• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

УИХ-ын дарга Н.Учрал: Аймгуудын эдийн засгийн бие даасан байдлыг нэмэгдүүлж, эрх мэдлийг орон нутагт шилжүүлнэ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-01-30
Ангилал: Тод мэдээ, Улс төр
УИХ-ын дарга Н.Учрал: Аймгуудын эдийн засгийн бие даасан байдлыг нэмэгдүүлж, эрх мэдлийг орон нутагт шилжүүлнэ

Говь, тал хээр, хангай хосолсон гурван бүсийн нутаг Баянхонгор аймгаас Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдийн хангайн бүсийн томилолт эхэллээ. Хангайн бүсийн хөгжлийн тэргүүлэх чиглэлд төрөлжсөн аялал жуулчлалыг эрчимжүүлэх, тэр дундаа түүх-соёлын, байгалийн аялал жуулчлалыг онцолжээ.

Аймгийн эдийн засгийн бүтцийг авч үзвэл уул уурхай, аялал жуулчлал, аж үйлдвэр, газар тариалан, мал аж ахуйн зонхилж байгаа төдийгүй хил дамнасан бүс нутагт худалдаа, үйлчилгээ, хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд анхаарч байгаа аж. Хонгорын говьд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд анхаарч буй Баянхонгорчууд ирэх 2029 он гэхэд улсаас татаас авдаггүй аймаг болохоор зорилт тавьснаа УИХ-ын дарга, гишүүд болон сайд нарт танилцууллаа.

УИХ-ын дарга Н.Учрал орон нутагт эрх мэдлийг шилжүүлж, эдийн засгийн хувьд бие даасан байдлыг нь бэхжүүлэхэд бодлогоор анхаарахаа илэрхийлсэн. Үүний тулд төсвийн бодлогоор зах зээл дэх төрийн оролцоог бууруулахад анхаарч, энэ оны төсвийн тухай хуульд онцгойлон тусгасан талаар тодотгов. Өөрөөр хэлбэл төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба нэрлэсэн ДНБ-ий харьцаа 37 хувь байсныг 30 хувь хүртэл бууруулснаар төр, хувийн хэвшлийн түншлэлээр бүс нутаг дахь бүтээн байгуулалтын төслүүдийг хэрэгжүүлэх орон зайг гаргажээ. УИХ-ын дарга хэлэхдээ, аймаг, сумандаа тогтвортой ажлын байрыг нэмэгдүүлж байгаа хувийн хэвшлийнхнийг хуулиас давсан дүрэм, журмаар залхаадаг хүнд суртлын бүх хэлбэрийг таслан зогсоохын тулд “Чөлөөлье” санаачилгыг дэвшүүлсэн талаараа онцоллоо.

Хөдөлмөрлөж байгаа хүн бүрийг үйл ажиллагааны төрлөөс нь үл хамааран дэмжих хэрэгтэйг сануулаад, Үндсэн хуулиар баталгаажсан иргэний эрх, эдийн засгийн эрх, улс төрийн эрхийг бүрэн эдлэх боломжийг бүрдүүлнэ гэв. Энэ хүрээнд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулиас эхлээд Зөвшөөрлийн тухай хууль, Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль зэргээр дамжуулан бугшсан дүрэм, журмыг цэгцэлж, шат дамжлагыг арилгаж, баялаг бүтээгчид, бизнес эрхлэгчдийг бодитоор дэмжих алхмууд эхэлсэн талаар онцоллоо. Ямаан сүргийнхээ тоогоор улсдаа тэргүүлж, тэмээний тоо толгойгоор гуравт ордог Баянхорчууд хөдөө аж ахуйн салбарыг бодлогоор дэмжиж, дотоодын үйлдвэрлэлийг төрөлжүүлэхэд онцгой анхаарч байна.

Баянхонгор аймгийн нийт 20 сумын 105 багт 90 орчим мянган хүн оршин сууж байгаагаас аймгийн төвдөө 38.4 хувь нь аж төрдөг. Тус аймгийн хэмжээнд орон сууцжуулах бодлого хэрэгжүүлсний дүнд өнгөрсөн таван жилийн хугацаанд нийт 1180 иргэнд 101 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосон нь Дархан, Эрдэнэт хотын дараа орох үзүүлэлт аж. Дэд бүтцийн бүтээн байгуулалтууд нэмэгдэж, хүн амын төвлөрөл ихэсч байгаагаас улбаалан агаарын бохирдол аймгийн нэн тулгамдсан асуудал болсныг Засаг дарга Э.Энхбат тодотгов. Өнөөдрийн байдлаар Баянхонгор аймгийн төвийн нийт дулааны ачаалал 55 орчим мВт хүрч, дулааны хоёрдугаар станцын эх үүсвэр зайлшгүй шаардлагатай байгааг хэллээ. Иймд УИХ-ын даргын дэвшүүлсэн “Чөлөөлье” санаачилгын хүрээнд сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийг орон нутагт нэмэгдүүлэх хөтөлбөрийг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлэв. Энэ хүрээнд Байдрагийн гол дээр усан цахилгаан станц барих ажлын зураг төслийг эцэслэсэн ч төслийн хэрэгжилтэд анхаарал хандуулах шаардлагатайг уламжиллаа.

