• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Ээж минь вакцин хийлгэснийхээ маргааш нь нас барчихлаа

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-05-12
Ангилал: Эрүүл мэнд, Ярилцлага
Ээж минь вакцин хийлгэснийхээ маргааш нь нас барчихлаа

Өчигдөр (2021.05.11) нийгмийн сүлжээнд нэгэн хэрэглэгч “Амаржаад сар гаруйхан болсон ээж маань хятад вакцин хийлгээд, маргааш нь нас барчихлаа” гэдэг мэдээллийг өөрийн цахим хуудсандаа нийтэлсэн байсан. Бид уг мэдээллийг нийтэлсэн, 12-р ангийн сурагч Н-тэй холбогдон дараах тодруулгыг авлаа. 

Танай гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье.

Маш хэцүү байна. Эрүүл саруул ээж минь, нэг л өдөр “байхгүй” болчихлоо. Нялх дүү маань уйлаад үлдлээ. Бид эхээс дөрвүүлээ. Би дээрээ нэг ахтай, найман настай эмэгтэй дүүтэй, нэг сар 12 хоногтой эрэгтэй дүүтэй. Би өөрөө энэ жил 12-р ангиа төгсөж байгаа. Манайх Чингэлтэй дүүргийн 17-р хороонд амьдардаг. Бид аав, эмээтэйгээ үлдлээ. Ийм зүйл болсноос эмээгийн маань даралт ихсэж, зүрх өвдөөд бас сандаргаад байна. Ээж маань эмээгийн том охин нь байсан юм.

Ээж нь хэдний өдөр, ямар вакцин хийлгэсэн бэ?

Ээж маань тавдугаар сарын 9-ний өглөөний  10 цагийн үед “Ээж нь вакцинаа хийлгээд ирье. Хөхний сүүгээр дамжаад хүүхдэд бас дархлаа тогтдог гэж бичсэн байна. Тэгэхээр эрт хийлгэсэн нь дээр байх. Дүүгээ хараад байж байгаарай” гээд явсан. Вакцинаа Долоон буудлын дээд талд байдаг нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын байранд очиж хийлгэсэн. Хятад вакцин хийлгэсэн. Хийлгэхээр очихдоо  “Амаржаад сар гаруй болсон хүн хийлгэж болох уу” гээд асуухад “болно” гэсэн байна лээ. Тэгээд “даралт ч үзсэнгүй. Болно оо” гээд хийчихлээ гээд л гэртээ ирсэн. Ингээд маргааш нь 21.40 цагийн үед бие засахаар гэрээсээ гарсан ч удаад байхаар нь араас нь гартал бие засах газрын үүдэнд уначихсан байсан. Би маш их айсан. Ээж минь ямар ч амьсгалгүй, хөдөлгөөнгүй болсон байсан. Ингээд Түргэн тусламж дуудсан. Тэд ирээд “хожимдсон байна” гэж хэлсэн.

Вакцинаа хийлгэсний дараа ээж нь халуурч, зовиурласан зүйл байгаа юу? Ямар нэг зүйл хэлж байсан уу? 

Байхгүй. Манай ээж эрүүл саруул биетэй. Сар гаруйхны өмнө амаржсан болохоор эмнэлгээр явж, биеэ үзүүлж байсан. Өвдөж зовдог зүйл байгаагүй. Вакцин хийлгэсний дараа ч өвдөж  зовиурлаж байгаа талаар хэлээгүй.

Нялх дүү маань хөхөөрөө хооллодог, хааяа нэмэлт сүү уудаг байсан. Ээжийг нас барснаас хойш дүү маань тасралтгүй уйлаад, эмээгийн бие өвдөөд, бид маш хэцүү байна.

Гэнэтийн ийм харамсалтай зүйл болсноос хойш тан

ай хороо, дүүрэг, вакцин хийсэн эмнэлгийн байгууллагаас та бүхэнтэй уулзсан уу, ирсэн үү?

