• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Үндсэн хуулийг хэлэлцэн батлах үеийн архивын түүхэн баримтуудыг эх хувиар нь дэлгэлээ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-01-13
Ангилал: Хууль
Үндсэн хуулийг хэлэлцэн батлах үеийн архивын түүхэн баримтуудыг эх хувиар нь дэлгэлээ

Үндсэн хуулийг олон нийтэд сурталчлан таниулах, эрхэмлэн дээдлэх ухамсар соёлыг төлөвшүүлэх зорилгоор УИХ-ын Тамгын газраас “Монгол Улсын Үндсэн хуулийн түүхэн баримт” үзэсгэлэнг дэлгэлээ.

Үзэсгэлэнг өнөөдөр УИХ-ын дарга Н.Учрал нээн үг хэлсэн юм. Тэрээр өдгөөгөөс 34 жилийн тэртээ манай улсын засаг захиргааны бүх нэгжийг төлөөлсөн 430 депутат эх орон, ард түмнийхээ язгуур эрх ашгийг гүнээ эрхэмлэн дээдэлж, алжаал ядралыг умартан, хоёр сарын хугацаанд оюун ухаанаа уралдуулан байж Ардчилсан шинэ Үндсэн хуулиа хэлэлцэн баталсан. Шинэ Үндсэн хуулиараа бид Монгол Улс бол ардчилсан улс болохоо, ардчиллын замаар цаашид тууштай замнахаа дэлхий ертөнцөд зарлан тунхаглаж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг эрхэмлэсэн хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм байгуулахаа илэрхийлж, улс үндэстнийхээ тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг тамгалан баталгаажуулсан гэдгийг онцлон дурдав.

Үзэсгэлэнд Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцэн батлах үеийн архивын түүхэн баримтуудыг эх хувиар нь дэлгэн үзүүлсэн бөгөөд Монгол Улсын Төрийн сүлд, далбаа болон Үндсэн хуулийн төслийг боловсруулах, хэлэлцэх, батлахтай холбоотой архивын эх баримт, Үндсэн хуулийн төслийн хувилбарууд, иргэд, байгууллагаас ирүүлсэн санал, Улсын Бага Хурал, Ардын Их Хурлын чуулганы хуралдааны тэмдэглэл, эд өлгийн зүйлсийг нийтийн хүртээл болгож байна.

Эдгээр үзмэрүүд нь Үндсэн хуульт байгууллын болон Үндсэн хуулийн түүх, төрт ёс, түүхэн уламжлалыг олон нийтэд, ялангуяа хүүхэд залууст таниулах, Үндсэн хуулийг эрхэмлэн дээдлэх үзэл санааг түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Previous Post

Ногоон нуур орчмын 4.5 га талбайг чөлөөлж, хиймэл нуур бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Next Post

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргалыг хүлээн авч уулзлаа

Next Post
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргалыг хүлээн авч уулзлаа

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргалыг хүлээн авч уулзлаа

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

3 настай дагавар хүүгээ хүчирхийлж хөнөөсөн хойд эцэгт БҮХ НАСААР нь хорих ял оноолоо

3 настай дагавар хүүгээ хүчирхийлж хөнөөсөн хойд эцэгт БҮХ НАСААР нь хорих ял оноолоо

2026-06-10
“ЭКСПО 2027 БЕЛГРАД” үзэсгэлэнд Монгол улс шинэ өнгө төрхөөр оролцож, Европын жуулчдыг татахыг зорьж байна

“ЭКСПО 2027 БЕЛГРАД” үзэсгэлэнд Монгол улс шинэ өнгө төрхөөр оролцож, Европын жуулчдыг татахыг зорьж байна

2026-06-10
Н.Учрал: 35 жил ажилласан бол тэтгэвэр тогтоохдоо цалингийн 67.5 хувиар тооцдог байсныг 72.5 хувь болгоно

Н.Учрал: 35 жил ажилласан бол тэтгэвэр тогтоохдоо цалингийн 67.5 хувиар тооцдог байсныг 72.5 хувь болгоно

2026-06-10
Батлан хамгаалахын сайдын дэргэд “Зэвсэгт хүчин дэх хүний эрхийн хяналтын зөвлөл”-ийг байгууллаа

Батлан хамгаалахын сайдын дэргэд “Зэвсэгт хүчин дэх хүний эрхийн хяналтын зөвлөл”-ийг байгууллаа

2026-06-10
Үндэсний их баяр наадмын шагайн харвааны бай шагналыг хоёр дахин нэмэгдүүлжээ

Үндэсний их баяр наадмын шагайн харвааны бай шагналыг хоёр дахин нэмэгдүүлжээ

2026-06-10
Тав дахь удаагаа сонгогдсон Сөүлийн захирагч тус хотыг Дэлхийн шилдэг гурван хотын нэг болгохоо амлалаа

Тав дахь удаагаа сонгогдсон Сөүлийн захирагч тус хотыг Дэлхийн шилдэг гурван хотын нэг болгохоо амлалаа

2026-06-10
Нийслэлийн 80 байршилд Ногоон өртөө байгуулна

Засгийн газар хуралдаж байна

2026-06-10
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-06-10
Цаг агаарын мэдээ

Цаг агаар

2026-06-10
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва бизнес эрхлэгчидтэй уулзжээ

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва бизнес эрхлэгчидтэй уулзжээ

2026-06-09
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.