УИХ-ын дарга ногоон дэд бүтцийг хөгжүүлж, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг орон нутагт нэмэгдүүлэхийн тулд процессыг үе шатыг хялбаршуулж, бүтээн байгуулалтуудын ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр эрчимжүүлэхэд анхаарна гэж онцлов. Түүнчлэн уул уурхайн үйлдвэрлэл зонхилдог аймаг, сумдад төсвийн төвлөрүүлсэн орлогын дийлэнх хувийг үлдээдэг байх ёстойг хэллээ. Баянхонгор аймгийн тухайд төрийн албаны залгамж чанарыг чухалчлан, нэгдмэл бодлогоор бүс нутагтаа жишиг болохуйц дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлж буйг сайшаалаа.

Тэрбээр төрийн албан хаагчдын төлөөлөлтэй уулзах үеэр салбарын эрх зүйн шинэчлэл, хууль тогтоомжийг хэрэгжилтийг бүх шатанд хангуулах талаар байр сууриа илэрхийлж, орон нутгийн бие даасан хөгжлийг дэмжсэн бодлого, шийдвэрийн хүрээнд санал солилцов. Уулзалтад УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Д.Цогтбаатар нараас гадна Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Энхтүвшин, Эрүүл мэндийн дэд сайд Г.Номин, Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн нар албаны хүмүүсийн хамт оролцлоо хэмээн Улсын Их хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Previous Post

“Насны хишиг” анх удаа авах болон өмнө нь хамрагдаагүй ахмадуудын бүртгэл эхэллээ

Next Post

Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг ШЕЗ дээр ажиллав

Next Post
Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг ШЕЗ дээр ажиллав

Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг ШЕЗ дээр ажиллав

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Улсын Их Хурал дахь хоёр талын парламентын бүлгүүд

Улсын Их Хурал дахь хоёр талын парламентын бүлгүүд

2026-02-04
“Парламентын боловсрол” хөтөлбөрийн аялалд Нийслэлийн ерөнхий боловсролын 62, 141 дүгээр сургуулийн сурагчид оролцлоо

“Парламентын боловсрол” хөтөлбөрийн аялалд Нийслэлийн ерөнхий боловсролын 62, 141 дүгээр сургуулийн сурагчид оролцлоо

2026-02-04
Х.Нямбаатар: Сэргэлэн дэд станцыг энэ онд ашиглалтад оруулна

Х.Нямбаатар: Сэргэлэн дэд станцыг энэ онд ашиглалтад оруулна

2026-02-04
Нарлаг Монголын айл, өрх бүр эрчим хүч үйлдвэрлэгч болох боломжтой

Нарлаг Монголын айл, өрх бүр эрчим хүч үйлдвэрлэгч болох боломжтой

2026-02-04
2025 оны 08-р сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх   цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын урьдчилсан мэдээ

2026-02-04
Эмээлт эко аж үйлдвэрийн парк “Ногоон байгууламжийн төлөвлөлт, цэцэрлэгт хүрээлэнгийн менежмент”-ийн төсөл хэрэгжүүлэх боломжийн талаар танилцуулга хийлээ

Эмээлт эко аж үйлдвэрийн парк “Ногоон байгууламжийн төлөвлөлт, цэцэрлэгт хүрээлэнгийн менежмент”-ийн төсөл хэрэгжүүлэх боломжийн талаар танилцуулга хийлээ

2026-02-03
Японд их хэмжээний цас орж, 27 хүн нас баржээ

Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна

2026-02-03
Төрийн болон нутгийн захиргааны байгууллагад хийсэн чиг үүргийн шинжилгээний тайланг төрийн албаны зөвлөлд танилцуулж санал солилцоо

Төрийн болон нутгийн захиргааны байгууллагад хийсэн чиг үүргийн шинжилгээний тайланг төрийн албаны зөвлөлд танилцуулж санал солилцоо

2026-02-03
Худалдааны хэлэлцээрийн үр дүнд эдийн засгийн өсөлт, экспортын бараа, үйлчилгээний өрсөлдөх чадвар нэмэгдэнэ

Худалдааны хэлэлцээрийн үр дүнд эдийн засгийн өсөлт, экспортын бараа, үйлчилгээний өрсөлдөх чадвар нэмэгдэнэ

2026-02-03
Д.Рэнцэндорж: Хийн түлш утаа тортоггүй, ашиглахад хялбар, үнийн хувьд боломжийн байна

Д.Рэнцэндорж: Хийн түлш утаа тортоггүй, ашиглахад хялбар, үнийн хувьд боломжийн байна

2026-02-03
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.