Хэн ч холбоо бариагүй ээ. Миний ээж өмнө нь өвдөж, эмнэлгээр явж, эмчлүүлж байсан зүйл байгаагүй. Тиймээс “вакцинаас болоод л ээж маань нас барсан” гэж бид бодож байна. Тиймээс миний ээж шиг хөхүүл, жирэмсэн эмэгтэйчүүд вакцин хийлгэхдээ маш болгоомжтой хандаасай, төр засгийн дарга нар анхаараасай гэсэндээ би пост хийсэн. Ээжийгээ өнгөрсний дараа мэдээлэл хайж үзэхэд Хятадад “жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүдэд вакцин хийхийг хориглож байсан” юм байна лээ. Гэтэл манай улс яагаад анхааруулахгүй вакцин хийж байгаа юм бэ? Бид маш их гомдолтой байна. Миний ээж дөнгөж 44 настай байсан. Бид өдөр шөнөгүй уйлж байгаа нялх дүүгээ яах юм бэ? Ээжийг нас барсны маргааш нь “Иргэн танд эрүүл энхийг хүсье, Засгийн газар” гэсэн бичигтэй 50 мянган төгрөг дансанд нь орж ирж байгаа байхгүй юу… (уйлсаар байв)

Жич: Биднийг ийнхүү утсаар ярилцаж түрхэн ярилцах зуур цаана нь нялх хүүхдийн тасралтгүй уйлах дуу, түүнийг бүүвэйлж буй эрэгтэй хүний дуу сонсогдсоор байлаа.

Бид энэ асуудлаар үргэлжлүүлэн сурвалжилна.

Previous Post

Вакцин хийлгэсний дараа нас баралтад хүргэх урвал эхний 30 минутад илэрдэг

Next Post

Ц.Оюунгэрэл: Би 29 жил хамт байсан АН-аасаа гарлаа

Next Post
Ц.Оюунгэрэл: Би 29 жил хамт байсан АН-аасаа гарлаа

Ц.Оюунгэрэл: Би 29 жил хамт байсан АН-аасаа гарлаа

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

“Сэлбэ ухаалаг хотын эхний байруудыг ирэх дөрөвдүгээр сард ашиглалтад оруулна”

“Сэлбэ ухаалаг хотын эхний байруудыг ирэх дөрөвдүгээр сард ашиглалтад оруулна”

2026-10-09

“Сэлбэ ухаалаг хотын эхний байруудыг ирэх дөрөвдүгээр сард ашиглалтад оруулна”

2026-10-09
Түрээслээд өмчлөх орон сууцны сонгон шалгаруулалт хойшилжээ

Түрээслээд өмчлөх орон сууцны сонгон шалгаруулалт хойшилжээ

2026-10-09
ОХУ-аас “уушгины хатгалгаагаар нас барсан эмэгтэйтэй холбоотой аюултай эмгэг төрүүлэгч бичил биетэн илрээгүй” гэв

ОХУ-аас “уушгины хатгалгаагаар нас барсан эмэгтэйтэй холбоотой аюултай эмгэг төрүүлэгч бичил биетэн илрээгүй” гэв

2026-10-09
Чуулганаар 2026 оны төсвийн тодотголын эцсийн хэлэлцүүлгийг хийнэ

Чуулганаар 2026 оны төсвийн тодотголын эцсийн хэлэлцүүлгийг хийнэ

2026-10-09
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой

2026-10-09
ТАНИЛЦ: 10 дугаар сарын цаг агаарын төлөв байдал

Баруун аймгуудын нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна

2026-10-09
Маргаашаас ихэнх нутгаар нойтон цас орно

Маргаашаас ихэнх нутгаар нойтон цас орно

2026-10-08
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Багш, шавь барилдах, номын абшиг авах, шинэ гэр байр авахад сайн

2026-10-08
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт 16 хэм дулаан байна

2026-10-08
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.