• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Хятад улс цар тахалтай тэмцэх Тэг ковид стратегиасаа татгалзлаа

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2022-12-08
Ангилал: Дэлхий, Тод мэдээ
Хятад улс цар тахалтай тэмцэх Тэг ковид стратегиасаа татгалзлаа

Хятад улсын цар тахалтай тэмцэх “Тэг ковид” стратегийн хамгийн хатуу арга хэмжээ нь халдвар авсан болон хавьтал болсон хүмүүсийг төрийн мэдлийн тусгаарлах байгууламжуудад албадан хорьж, эмчлэх байв.Тэгвэл тус улсын олон хотод засгийн газрынхаа бодлогыг эсэргүүцсэн иргэдийн жагсаал цуглаан зохион байгуулагдсанаас хойш долоо хоног орчмын дараа энэхүү хатуу арга хэмжээгээ зогсоожээ.

Одоо коронавирусийн халдвар авсан иргэд шинж тэмдэггүй болон шинж тэмдэг хөнгөн хэлбэрээр илэрч байгаа бол гэртээ тусгаарлагдах журамтай болж байна.Бас улс дотроо зорчих, олон нийтийн газраар явахад иргэдээс шинжилгээний сөрөг хариу шаардахгүй болжээ.

Өчигдөр Хятадын сошиал ертөнц цар тахлын хатуу дэглэмээс чөлөөлөгдсөн иргэдийн баяр хөөрөөр дүүрсэн байна.Бээжингийн эрх баригчид “Вирустэй цуг амьдрах” дэлхий нийтийн чиг хандлагыг хүлээн зөвшөөрсөн нь дээрх шийдвэрээс харагдаж байгаа юм.

Одоо тус улсад өдөрт 30,000 гаруй халдварын шинэ тохиолдол тогтмол бүртгэгдэж байгаа.

Өчигдөр Хятадын Эрүүл Мэндийн Үндэсний Хорооноос гаргасан мэдэгдэлд сургууль, эмнэлэг, асрамжийн газарт нэвтрэхээс бусад тохиолдолд PCR шинжилгээний сөрөг хариу шаардахгүй болсон, халдвар дэгдсэн тохиолдолд хөл хорионд хот, хорооллыг бүхэлд нь биш, зөвхөн тодорхой барилга, барилгын давхрыг хамруулах, хөл хорионд хамрагдсан хэсэгт таван өдрийн дотор шинэ халдвар нэмж илрээгүй бол автоматаар цуцлах зэрэг бусад шинэ журмуудыг танилцуулжээ.

Цаашдаа ахмад настнуудыг вакцинжуулалтад түлхүү хамруулахад анхаарлаа хандуулахаар болсныг бас зарласан байна.Арван нэгдүгээр сарын 24-26-ны өдрүүдэд Бээжин, Шанхай, Гуанжоу зэрэг Хятадын томоохон хотуудад “Тэг ковид” бодлогыг эсэргүүцсэн иргэдийн жагсаал цуглаан зохион байгуулагдаж байв.Үүний дараа эрх баригчид том хотуудад хорио цээрийн дэглэмээ алхам алхмаар сулруулж эхэлсэн юм.

 

Эх сурвалж: BBC

Previous Post

Нүүрсний хулгайн эсрэг жагсаалын талаар гаднын агентлагууд мэдээлжээ

Next Post

ЭТТ компанийн захирал асан Б.Ганхуягийг саатуулжээ

Next Post
ЭТТ компанийн захирал асан Б.Ганхуягийг саатуулжээ

ЭТТ компанийн захирал асан Б.Ганхуягийг саатуулжээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүмүүжигчид Ази тивийн шатрын аварга шалгаруулах тэмцээнээс хос алтан медаль хүртлээ

Хүмүүжигчид Ази тивийн шатрын аварга шалгаруулах тэмцээнээс хос алтан медаль хүртлээ

2026-05-22
Солонгос улсад цахим мөрийтэй тоглоомын сүлжээтэй холбоотойгоор Монгол иргэдийг баривчиллаа

Солонгос улсад цахим мөрийтэй тоглоомын сүлжээтэй холбоотойгоор Монгол иргэдийг баривчиллаа

2026-05-22
Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийг эцэслэн баталлаа

Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийг эцэслэн баталлаа

2026-05-22
Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Итали улсаас Монгол улсад суугаа элчин сайд Жованна Пиккаретаг хүлээн авч уулзлаа

Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Итали улсаас Монгол улсад суугаа элчин сайд Жованна Пиккаретаг хүлээн авч уулзлаа

2026-05-22
Олимпын таеквондогийн Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо

Олимпын таеквондогийн Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо

2026-05-22
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-05-22
Дорнын зурхай

Дорнын зурхай

2026-05-21
ВИДЕО: Жүдо бөхийн УАШТ-ийг анх удаа найман дэвжээнд зэрэг зохион байгуулж байна

ВИДЕО: Жүдо бөхийн УАШТ-ийг анх удаа найман дэвжээнд зэрэг зохион байгуулж байна

2026-05-21
Азийн Таеквондогийн холбооны ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа

Азийн Таеквондогийн холбооны ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа

2026-05-21
Израил улс парламентаа тараахаар шийдлээ

Израил улс парламентаа тараахаар шийдлээ

2026-05-21
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.