Улсын өсөх идэр, өрнөн дэлгэрэх начин Э.Энхбат энэ сарын 24-ний өдөр т.аалал тө.гссөн билээ. Төр, түмний хайртай хүүд Монголчууд хүндэтгэл үзүүлж, 12 дугаар сарын 25-ны өдөр төв талбайд зул өргөх ёслол зохион байгуулсан.
Тэгвэл Э.Энхбат агсныг маргааш буюу 12 дугаар сарын 31-ний өглөө 05:30 цагт Спортын төв ордноос сү.үлчийн за.мд үдэн гаргах аж. Талийгаачийн ар гэр, төрөл төрөгсдөд г.үн эмг.энэл илэрхийлье.
Э.Оюунболд Э.Энхбат агсны дурсгалд зориулж асаах 1000 зулыг өгчээ
Манлай начин Э.Энхбат агсаны дурсгалд зориулж бадраах 1000 зулыг Улсын арслан Э.Оюунболд өгчээ.
2021.12.25 буюу өнөө орой 18 цагаас Сүхбаатарын талбайд Улсын өсөх идэр, өрнөн дэлгэрэх начин Э.Энхбат агсны дурсгалыг хүндэтгэж мянган зул өргөх ёслол болно.
Энэхүү арга хэмжээг үндэсний бөхийн “Та бөхтэй танилц”сошиал хуудсыг хөтөлдөг Б.Сүнжидмаа гэх бүсгүй санаачилсан аж.
Тэгвэл мянган зулыг Улсын арслан Э.Оюунболд өгч буй аж. Тэрбээр талийгаачийн нэг хүүхдийн сургалтын төлбөрийг төлнө гэдгээ мөн мэдэгдээд буй.











Сэтгэгдэл бичих