• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Нүүрсний хулгайн эсрэг жагсаалын талаар гаднын агентлагууд мэдээлжээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2022-12-06
Ангилал: Дэлхий, Тод мэдээ
Нүүрсний хулгайн эсрэг жагсаалын талаар гаднын агентлагууд мэдээлжээ

Нүүрсний хулгайд холбогдсон албан тушаалтнуудын нэрсийг зарлаж, хариуцлага тооцохыг шаардсан жагсаал эмх замбараагүй байдалд хүрч, жагсагчид Төрийн ордон руу дайрсан. Хэдий Нийслэлийн Засаг дарга жагсаалыг албадан тараах захирамж гаргаж, Засгийн газраас Онц байдал тогтоох санал гаргасан ч Төв талбайд цугласан иргэд нөхцөл байдлыг хурцатгахаас илүүтэй, тайванаар үзэл бодлоо илэрхийлэхийг уриалж, жагсаал 23:00 цагт өндөрлөсөн. Тэгвэл Монголд өрнөсөн жагсаалыг дэлхий хэвлэлүүд ийнхүү онцолжээ.

Катарын “Aljazeera” агентлаг -21 хэмийн хүйтэнд Улаанбаатар хотын төв талбайд голцуу залуус авлигачдын эсрэг шудрага ёс тогтоож, УИХ-ыг тараахыг шаардан жагссан талаар онцолсон байна. Залуус “Улс орон мөхөж байна” гэх лоозон барьсан бөгөөд хөдөө орон нутгаас иргэд зорин ирж жагсаалд оролцсон.

Орос-Украины дайн болон Хятадын “Тэг-ковид” бодлого Монгол Улсын худалдаад сөргөөр нөлөөлөн, инфляц 15.2 хувь өссөж эдийн засгийн хүндэрсэн энэ үед улс төрийн өндөр албан тушаалтнууд, хууль тогтоогчид оролцсон нүүрсний салбарын хулгайн асуудал ил болсон нь олон нийтийн бухимдлыг бий болгосон. Монгол Улсын Авлигатай тэмцэх газар өнгөрсөн сард төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал тэргүүтэй 30 гаруй албан тушаалтныг хөрөнгө шамшигдуулсан хэргээр шалгаж байгаа талаар мэдээлсэн. “Эрдэнэс Тавантолгой” ХК нь тус улсын төсвийн орлогын гол хэсгийг бүрдүүлэгч, 7.5 тэрбум тонн коксжих нүүрсний нөөц бүхий Тавантолгойн нүүрсний ордыг хянадаг. Одоогоор нүүрсний хулгайн хохирлын асуудал тодорхой болоогүй байна гэж мэдээлжээ.

Сингапурын “The Straits Times” сонинд мөн эдийн засгийн хүндрэлтэй үед улс төрийн өндөр албан тушаалтнууд оролцсон нүүрсний хулгайн скандал илчлэгдсэн нь иргэдийг Төв талбайд жагсаж, Төрийн ордон руу дайрах хүртэл хэмжээнд нийгмийн бухимдлыг бий болгосон. ОХУ болон БНХАУ-ын дунд орших Монгол Улсад сүүлийн жилүүдэд улс төрийн тогтворгүй байдал давамгайлж ирсэн бөгөөд эдийн засгийн дөрөвний нэгийг дан ганц уул уурхайн салбараас бүрдүүлдэг талаар мэдээлсэн байна.

Тэгвэл Канадын Бритиш Колумбын их сургуулийн Төрийн бодлого, олон улсын харилцааны сургуулийн дэд профессор Жулиан Диеркес даваа гаригт Төв талбайд цугласан иргэд Төрийн ордон руу довтолсон үйл явдлаас Киргизстан тэргүүтэй Азийн орнуудад өрнөж байсан эсэргүүцэл, хувьсгалыг санагдуулам дүр зураг ажиглагдсан талаар байр суурь илэрхийлсэн байна.

Тэрээр “The Diplomat” сэтгүүлд хэвлүүлсэн нийтлэлдээ Монгол Улсад энэ онд хоёр дахь удаагаа эрх баригчдыг эсэргүүцсэн том хэмжээний жагсаал болж байгааг онцолсон юм. Мөн эрх баригчдын тайлбар болон олон нийтийн байр суурь авлига, нүүрсний экспортоор төсөв бүрдүүлдэг Засгийн газрын ойлгомжгүй стратегийг бодитоор хөндөхөөс илүүтэй улс төрийн явуулга, хуйвалдааны асуудал дээр төвлөрч байгааг дурджээ.

Түүнчлэн, Тавантолгой орд нь багагүй хугацаанд олон улсын анхаарлын төвд байж ирсэн ч төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компани үйл ажиллагаа болон засаглалын хувьд нэр хүнд муутай байж ирсэн. Олон нийт төрийн өмчит компаниудыг үр ашигтай ажиллах ёстой гэх байр суурийг байнга илэрхийлж ирсэн. Гэтэл “Эрдэнэс Тавантолгой” дээр авлига, том хэмжээний нүүрсний хулгайн асуудал гарсан нь нийгэмд бухимдал үүсгэж, олон мянган Монголчууд Төв талбайдаа цуглах шалтгаан болсон.

Монголын твиттер орчинд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МАН-ын бага хурлыг угтан Засгийн газарт шахалт үзүүлэх зорилгоор жагсаалыг зохион байгуулж, турхирсан гэх агуулга ихээр хөндөгдөж байгааг онцолсон байна.

Previous Post

Б.Наранцацралт: Заяабаатар, Ундрам хоёроос үгүйсгэсэн мэдээ тавьсангүй болсон явдлыг хүлээн зөвшөөрсөн бололтой…

Next Post

Хятад улс цар тахалтай тэмцэх Тэг ковид стратегиасаа татгалзлаа

Next Post
Хятад улс цар тахалтай тэмцэх Тэг ковид стратегиасаа татгалзлаа

Хятад улс цар тахалтай тэмцэх Тэг ковид стратегиасаа татгалзлаа

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Б.Пүрэвдагва: Энэ жил нийслэлд найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлнэ

Б.Пүрэвдагва: Энэ жил нийслэлд найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлнэ

2026-08-01
Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна

Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна

2026-08-01
Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

2026-08-01
Шадар сайд Н.Номтойбаяр Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Шадар сайд Н.Номтойбаяр Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

2026-07-30
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа

Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа

2026-07-30
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна

Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна

2026-07-30
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

2026-07-30
Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Яруу эгшигт одтой, хөхөгчин могой өдөр

2026-07-30
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт +23 градус дулаан байна

2026-07-30
Японд болсон 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 13-т хүрлээ

Японд болсон 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 13-т хүрлээ

2026-07-29
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.