• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

“Цагаан алт” хөдөлгөөний үр дүнд орон нутагт ажлын байр нэмэгдэж байна

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-10-31
Ангилал: Нийгэм
“Цагаан алт” хөдөлгөөний үр дүнд орон нутагт ажлын байр нэмэгдэж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр нар өрхийн үйлдвэрлэлээс үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгж болон өргөжиж буй “Хатант ивээл хайрхан” ХХК-ийн “Хүннү мөр” брэнд гутлын үйлдвэртэй танилцав.

“Хатант ивээл хайрхан” ХХК Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд арилжааны банкнаас хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй зээл авч, оёдол, улалгааны тоног төхөөрөмжөө шинэчилснээр үйлдвэрлэх хүчин чадлаа хоногт 100-150 хос гутал болгон нэмэгдүүлжээ.

Мөн хөтөлбөрийн хүрээнд эргэлтийн хөрөнгийн зээлд хамрагдан, дотоодын арьс шир боловсруулах үйлдвэрүүдээс материал татаж, өдөр тутмын хэрэгцээний гутал үйлдвэрлэн зах зээл дээр борлуулж байна. Зах зээл дээр өрсөлдөх чадварыг нэмэгдүүлснээр 22 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж эхэлсэн.  Үйлдвэрийн ажилтнууд сард 3-7 сая төгрөгийн цалинтай ажиллах болсон бөгөөд энэ нь “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний үр нөлөө. Цаашид 1,500 ам.метр талбай бүхий хоёр давхар шинэ үйлдвэрийн барилгыг ашиглалтад оруулж, нэмэлт 8 ажлын байр шинээр бий болгох зорилготой гэдгээ “Хатант ивээл хайрхан” ХХК-ийн ерөнхий захирал Б.Насанжаргал хэллээ.

“Хатант ивээл хайрхан” ХХК-ийн энэхүү богино хугацааны өсөлт “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд мал гаралтай түүхий эдийн боловсруулах үйлдвэр, орон нутагт ажлын байр бий болгох, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих бодлого бодитоор хэрэгжиж буйн бодит жишээ болж байна.

“Цагаан алт” хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээр Хосгоёо ХХК, Нацагийн уран удам ХХК, Хатан ивээл хайрхан ХХК, Билэгдизайн ХХК, Хос-Аз ХХК, Хасудбат ХХК, Бестшүес ХХК зэрэг 8 аж ахуйн нэгж гутал үйлдвэрлэлийн хөнгөлөлттэй зээлд хамрагджээ.  Тэд нийт 11.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авч, үр дүнд нь хоногт 2,400 хос гутал үйлдвэрлэх бүрэн автомат ул шахах автомашин суурилуулаад байна.

Previous Post

МОНГОЛ УЛС, ХБНГУ-ЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛЭЛЦЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Next Post

НЗДТГ-ын дарга Д.Амгалан Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Next Post
НЗДТГ-ын дарга Д.Амгалан Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

НЗДТГ-ын дарга Д.Амгалан Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогын зорилт тавилаа

Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогын зорилт тавилаа

2026-09-11
2028 оны Лос-Анжелесийн Олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2028 оны Лос-Анжелесийн Олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-11
Нэгдүгээр эмнэлэг түрүү булчирхай, бөөрний мэс засалд робот технологи нэвтрүүлжээ

Нэгдүгээр эмнэлэг түрүү булчирхай, бөөрний мэс засалд робот технологи нэвтрүүлжээ

2026-09-11
НӨАТ-ын сугалааны тохирол 9-р сарын 16-нд явагдана

НӨАТ-ын сугалааны тохирол 9-р сарын 16-нд явагдана

2026-09-11
Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана

2026-09-11
Сүхбаатар аймагт автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ

Сүхбаатар аймагт автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ

2026-09-11
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2026-09-11
Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

Улаанбаатарт +21 градус дулаан байна

2026-09-11
Цэцэрлэг, сургуулийн эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэг аравдугаар сарын 1-нээс эхэлнэ

Цэцэрлэг, сургуулийн эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэг аравдугаар сарын 1-нээс эхэлнэ

2026-09-10
Арабын Нэгдсэн Эмират улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа

Арабын Нэгдсэн Эмират улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа

2026-09-10
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.