• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Тавантолгойн тээвэрчид ЗАМ ХААЖ, эсэргүүцлээ илэрхийлж байна

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-08-19
Ангилал: Нийгэм
Тавантолгойн тээвэрчид ЗАМ ХААЖ, эсэргүүцлээ илэрхийлж байна

Тавантолгойн нүүрс тээвэрт гарч буй хүний эрх зөрчсөн асуудал хүнд суртал, тээврийн хөлс тарифын шударга бус байдлыг эсэргүүцсэн тээвэрчид өнөөдрөөс (2020.08.19) зам хааж эсэргүүцлээ илэрхийлж эхэлжээ.

Тавантолгойн 14000 тээвэрчид нэгдэн, Тавантолгойн уурхайгаас Цагаан хад чиглэсэн замын 3 дахь км-т зам хаасан байна.

Тэдний гол шаардлага нь  Ерөнхий сайд Хүрэслсүхийн 2019 оны дөрөвдүгээр сарын 07-ны өдөр өгсөн Уул уурхайн бүтээгдэхүүний олборлолт, тээвэрлэлт явагдаж байгаа нутагт төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, нэгдсэн удирдлагаар хангах, нүүрсний тээвэрт үүсч байгаа хүндрэлийг шуурхай шийдвэрлэж байх үүднээс Засгийн газрын төлөөлөгч ажиллуулах талаар зургаадугаар сарын нэгний дотор судалж шийдвэрлэх  үүрэг даалгаврыг биелүүлж тавантолгойн замд Засгийн газрын төлөөлөгч томилж нүүрс тээврийн асуудлыг хариуцах эзэнтэй болгохыг шаардаж буй юм байна.

Нүүрсний уртын буюу Тавантолгойн уурхайгаас Цагаан хад гаалийн хяналтын бүс хүртэл 230 км замд 1 тн/ 55 юань буюу 26650 төг  тээвэр хийж байгаа бол богинын 25 км т 1 тн/ 26650 төг байгаа нь Монгол тээвэрчид явдаг уртын тээвэрт хэт бага тариф тогтоож байгаа юм байна. Үүнийг эсэргүүцсэн тээвэрчид бага тарифтай ачилтыг зогсоох шаардлага тавьж нийт 3 сар тэмцэж байгаа гэж Тээвэрчдийн зөвлөлөөс мэдэгдлээ. Энэ тэмцэлд Тавантолгойн нүүрс тээвэрт явдаг 2500 тээвэрчин жолооч нар гарын үсгээрээ нэгдсэн байна.

 

Тэд Засгийн газарт гурван шаардлага тавьж байгаа юм байна. 2020.06.17-ны өдрийн  УУХҮЯ, ЗТХЯ хамтарсан хурлын шийдвэрийг биелүүлж -80 тарифтай тээврийн ачилтыг уурхайгаас ачихыг зогсоох, Тавантолгойд Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч яаралтай томилох, Онцгой байдлын дэглэмээр богинын тээвэр хийж буй тээвэрчдийн бодит   нөхцөл байдлыг тогтоохын тулд хилийн бүст газар дээр нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийг ирж, тээвэрчдийн төлөөлөлтэй уулзахыг шаардаж байгаа юм байна.

Previous Post

2020 оны хувийн сургуулиудын төлбөрийн НЭГДСЭН МЭДЭЭЛЭЛ

Next Post

Нийгмийн даатгалын сангийн орлого 12.9 хувиар буурчээ

Next Post
Нийгмийн даатгалын сангийн орлого 12.9 хувиар буурчээ

Нийгмийн даатгалын сангийн орлого 12.9 хувиар буурчээ

Шинэ мэдээ

Өнөөдөр нийслэлийн төсвийн хяналтын сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилнэ

Өнөөдөр нийслэлийн төсвийн хяналтын сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилнэ

2026-06-16
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-06-16
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-06-16
Энэ жилийн Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол төр” нэрийн дор зохион байгуулагдана

Энэ жилийн Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол төр” нэрийн дор зохион байгуулагдана

2026-06-15
Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ

Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ

2026-06-15
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-06-15
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-06-15
Нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэх НИТХ-ын хуралдааныг энэ сарын 17, 22 хүртэл хойшлуулжээ

Нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэх НИТХ-ын хуралдааныг энэ сарын 17, 22 хүртэл хойшлуулжээ

2026-06-13
Нийтийн тээврийн Ч:29А, Ч:28 чиглэлүүдэд түр өөрчлөлт орно

Нийтийн тээврийн Ч:29А, Ч:28 чиглэлүүдэд түр өөрчлөлт орно

2026-06-12
Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно

Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно

2026-06-12
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.