• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

“УНТЭ-ийн удирдлагыг тогтмол сольж байгаа нь үйл ажиллагаанд нөлөөлж байна”

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-02-26
Ангилал: Эрүүл мэнд
“УНТЭ-ийн удирдлагыг тогтмол сольж байгаа нь үйл ажиллагаанд нөлөөлж байна”

Монгол Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг /УНТЭ/нь улсын хэмжээний лавлагаа шатлалын тусламж үйлчилгээ үзүүлдэг бөгөөд өдөрт дунджаар 1200 гаруй хүнд үйлчилдэг. Яаралтай тусламжийн тасгаар цагт 70 орчим хүн хүлээн авч, өдөрт 60 гаруй төрлийн мэс ажилбар хийдэг өндөр ачаалалтай байгууллага юм. Гэвч сүүлийн үед удирдлагын богино хугацааны халаа сэлгээ, хэт улс төржилтөөс шалтгаалан эмнэлгийн хэвийн үйл ажиллагаа доголдох нөхцөл үүссэн талаар эмч, ажилтнууд өнөөдөр /2026.02.26/ мэдээллээ.


УНТЭ-ийн Эрчимт эмчилгээний зөвлөх эмч Ц.Ганбат “Манай тасаг 24 ортой ажилладаг. Харин яаралтай тусламжийн 12 ор засварт орсноос үүдэн ачаалал эрс нэмэгдсэн. Засвар найман сар үргэлжилж байгаа ч одоогоор бүрэн хүлээлгэн өгөөгүй байна. Өмнө нь эмнэлгийн удирдлага жилд нэг, хоёр удаа солигддог байсан бол сүүлийн үед энэ байдал улам дордож, долоо хоногт хэд хэдэн удаа дарга солигдох тохиолдол гарч байна. Хэтрүүлэн хэлбэл, нэг өдөрт хоёр, гурван удаа удирдлага өөрчлөгдөх явдал ч гарч байгаа нь байгууллагын хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна” хэмээн ярив. Түүнчлэн УНТЭ-ийн эмнэлгийн төлөөлөлт үйл ажиллагаа эрхэлсэн дарга О.Чойдог “Эмнэлгийн төлөөллийн албаны дарга болох ёстой есөн гишүүнээс дөрвийнх нь нөхцөл байдал тодорхойгүй байна” гэв.

Удирдлагын тогтворгүй байдал үргэлжилж буй нь өдөр тутмын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, санхүүгийн урсгал доголдох эрсдэл үүсгэж байгааг эмч, ажилтнууд анхааруулж байна. Тэдний хэлснээр төсөв, худалдан авалтын шийдвэрүүд удааширснаас ариун цэвэр, халдвар хамгааллын зарим хэрэгсэл болон эмнэлгийн зайлшгүй шаардлагатай нөөц тасалдах бодит эрсдэл тулгараад байгаа аж.

Иймд эмч, ажилтнууд эмнэлгийн удирдлагын бодлогыг яаралтай тогтворжуулах, санхүүгийн шийдвэр гаргалтыг шуурхай болгох, эхлүүлсэн засвар, шинэчлэлийн ажлыг богино хугацаанд дуусгах шаардлагатайг онцлон шаардсаар байна. Тэдний үзэж буйгаар эдгээр асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэхгүй бол үйлчилгээний чанар, хүртээмжид сөргөөр нөлөөлөх эрсдэл улам нэмэгдэх нөхцөл бүрдэж болзошгүй юм.

Previous Post

“Хойд Солонгос, АНУ-ын харилцаа Вашингтоноос шалтгаална”

Next Post

Н.Цэрэнсамбуу: “Эрдэнэс Тавантолгой” ХК нэгж хувьцаанд 65.55 төгрөгийн ногдол ашиг хуваарилна

Next Post
Н.Цэрэнсамбуу: “Эрдэнэс Тавантолгой” ХК нэгж хувьцаанд 65.55 төгрөгийн ногдол ашиг хуваарилна

Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК нэгж хувьцаанд 65.55 төгрөгийн ногдол ашиг хуваарилна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Австралийн Холбооны Улсын парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Австралийн Холбооны Улсын парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2026-09-22
УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр 14.00 цагаас хуралдана

УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр 14.00 цагаас хуралдана

2026-09-22
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-09-22
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрхтэн хурц болно

2026-09-22
Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно

2026-09-22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

2026-09-21

МИАТ: Хар салхины улмаас Нарита чиглэлийн өнөөдрийн нислэг хойшилсон

2026-09-21
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-09-21
ХЗДХ-ийн сайдын томилгоог танилцуулах УИХ-ын чуулган 14:00 цагаас эхэлнэ

ХЗДХ-ийн сайдын томилгоог танилцуулах УИХ-ын чуулган 14:00 цагаас эхэлнэ

2026-09-21
УИХ намрын чуулганы нээлтийн дараа намын бүлгүүд хуралдана

УИХ дахь намын бүлгүүд хуралдаж байна

2026-09-21
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.