• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Орон нутгын замд хурд хэмжигчүүдийг ажиллуулж байна

Дорж Нийтэлсэн: Дорж
2019-06-14
Ангилал: Бусад мэдээ, Нийгэм, Технологи
Орон нутгын замд хурд хэмжигчүүдийг ажиллуулж байна

Орон нутгийн замд үйлдэгддэг зам тээврийн осол хэргийн талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэл хийлээ.

Өнгөрсөн онд зам тээврийн осолд 5323 хүн өртөж, 560 гаруй иргэн амь насаа алдсан байна. Осол хэргийн 74 хувь орон нутагт үйлдэгджээ. Үүний 75 хувь нь буруу буюу баруун талдаа жолооны хүрдтэй, 81 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсонтой холбоотой аж.

Иймд орон нутгийн авто замд үйлдэгддэг зам тээврийн ослыг бууруулах, урьдчилан сэргийлэх, хөдөлгөөнд оролцогчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор “Орон нутгийн замын хөдөлгөөний соёл-2019” урьдчилсан сэргийлэх арга хэмжээг зургадугаар сарын 15-наас есдүгээр сарын 25 хүртэл зохион байгуулахаар болсон байна.

Сүүлийн үед орон нутгийн замд, тэр дундаа Төв, Баян-Өлгий, Баянхонгор аймаг руу явах чиглэлд зам тээврийн осол хамгийн их өссөн аж. Үүнтэй холбоотойгоор зам тээврийн осол хамгийн ихээр үйлдэгддэг цэгүүдээс 16 байршилд осол хэрэг арилгах арга хэмжээ авч, 34 цэгт тэмдэг тэмдэглэгээ тавьж, хурд хэмжигчийг иргэдийн төсөөлөлд тохируулан ажлуулж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, иргэдийн мэдэх тогтсон цэгт хурд хэмжигч ажиллахгүй, орон нутгийн аль ч замд хурд хэмжигч ажиллах аж. Харин хурд хэтрүүлсэн тохиолдолд хэдэн км цагийн хурд хэтрүүлснээс хамааран торгох, жолоодох эрхийг хасах юм байна.

Иймд хөдөө орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, соёлтой хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.

Үүнээс гадна жолоочийн соёл, хандлага, ухамсарыг өөрчлөх зорилгоор “Яараад яахав дээ” аяныг энэ сарын 15-наас долдугаар сарын 15 хүртэл зохион байгуулахаар болжээ. Аяны хүрээнд зам тээврийн осол хэрэг хамгийн ихээр үйлдэгддэг орон нутгийн чиглэлд мэдээллийн самбар, гэрэлтүүлэг тавьж, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Previous Post

Шатахууны үнээ бууруулаагүй импортлогчийн тусгай зөвшөөрлийг цуцална

Next Post

Монгол улсад өнгөрсөн 5 сард 196 ихэр хүүхэд мэндэлжээ

Next Post
Монгол улсад өнгөрсөн 5 сард 196 ихэр хүүхэд мэндэлжээ

Монгол улсад өнгөрсөн 5 сард 196 ихэр хүүхэд мэндэлжээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Аутизмтай иргэдийн тухай хууль санаачилж, гарын үсэг цуглуулж эхэлжээ

Аутизмтай иргэдийн тухай хууль санаачилж, гарын үсэг цуглуулж эхэлжээ

2026-03-10
БХАТИХ-ын IV чуулганы II бүгд хурал болжээ

БХАТИХ-ын IV чуулганы II бүгд хурал болжээ

2026-03-10
“Улаанбаатар Төмөр зам” ХНН-ийн захиалгаар ногоон байгууламж, тохижилт бүхий газар доорх 778 автомашины зогсоолын төслийг хэрэгжүүлж байна

“Улаанбаатар Төмөр зам” ХНН-ийн захиалгаар ногоон байгууламж, тохижилт бүхий газар доорх 778 автомашины зогсоолын төслийг хэрэгжүүлж байна

2026-03-10
Дэлхийн улс орнуудад бензиний үнэ өсөөд байна

Дэлхийн улс орнуудад бензиний үнэ өсөөд байна

2026-03-10
Солонгост сурч буй хүүхдийн эцэг, эхийн оршин суух хугацааг хүүхэд нь 24 нас хүртэл нь сунгана

Солонгост сурч буй хүүхдийн эцэг, эхийн оршин суух хугацааг хүүхэд нь 24 нас хүртэл нь сунгана

2026-03-10
“Financial Times”: Монгол Оюутолгойн “шударга бус” уурхайн арилжааны нөхцөлийг дахин хэлэлцэхийг эрмэлзэж байна

“Financial Times”: Монгол Оюутолгойн “шударга бус” уурхайн арилжааны нөхцөлийг дахин хэлэлцэхийг эрмэлзэж байна

2026-03-10
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлага, албан хаагчдад гамшгаас хамгаалах сургалт зохион байгуулж байна

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлага, албан хаагчдад гамшгаас хамгаалах сургалт зохион байгуулж байна

2026-03-10
Хотын дарга Х.Нямбаатар Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд Жованна Пиккарретатай уулзлаа

Хотын дарга Х.Нямбаатар Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд Жованна Пиккарретатай уулзлаа

2026-03-10
НҮБ-ын цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа

НҮБ-ын цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа

2026-03-10
Тэд өөрсдийгөө цоо шинээр танилцуулж байна

Тэд өөрсдийгөө цоо шинээр танилцуулж байна

2026-03-10
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.