• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Өнөөдөр бол ‘АЛИМ’-ны өдөр

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-10-21
Ангилал: Дэлхий
Өнөөдөр бол ‘АЛИМ’-ны өдөр
Жил бүр Их Британид ургацын баяраа тэмдэглэхдээ хамгийн амттай, гүйцэт боловсорсон, хамгийн том жижиг, эсвэл этгээд хэлбэртэй алим шалгаруулж, хэрхэн зөв тариалах аргачлал, алимны шүүс ундаа хийх арга, алим жимсний талаарх мэдлэгээ хоорондоо солилцож, дээшлүүлдэг өдрийг 10 сарын 21-нд тэмдэглэдэг байна.
Энэ өдрийг 1990 онд Common Ground гэх группээс санаачилж, тухайн орон нутагтаа тэмдэглэдэг байсан нь аажимдаа улс даяар тэмдэглэдэг өдөр болжээ.
‘Өдөрт нэг алим иддэг бол эмч хэрэггүй’ гэдэг үг байдаг. Үнэхээр өдөрт 1-г идвэл өвчнөөс холуур өнгөрдөг гэнэ. Алим Витамин С, А, фосфор, төмөр, кальциар баялаг. Сарнайн төрлийн ургамалд багтдаг, жимсний 25% нь агаар, 5% нь уураг, алимны мод 100 жил ургах чадвартай байдаг аж.
Image
Алимны сайн талыг хүн бүр мэднэ, тэгвэл анхаарвал зохих мэдээллийг хүргэе.
• Таны ходоод өвддөг бол хоосон байхдаа битгий алим ид. Ходоод гэдэсний эмгэгтэй хүмүүс өглөө алим идэх нь тохиромжгүй. Харин хоол идсэнээс хоёр цагийн дараа эсвэл унтахын өмнө идээрэй.
• Чихрийн шижин буюу цусан дахь сахарын хэмжээ хэлбэлздэг бол ходоод хоосон, өлөн үедээ алим идэх нь муу. Алимны сахарын агууламж нь 13,5 хувь учир сахарын хэмжээг өсгөнө. Мөн ходоод гэдэсний үйл ажиллагаанд муугаар нөлөөлж, хоол шингээх чадварыг бууруулна. Тиймээс сахарын өвчтэй болон илүүдэл жинтэй хүмүүсийг алим бага идэхийг зөвлөдөг байна.
• Алимны голд устөрөгчийн цианид бага хэмжээгээр агуулагддаг. Тиймээс голыг нь идэх хэрэггүй. Алимны голыг идсэнээр толгой эргэх, толгой өвдөх, амьсгалахад хүндрэл учрах зэрэг шинж тэмдэг илэрч болно. Хурдан хугацаанд биш ч гэсэн аажим аажимаар эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг байна.
• Мөн алимыг сайтар угааж хальстай нь хамт идэх хэрэгтэй. Ингэхдээ хүйтэн усаар угаа. Халуун юмуу бүлээн усаар угаавал хэт исгэлэн болдог байна.
Алимны талаар зарим мэдээлэл хүргэхэд:
– Алимыг Каспийн тэнгис болон Хар тэнгисийн дунд хавиас гаралтай гэж үздэг.
– Хүн төрөлхтөн МЭӨ 6500 оноос алимтай танилцсан баримтыг археологчид олсон гэдэг.
– 1 алим ургуулахад 50 ширхэг навчны энерги шаардлагатай
Дэлхийн алимны тариалалтын дийлэнхийг Хятад, АНУ, Турк, Польш, Итали улс хангадаг.
Previous Post

Вьетнамд үерийн улмаас амиа алдсан хүний тоо 105-д хүрлээ

Next Post

10,000 программист бэлтгэх төслийг дэмжиж, 100 хувийн тэтгэлэг олголоо

Next Post
10,000 программист бэлтгэх төслийг дэмжиж, 100 хувийн тэтгэлэг олголоо

10,000 программист бэлтгэх төслийг дэмжиж, 100 хувийн тэтгэлэг олголоо

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

2030 он гэхэд цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжих зорилттой ажиллаж байна

2030 он гэхэд цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжих зорилттой ажиллаж байна

2026-05-25
Хотын шинэ даргын нэрийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал эхэллээ

Хотын шинэ даргын нэрийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал эхэллээ

2026-05-25
Хөвсгөл аймгийн сурагчид нэгнээ зодож, гэмтээсэн хэрэг гарчээ

Хөвсгөл аймгийн сурагчид нэгнээ зодож, гэмтээсэн хэрэг гарчээ

2026-05-25
Хотын даргад нэр дэвшигчийг тодруулах нийслэлийн МАН-ын хурал товлогдлоо

Хотын даргад нэр дэвшигчийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал 10.00 цагт эхэлнэ

2026-05-25
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-05-25
Өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Алдарт эхийн одон гардуулна

Өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Алдарт эхийн одон гардуулна

2026-05-25
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2026-05-25
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэнд дэвшүүллээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэнд дэвшүүллээ

2026-05-24
Элсэлтийн шалгалт ирэх сарын 25-нд эхэлнэ

Элсэлтийн шалгалт ирэх сарын 25-нд эхэлнэ

2026-05-24
Цаг агаарын мэдээ

Улаанбаатарт 14 хэмийн дулаан

2026-05-24
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.