• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг ШЕЗ дээр ажиллав

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-01-30
Ангилал: Нийгэм, Хууль
Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг ШЕЗ дээр ажиллав

Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний эрх, эдийн засгийн эрх, улс төрийн эрх, эрх чөлөөг иж бүрнээр нь, баталгаатай эдлүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх багц төлөвлөгөө “Чөлөөлье” санаачилгыг Улсын Их Хурлын дарга Н.Учрал дэвшүүлээд буй. Энэ хүрээнд Улсын Их Хурлын даргын 2026 оны 23 дугаар захирамжаар Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.

Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал тус ажлын хэсгийг ахалж, Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Г.Уянгахишиг нар дэд ахлагчаар ажиллаж байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг, О.Алтангэрэл, А.Ариунзаяа, Д.Ганбат, Л.Мөнхбаатар, С.Зулпхар, Д.Пүрэвдаваа, О.Саранчулуун, Б.Тулга, С.Эрдэнэбат нар ажиллаж байна.

Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Баасанжаргал, Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Г.Уянгахишиг, А.Ариузаяа, С.Зулпхар нар (2026.01.29) Шүүхийн ерөнхий зөвлөл дээр ажиллан, Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хууль, тогтоолын төслийн хүрээнд тус Зөвлөлийн дарга, гишүүдийн саналыг сонсов.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа, шүүхийн бүтэц, орон тоо, шүүхийн байр, 2026 онд батлагдсан төсөв болон гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэсэн тоон мэдээллийн талаар танилцуулсан юм.

Түүнчлэн Засгийн газраас 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн холбогдох зохицуулалтуудын талаар болон Гэр бүл, хүүхдийн дагнасан шүүхийн талаар Улсын Их Хурлын даргын 2026 оны 23 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд нээлттэй ярилцаж, санал солилцлоо.

Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Баасанжаргал, Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүхийн бүтэц, зохион байгуулалт, шүүхийн болон шүүхийн бус эвлэрүүлэн зуучлалын тогтолцооны талаар, хүүхдийн эрхийн асуудлыг нарийвчлан зураглаж, зохицуулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тогтолцооны талаар судалж, хуулийн төслийг сайжруулахад саналаа өгөх нь зүйтэй талаар, хуулийн төслийг Улсын Их Хурлын 2026 оны хаврын чуулганы хугацаанд хэлэлцэн батлахаар ажиллаж байгаа талаар мэдээлсэн.

Улсын Их Хурлын даргын 2026 оны 23 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүдийг Шүүхийн ерөнхий зөвлөл дээр ажиллах үеэр Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны ажлын албаны зөвлөх Г.Алтанцэцэг, референт Б.Баярсайхан, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Мөнгөнтуул, Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын Хувийн эрх зүйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Оюунзул, Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Баярсайхан болон албаны бусад хүмүүс байлцав.

Previous Post

УИХ-ын дарга Н.Учрал: Аймгуудын эдийн засгийн бие даасан байдлыг нэмэгдүүлж, эрх мэдлийг орон нутагт шилжүүлнэ

Next Post

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурлын түр байгууламжийн асуудлаар санал солилцлоо

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Улсын Их Хурал дахь хоёр талын парламентын бүлгүүд

Улсын Их Хурал дахь хоёр талын парламентын бүлгүүд

2026-02-04
“Парламентын боловсрол” хөтөлбөрийн аялалд Нийслэлийн ерөнхий боловсролын 62, 141 дүгээр сургуулийн сурагчид оролцлоо

“Парламентын боловсрол” хөтөлбөрийн аялалд Нийслэлийн ерөнхий боловсролын 62, 141 дүгээр сургуулийн сурагчид оролцлоо

2026-02-04
Х.Нямбаатар: Сэргэлэн дэд станцыг энэ онд ашиглалтад оруулна

Х.Нямбаатар: Сэргэлэн дэд станцыг энэ онд ашиглалтад оруулна

2026-02-04
Нарлаг Монголын айл, өрх бүр эрчим хүч үйлдвэрлэгч болох боломжтой

Нарлаг Монголын айл, өрх бүр эрчим хүч үйлдвэрлэгч болох боломжтой

2026-02-04
2025 оны 08-р сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх   цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын урьдчилсан мэдээ

2026-02-04
Эмээлт эко аж үйлдвэрийн парк “Ногоон байгууламжийн төлөвлөлт, цэцэрлэгт хүрээлэнгийн менежмент”-ийн төсөл хэрэгжүүлэх боломжийн талаар танилцуулга хийлээ

Эмээлт эко аж үйлдвэрийн парк “Ногоон байгууламжийн төлөвлөлт, цэцэрлэгт хүрээлэнгийн менежмент”-ийн төсөл хэрэгжүүлэх боломжийн талаар танилцуулга хийлээ

2026-02-03
Японд их хэмжээний цас орж, 27 хүн нас баржээ

Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна

2026-02-03
Төрийн болон нутгийн захиргааны байгууллагад хийсэн чиг үүргийн шинжилгээний тайланг төрийн албаны зөвлөлд танилцуулж санал солилцоо

Төрийн болон нутгийн захиргааны байгууллагад хийсэн чиг үүргийн шинжилгээний тайланг төрийн албаны зөвлөлд танилцуулж санал солилцоо

2026-02-03
Худалдааны хэлэлцээрийн үр дүнд эдийн засгийн өсөлт, экспортын бараа, үйлчилгээний өрсөлдөх чадвар нэмэгдэнэ

Худалдааны хэлэлцээрийн үр дүнд эдийн засгийн өсөлт, экспортын бараа, үйлчилгээний өрсөлдөх чадвар нэмэгдэнэ

2026-02-03
Д.Рэнцэндорж: Хийн түлш утаа тортоггүй, ашиглахад хялбар, үнийн хувьд боломжийн байна

Д.Рэнцэндорж: Хийн түлш утаа тортоггүй, ашиглахад хялбар, үнийн хувьд боломжийн байна

2026-02-03
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.