж хуваарилахгүй тухай өмнө нь хэлсэн. Мэдээж нэн тэргүүнд хамрагдах ёстой зорилтот бүлгийн нэг мөн. Дараагийн ээлжид нийлүүлэх вакциныг орон нутагт түгээх юм.

-Вакцины эсрэг заалт, туйлын эсрэг заалтын тухай тайлбар өгөөч?
-Эсрэг заалт гэдэг бол вакцин болгоны зааварт тусгагддаг зүйл юм. Эсрэг заалт бол тухайн хүнийг вакцинд хамруулахгүй, анхаарал болгоомжтой байх заалт юм.

Previous Post

Э.Бат-Үүл: Ц.Нямдорж Монголын төрд гаднаас шургалсан хорт могой

Next Post

Ээж минь вакцин хийлгэснийхээ маргааш нь нас барчихлаа

Next Post
Ээж минь вакцин хийлгэснийхээ маргааш нь нас барчихлаа

Ээж минь вакцин хийлгэснийхээ маргааш нь нас барчихлаа

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Зарим нутгаар цасан шуурга шуурч зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэж болзошгүй

Нутгийн төв хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ

2026-10-16
“Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж байна

“Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж байна

2026-10-15
ЦУОШГ: Өнөө шөнө зарим нутагт цасаар шуурна

ЦУОШГ: Өнөө шөнө зарим нутагт цасаар шуурна

2026-10-15
“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

2026-10-15
Нийслэлийн хоёрдугаар ээлжийн цэрэг татлага маргааш эхэлнэ

Нийслэлийн хоёрдугаар ээлжийн цэрэг татлага маргааш эхэлнэ

2026-10-15
Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган 16.00 цагт хуралдаж 2026 оны төсвийг батлах эсэхийг шийдвэрлэнэ

ТАНИЛЦ: Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна

2026-10-15
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой

Өнөөдөр бар, морь жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2026-10-15
ТАНИЛЦ: 10 дугаар сарын цаг агаарын төлөв байдал

Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна

2026-10-15
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

2026-10-14
БНСУ-ын Инчон хотод хутгаар зэвсэглэсэн этгээд худалдааны төвөөр үйлчлүүлж байсан иргэд рүү халдсан хэрэг гарчээ

БНСУ-ын Инчон хотод хутгаар зэвсэглэсэн этгээд худалдааны төвөөр үйлчлүүлж байсан иргэд рүү халдсан хэрэг гарчээ

2026-10-14
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.