Казахстан улсын Астана хотноо болсон “Астана-2026” чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ өндөрлөлөө.
Эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Мөнх-Эрдэнэ хүрэл медалийн төлөө Хойд Солонгосын дэлхийн аварга Хан Чон-Сонтой барилдлаа. Тэрбээр барилдааны эхний үеийг 1:0-ээр тэргүүлсэн ч шийдвэрлэх үед 3:1-ээр ялагдсанаар тэмцээнийг тавдугаар байрт шалгарчээ. Өрсөлдөгч Хан Чон-Сон нь ийнхүү хоёр жил дараалан дэлхийн аваргаас медаль хүртэж байгаа аж. ОУХМ Б.Мөнх-Эрдэнийн хувьд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа медалийн төлөө барилдсан нь энэ юм.
Монголын баг тамирчид энэ удаагийн ДАШТ-ээс гурван хүрэл медаль хүртэж, таван тамирчин тавдугаар байрт шалгарчээ. Багийн дүнгээр Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг долдугаар байр, эрэгтэйчүүдийн шигшээ баг есдүгээр байрт жагслаа.











Сэтгэгдэл бичих