• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Э.Бат-Үүл: Ц.Нямдорж Монголын төрд гаднаас шургалсан хорт могой

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-05-12
Ангилал: Нийгэм
Э.Бат-Үүл: Ц.Нямдорж Монголын төрд гаднаас шургалсан хорт могой

Монгол Улсын Засгийн газраас 100 хоног хийсэн ажлаа тайлагнах үеэр ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж С.Зоригийн аллагатай холбоотой асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулсан. Тэрбээр Ц.Амгаланбаатар уг хэргийн захиалагчийг Э.Бат-Үүл гэж мэдүүлсэн хэмээн хэлсэн юм. Тэгвэл Ц.Нямдорж сайдын хэлсэн уг мэдээлэлтэй холбогдуулан Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл мэдэгдэл хийлээ.

Тэрбээр “2019 оны дөрөвдүгээр сард Хууль зүй, дотоод хэргийн сайдад хандаж намайг С.Зоригийн хэрэгт холбоотой мэтээр гүтгэж байгаа хүмүүсийг олж өгч, хариуцлага тооцож өгнө үү гэж хандсан. Ингээд ХЗДХЯ-наас уг асуудллыг Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн болохыг мэдэгдсэн. Би өнөөдрийг хүртэл энэ хэргийн хариуг хүлээж байна.

Сүүлийн үед Ц.Нямдоржийн хачин үйлдлийг хараад байхад тэр үед хүсэлтээ буруу хүнд хаяглаж явуулсан юм байна гэдэг сэтгэгдэл төрөх боллоо.

Ялангуяа Ц.Нямдорж энэ хэргийн захиалагч байж болзошгүй зүйлийг хэргийг шалгах үйл ажиллагаанд оролцож байсан албаны хүмүүс ярьдаг байсан. Ер нь Ц.Нямдорж хэргийн захиалагчтай холбоотой юм биш байгаа гэж бодох болсноо мэдэгдэж байна. Ингэж бодох гурван үндэслэл байна.

Нэгдүгээрт, Ц.Нямдорж хууль зүйн яамыг 20 жил толгойлсон. Түүн шиг урт хугацаагаар энэ яамны сайд байсан хүн алга. УИХ, Засгийн газрын гишүүн байсан хүн хэн ч бай хуульд захирагдах ёстойг маш сайн мэдэж байгаа. Гэтэл энэ хүн маш их сандарч, тэвдээд хуулийг уландаа гишгэж эхлээд байна. Өөрийгөө хуулиас дээгүүр тавих боллоо.

Хоёрдугаарт, Ц.Нямдорж галзуу хүн шиг юм ярьдаг боллоо. Ямар ч логик, авцалдаагүй. Айл гэр шатааж, хүний амь хороосон алуурчны үгийг хууль зүйн яамыг 20 жил толгойлсон хүн өргөж авчираад, ийм зүйл яриад сууж байна. Үүнээс нь харахад сэтгэц нь зүгээр байгаа гэсэн эргэлзээ төрүүлж байна.

Гуравдугаарт, энэ үйл ажиллагаагаа хүний эрхийн төлөө тэмцэж байна гэж худлаа ш**ж байна. Ц.Нямдорж хүний эрхийн төлөө биш хүний эрхийг чангалахын төлөө явдаг байсан. Эрүүдэн шүүх төхөөрөмжийг Ц.Нямдорж сайд байхдаа оруулж ирж байсан.

Энэ хэргийн захиалагчтай Ц.Нямдорж холбоотой гэдэг миний хардлага үнэн байх юм бол С.Зоригийг бүрэлгэсэн хэрэг гадны захиалгатай гэсэн үг. Ц.Нямдоржийг гадны тусгай албатай холбоотой гэдгийг тухайн үеийн тагнуулын байгууллагын удирдлагууд мэдэгдэж байсан. Ингэж мэдэгдсэнийхээ төлөө улсын нууц задруулсан хэргээр шоронд орж, ял сонссон. Тэр хүмүүсийг Ц.Нямдоржийг гүтгэсэн гэдгээр мөн ялласан” гэв.

 

Эх сурвалж: ikon.mn

Previous Post

Төрийн үйлчилгээний зарим албан хаагчид нэмэгдэл олгоно

Next Post

Вакцин хийлгэсний дараа нас баралтад хүргэх урвал эхний 30 минутад илэрдэг

Next Post
Вакцин хийлгэсний дараа нас баралтад хүргэх урвал эхний 30 минутад илэрдэг

Вакцин хийлгэсний дараа нас баралтад хүргэх урвал эхний 30 минутад илэрдэг

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ

Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ

2026-07-23
Хүй долоон худагт болох Хүрээ цам-Даншиг наадмын хөтөлбөр

Өнөөдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2026-07-23
Ирэх өдрүүдэд огцом халж, говийн бүсээр +38 градус давна

Улаанбаатарт +32  градус дулаан байна

2026-07-23
Ирэх өдрүүдэд огцом халж, говийн бүсээр +38 градус давна

Ирэх өдрүүдэд огцом халж, говийн бүсээр +38 градус давна

2026-07-22
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

2026-07-22
Ховд аймагт тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Ховд аймагт тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

2026-07-22
НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

2026-07-22
Дорнын зурхай

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна

2026-07-22
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт өдөртөө +26 хэмийн дулаан байна

2026-07-22
Их, дээд сургууль, коллежийн хичээлийг 9-р сарын 15-наас эхлүүлнэ

Их, дээд сургууль, коллежийн хичээлийг 9-р сарын 15-наас эхлүүлнэ

2026-07-21
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.