• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

12 сувилагч ажилтай орлоготой боллоо

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2018-11-07
Ангилал: Эрүүл мэнд
12 сувилагч ажилтай орлоготой боллоо

Эрүүл мэндийн яам 10 дугаар сарын 13-нд “1:2” зорилтыг дэвшүүлж үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Энэхүү зорилт нь эмнэлгийн тусламж, үйлчилгээнд ажиллах сувилагчийн тоог нэмэгдүүлж, 2020 гэхэд эмч, сувилагчийн харьцааг 1:2-т хүргэх зорилтын 50 хувьд хүрэхэд чиглэгдэж байгаа юм.

Эрүүл мэндийн яамнаас “1:2” зорилтыг эхлүүлснээ зарласан өнгөрсөн хагас сарын хугацаанд гадаад оронд ажиллаж байгаад ирсэн, хүүхэд асрах болон бусад хувийн ба ар гэрийн шалтгаанаар чөлөөтэй байсан, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа дууссан зэрэг тодорхой шалтгаанаар урт, богино хугацаанд мэргэжлээрээ ажиллаагүй 150 гаруй сувилагч Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төвд хандаж “Сувилагчийн мэдлэг, чадварыг бататгах” сургалт, “Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтад бэлтгэх” сургалтад хамрагдах хүсэлтээ илэрхийлсэн.

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль Эрүүл мэндийн яамнаас дэвшүүлсэн “1:2” зорилтыг дэмжиж дээрх сургалтуудыг хамтран зохион байгуулж байна. “Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтад бэлтгэх” эхний сургалтыг 10 дугаар сарын 29-нөөс 10 дугаар сарын 31-ний өдрүүдэд зохион байгуулж, 42 сувилагч хамрагдсан бол “Сувилагчийн мэдлэг, чадварыг бататгах” эхний сургалтыг 10 дугаар сарын 19-нөөс 11 дүгээр сарын 03-ны хооронд зохион байгуулж, 35 сувилагч суралцаад байна. Дээрх 2 сургалтад хамрагдсан 77 сувилагч мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтаа амжилттай өгч дууслаа.

Эдгээр сувилагч нараас дутагдалтай орон тоог нөхөж, ажил авах хүсэлтээ эрүүл мэндийн байгуулагууд ирүүлж эхлээд байна. Тухайлбал, 11 дүгээр сарын 5-ны өдөр Архангай, Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газар, Амгалан амаржих газар, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв, Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэг, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Улсын II төв эмнэлэг зэрэг байгууллагууд нийт 12 сувилагчийг ажилд авсан байна. Түүнчлэн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбоо дэмжиж ажиллахаа илэрхийлээд байна.

Дээрх 2 сургалтыг сар бүр зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд “Сувилагчийн мэдлэг, чадварыг бататгах”, “Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтад бэлтгэх” 2 дахь ээлжийн сургалтад нийт 76 сувилагч оролцохоор бүртгүүлсэн бөгөөд 11 дүгээр сарын 12-ны өдөр эхлүүлэхээр Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн харьяа Сувилахуйн сургууль бэлтгэл хангаж байна.  Түүнчлэн орон нутагт эдгээр сургалтыг явуулах хэрэгцээг судалж, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн салбар сувилахуйн сургуулиудыг түшиглэж явуулахаар төлөвлөж байгаа болно.

Previous Post

Авто зогсоолуудад цэнэглэгч суурилуулах ажил эхэллээ

Next Post

Фуэго галт уул идэвхжиж, 4.8 км өндөр үнсэн хөшиг татжээ

Next Post
Фуэго галт уул идэвхжиж, 4.8 км өндөр үнсэн хөшиг татжээ

Фуэго галт уул идэвхжиж, 4.8 км өндөр үнсэн хөшиг татжээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Австралийн Холбооны Улсын парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Австралийн Холбооны Улсын парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2026-09-22
УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр 14.00 цагаас хуралдана

УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр 14.00 цагаас хуралдана

2026-09-22
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-09-22
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрхтэн хурц болно

2026-09-22
Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно

2026-09-22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

2026-09-21

МИАТ: Хар салхины улмаас Нарита чиглэлийн өнөөдрийн нислэг хойшилсон

2026-09-21
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-09-21
ХЗДХ-ийн сайдын томилгоог танилцуулах УИХ-ын чуулган 14:00 цагаас эхэлнэ

ХЗДХ-ийн сайдын томилгоог танилцуулах УИХ-ын чуулган 14:00 цагаас эхэлнэ

2026-09-21
УИХ намрын чуулганы нээлтийн дараа намын бүлгүүд хуралдана

УИХ дахь намын бүлгүүд хуралдаж байна

2026-09-21
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.