• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Бүгд Найрамдах Улсыг тунхагласны ойд зориулсан үндэсний бөхийн барилдаанд Улсын заан С.Сүхбат хоёр дахь удаагаа түрүүллээ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-11-27
Ангилал: Нийгэм
Бүгд Найрамдах Улсыг тунхагласны ойд зориулсан үндэсний бөхийн барилдаанд Улсын заан С.Сүхбат хоёр дахь удаагаа түрүүллээ

Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, эрх чөлөө, тусгаар тогтнолоо баталгаажуулан, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны түүхт 101 жилийн ойд зориулсан үндэсний хүчит 128 бөхийн барилдаан өнөөдөр (2025.11.26) Монгол бөхийн өргөөнд боллоо.

Улс, аймаг, цэрэг, сумын цолтой, өндөр чансаатай бөхчүүд уран мэх, ухаан эрдмийг уралдуулан, үзэгч олныг өндөлзүүлэн үнэн хүчийг үзэн барилдсанаас үзүүр, түрүүнд Увс аймгийн Давст сумын харьяат, “Аврагч” спорт хороо, Ажнай Корпораци, “Увс Нуур” дэвжээний бөх, Улсын аварга П.Бүрэнтөгс, Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Алдар спорт хороо, “Залуу ноёд” групп, Зэвсэгт хүчний 034 дүгээр анги, Бөхбилэгт дэвжээний бөх, Улсын заан С.Сүхбат нар үлдэж, залуу заан давснаар Бүгд Найрамдах Улсыг тунхагласны ойн барилдаанд хоёр дахь удаагаа түрүүллээ. Тэрбээр Анхдугаар Үндсэн хууль, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн түүхт ойн барилдаанд долоо даван түрүүлж байсан юм.

Хүчин бөхийн барилдааны их шөвөгт Ховд аймгийн Чандмань сумын харьяат, “Бүтээмж Тауэр” ХХК, Ховд аймгийн Онцгой байдлын газар, “Ховд” дэвжээний бөх, аймгийн хурц арслан У.Батцоож, Дархан-Уул аймгийн Орхон сумын харьяат, “Алдар” спорт хороо, Янжкас Терафи ХХК, Энгүүн Цог Жавхлант ХХК-ийн бөх, гурвын даваанд Улсын аварга О.Хангайг өвдөг шороодуулсан аймгийн арслан Д.Батбаяр нар шалгаран үлдэв.

Бүгд Найрамдах Улсын 101 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн болон их шөвөгт шалгаран үлдсэн бөхчүүдэд Улсын Их Хурлын дарга Н.Учрал бай шагналыг гардуулж баяр хүргэлээ. Тавын даваанд буюу шөвгийн наймд шалгарсан Улсын начин О.Түмэн, Б.Түвшинтөгс, аймгийн арслан Б.Бадрал, Б.Цагаанбанди нарын бай шагналыг Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ гардуулав. Өсөх ирээдүйтэй бөхийн шагналыг аймгийн хурц арслан У.Батцоожид олгож, Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж гардууллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Previous Post

Монгол дорнын зурхай

Next Post

ЭЗБХ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголын товыг тогтоож, хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Есдүгээр сарын 21-нээс зуслан чиглэлийн нийтийн тээврийн автобусны үйлчилгээг зогсооно

Есдүгээр сарын 21-нээс зуслан чиглэлийн нийтийн тээврийн автобусны үйлчилгээг зогсооно

2026-09-18
ТАНИЛЦ: Дархан-Уул аймгийн МАН-ын хорооны дарга Б.Азжаргал ХОМ

ТАНИЛЦ: Дархан-Уул аймгийн МАН-ын хорооны дарга Б.Азжаргал ХОМ

2026-09-18
Олон улсын шөнийн гүйлтийн бүртгэл эхэллээ

Олон улсын шөнийн гүйлтийн бүртгэл эхэллээ

2026-09-18
Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй

Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй

2026-09-18
Маргааш бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна

Маргааш бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна

2026-09-18
УИХ-ын даргын 2026 оны захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг өнөөдөр хуралдана

УИХ-ын даргын 2026 оны захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг өнөөдөр хуралдана

2026-09-18
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2026-09-18
Өдөртөө үүлшиж, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

Улаанбаатарт +15 градус дулаан, бага зэргийн бороо орно

2026-09-18
Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр хадгаллаа

Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр хадгаллаа

2026-09-17
Шадар сайд Н.Номтойбаяр Монгол улс, БНХАУ, ОХУ-ын худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Шадар сайд Н.Номтойбаяр Монгол улс, БНХАУ, ОХУ-ын худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2026-09-17
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.