• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Н.Цэрэнсамбуу: “Эрдэнэс Тавантолгой” ХК нэгж хувьцаанд 65.55 төгрөгийн ногдол ашиг хуваарилна

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-02-26
Ангилал: Нийгэм, Тод мэдээ
Н.Цэрэнсамбуу: “Эрдэнэс Тавантолгой” ХК нэгж хувьцаанд 65.55 төгрөгийн ногдол ашиг хуваарилна

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны үйл ажиллагааны тайлангаа танилцуулж, тухайн жилийн ашгаас хувьцаа эзэмшигчдэд олгох ногдол ашгийн талаар мэдээлэл өглөө.

Компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуугийн мэдээлснээр, Компанийн тухай хуульд заасны дагуу санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор Төлөөлөн удирдах зөвлөл ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргадаг бөгөөд 2025 оны ашгаас нэгж хувьцаанд 65.55 төгрөгийн ногдол ашиг олгохоор шийдвэрлэжээ.

2025 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бөгөөд үүнээс нийт 786.6 тэрбум төгрөгийг ногдол ашигт хуваарилахаар болсон байна. Үүнээс Монгол Улсын 3.5 сая хувьцаа эзэмшигч иргэдэд нийт 208.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгох юм.

Ингэснээр 1072 ширхэг хувьцаатай нэг иргэн татвар суутгасны дараах дүнгээр 63,242 төгрөгийн ногдол ашиг авах бөгөөд уг мөнгийг 2026 оны дөрөвдүгээр сарын 30-ны дотор олгохоор төлөвлөснийг компанийн албан ёсны цахим хуудсанд мэдээлжээ.

Тус компани байгуулагдсанаас хойш нийт 10.3 их наяд төгрөгийн ногдол ашиг тараах шийдвэр гаргасан бөгөөд үүнээс 2.6 их наяд төгрөгийг иргэдэд бодитоор олгоод байгаа юм.

2025 оны ногдол ашгийн шийдвэр нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ашигт ажиллагаа тогтвортой байгааг илтгэж байгаа бөгөөд иргэдийн эзэмшиж буй хувьцааны өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ гэж үзэж байна.

Эх сурвалж: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан ёсны мэдээлэл.

Previous Post

“УНТЭ-ийн удирдлагыг тогтмол сольж байгаа нь үйл ажиллагаанд нөлөөлж байна”

Next Post

Батлан хамгаалахын сайд Д.Батлут: Батлан хамгаалах салбар,зэвсэгт хүчинд улс төрийн оролцоотой нэг ч томилгоо хийхгүй

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Н.Тавинбэхийг хугацаанаас нь өмнө суллажээ

Н.Тавинбэхийг хугацаанаас нь өмнө суллажээ

2026-02-26
Монгол Улсын техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын шинэчлэлийг дэмжих

Монгол Улсын техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын шинэчлэлийг дэмжих

2026-02-26
Туул усан цогцолбор төсөл нь нийслэлийн усны аюулгүй байдлыг хангах шинэ эх үүсвэр болно

Туул усан цогцолбор төсөл нь нийслэлийн усны аюулгүй байдлыг хангах шинэ эх үүсвэр болно

2026-02-26
Ховдод төрсөн эцэг хүүгээ зодож хөнөөгөөд цогцсыг нь булсан хэрэг илрэв

Ховдод төрсөн эцэг хүүгээ зодож хөнөөгөөд цогцсыг нь булсан хэрэг илрэв

2026-02-26
Байгаль нуурын Ольхон арал дээр 3000 гаруй жуулчин гацжээ

Байгаль нуурын Ольхон арал дээр 3000 гаруй жуулчин гацжээ

2026-02-26
“Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх нь” цахим сургалт

“Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх нь” цахим сургалт

2026-02-26
Халхгол суманд 28 мянга гаруй мал цасан шуурганы улмаас сураггүй болжээ

Халхгол суманд 28 мянга гаруй мал цасан шуурганы улмаас сураггүй болжээ

2026-02-26
Санхүү өгнө, авна гэх зар байршуулж 3 иргэнийг хүчирхийлжээ

Санхүү өгнө, авна гэх зар байршуулж 3 иргэнийг хүчирхийлжээ

2026-02-26
“Цагдаагийн алба хаагчийн үйлдэл гэмт хэргийн шинжтэй тул АТГ шалгах ёстой”

“Цагдаагийн алба хаагчийн үйлдэл гэмт хэргийн шинжтэй тул АТГ шалгах ёстой”

2026-02-26
Бразил: Үерийн улмаас амиа алдагсдын тоо 40 хүрчээ

Бразил: Үерийн улмаас амиа алдагсдын тоо 40 хүрчээ

2026-02-26
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.