• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

МОНГОЛ УЛС, ХБНГУ-ЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛЭЛЦЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-10-31
Ангилал: Нийгэм, Эдийн засаг
МОНГОЛ УЛС, ХБНГУ-ЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛЭЛЦЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс (ХБНГУ)-ын Засгийн газар хоорондын Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны ээлжит хэлэлцээ Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.
Хэлэлцээг Монгол талаас Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү, Герман талаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хэльмут Рудольф Кулитц, Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Зүүн, Төв Азийн хэлтсийн дарга Яннис Неопиту нар тэргүүлэв.
Монгол талаас Эдийн засаг, хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Боловсролын яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны нийт 17 төлөөлөл, Германы талаас Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (BMZ) Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), Сэргээн босголтын зээлийн банк (KfW), Геошинжлэх ухаан, байгалийн нөөцийн холбооны хүрээлэн (BGR)-ийн нийт 14 төлөөлөл оролцлоо.
Хэлэлцээний онцлог нь Монгол Улс, ХБНГУ стратегийн түншлэлийн түвшинд хүрсэнтэй холбоотойгоор хөгжлийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах талаар талууд санал нэгдсэн явдал байв.
Энэ хүрээнд ХБНГУ-ын Засгийн газар Монгол Улсын Засгийн газрын шинэчлэлийн зорилтуудыг дэмжих, уламжлалт хамтын ажиллагааны чиглэлүүд болох биологийн олон янз байдал ба байгаль хамгаалал, боловсрол ба хөдөлмөр эрхлэлт, уур амьсгал ба эрчим хүчний салбарт нийт 43.1 сая еврогийн санхүүжилт олгохоор болов.
Герман Улсын Засгийн газар Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх бодлогыг эрчимжүүлэхэд дэмжлэг үзүүлж, Засгийн газрын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээг амжилттай хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд тууштай хамтран ажиллахаа илэрхийлэв.
Цаашид Германы Засгийн газрын санхүүжилтийн шинэ арга хэрэгсэл, хөрөнгө оруулалтын механизмыг Монгол Улсад нэмэгдүүлэх, хоёр талын бизнес, хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч ажиллахаар тохиролцлоо.

Previous Post

Монгол Улсын гутал үйлдвэрлэлийн хүчин чадал 550 мянган хосоор нэмэгджээ

Next Post

“Цагаан алт” хөдөлгөөний үр дүнд орон нутагт ажлын байр нэмэгдэж байна

Next Post
“Цагаан алт” хөдөлгөөний үр дүнд орон нутагт ажлын байр нэмэгдэж байна

“Цагаан алт” хөдөлгөөний үр дүнд орон нутагт ажлын байр нэмэгдэж байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогын зорилт тавилаа

Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогын зорилт тавилаа

2026-09-11
2028 оны Лос-Анжелесийн Олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2028 оны Лос-Анжелесийн Олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-11
Нэгдүгээр эмнэлэг түрүү булчирхай, бөөрний мэс засалд робот технологи нэвтрүүлжээ

Нэгдүгээр эмнэлэг түрүү булчирхай, бөөрний мэс засалд робот технологи нэвтрүүлжээ

2026-09-11
НӨАТ-ын сугалааны тохирол 9-р сарын 16-нд явагдана

НӨАТ-ын сугалааны тохирол 9-р сарын 16-нд явагдана

2026-09-11
Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана

2026-09-11
Сүхбаатар аймагт автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ

Сүхбаатар аймагт автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ

2026-09-11
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2026-09-11
Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

Улаанбаатарт +21 градус дулаан байна

2026-09-11
Цэцэрлэг, сургуулийн эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэг аравдугаар сарын 1-нээс эхэлнэ

Цэцэрлэг, сургуулийн эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэг аравдугаар сарын 1-нээс эхэлнэ

2026-09-10
Арабын Нэгдсэн Эмират улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа

Арабын Нэгдсэн Эмират улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа

2026-09-10
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.