Цэцэрлэг, сургууль орох дөхсөн энэ өдрүүдэд ямар сургуульд хүүхдээ сургах талаар болон хувийн сургууль, цэцэрлэгүүд хэдэн төгрөгийн төлбөртэй байгаа тухайд эцэг, эхчүүд анхаарал хандуулж байна. Нэгдсэн мэдээлэл өгөх зорилгоор Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийн Ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын төлбөрийн мэдээллийг танилцуулж байна.
1.’ШИНЭ МОНГОЛ’ ДУНД СУРГУУЛЬ
Төлбөр:
Бага – 4.500.000 ₮
Дунд – 4.600.000 ₮
Ахлах – 4.700.000 ₮
Онцлог, давуу тал:
Сурагч бүр 2 төрлийн хичээл нэмж сонгон суралцдаг.
Сурагчид 6-р ангиасаа эхлэн япон хэл үздэг бөгөөд төгсөгчдийн 30% нь гадаадын шилдэг их, дээд сургуульд 100%-ийн тэтгэлгээр суралцдаг.
Суралцагсдын авьяасыг хөгжүүлэх зорилгоор бүх сурагчдыг дугуйлан, секцэнд хамрагдахыг шаарддаг.
Монгол ёс заншлаа суралцахаас гадна японы ёс заншил, тэдгээрийн онцлогийг сурагчдад таниулж өдөр тутамд хэвшүүлэхэд анхаардаг.
Холбоо барих утас: 77775599
2. ‘ОЮУНЛАГ’ ДУНД СУРГУУЛЬ
Төлбөр:
Бүх анги- 4.980.000₮
Онцлог, давуу тал:
Математик, гадаад хэл, мэдээлэл зүйн гүнзгийрүүлсэн сургалттай.
Сургалтдаа оюуны сошиал сайт болох “Амжилт 2.0” сургуулийн системийг нэвтрүүлснээр зайны сургалтад дэвшил хийж чадсан.
Төгсөгчид ЭЕШ-д тогтмол дээгүүр байрт ордог бөгөөд дотоодын болон гадаадын их, дээд сургуульд 100 хувь элсэн суралцаж, тэтгэлэг авч чаддаг.
Холбоо барих: 75755050
3. ‘ГЛОБАЛ’ ОЛОН УЛСЫН СУРГУУЛЬ
Төлбөр:
Бүх анги – 10.000.000 ₮
Онцлог, давуу тал:
Кембрижийн олон улсын бүрэн дунд боловсролын Cambridge Advanced (AS) хөтөлбөрийг үндэсний цөм хөтөлбөртэй хослууулан хэрэгжүүлдэг.
Гадаад орны ахлах сургуулиудтай хамтран ажиллах, уралдаан, тэмцээнд оролцох, STUDY TOUR зохион байгуулах зэргээр харилцан суралцах боломжтой.
“Сайн үйлийн эзэн” хөтөлбөрөөр хичээллэж, бусдын сайн сайханд хувь нэмрээ оруулдаг, санаачилгатай, бүтээлч сайн үйлийн эзэн болж төлөвшинө.
SAT, IELTS, TOFEL, HSK (хятад), NOR (япон) шалгалтад бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлдэг.
Холбоо барих утас: 95007298
4. ‘ЖАРГАЛАН’ КЕМБРИЖИЙН ОЛОН УЛСЫН СУРГУУЛЬ
Төлбөр:
3.500.000 ₮
Онцлог, давуу тал:
Англи, Австрали, Шинэ Зеланд, Швейцарь, Энэтхэг, Япон, Солонгос, АНУ-д 80-100% тэтгэлэгтэйгээр сургана.
Сурагч солилцоо явуулдаг.
Орчин үеийн стандартад нийцсэн үзүүлэлт бүхий компьютер бүхий Мэдээлэл зүйн кабинеттай.
4000 гаруй ном товхимолтой Номын сантай.
Холбоо барих утас: 99356524
5. ‘ГЁТЕ’ ДУНД СУРГУУЛЬ
Төлбөр:
Бага – 5.800.000 ₮
Дунд – 6.300.000 ₮
Ахлах – 6.800.000 ₮
Онцлог, давуу тал:
1-р ангиасаа герман, англи хэлний аль нэгийг сонгож, 4-р ангиасаа хоёр хэлээр зэрэг суралцах боломжтой.
Англи хэл болон герман хэлний зуны вакумжуулсан сургалтад тухайн улсад зуны амралтаараа хамрагдах боломжтой.
Герман хэлний АI, AII, BI төвшний шалгалт өгч, гэрчилгээ авна.
ХБНГУ-ын болон БНХАУ-ын Германы Элчин сайдын яамны дэргэдэх гимназид сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдах боломжтой.
Холбоо барих утас: 95926490
6. ‘ТӨГСДЭЛГЭРЭХ’ ДУНД СУРГУУЛЬ
Төлбөр:
1-9 дүгээр анги – 3.000.000 ₮
Ахлах анги – 3.300.000 ₮
Онцлог, давуу тал:
Сэтгэлгээний хурд, уян хатан чанар, оновчтой шийдвэр гаргах чадварыг хөгжүүлэхэд математикийн хичээлийн мөн чанар, давуу талыг хамгийн үр нөлөөтэй ашиглахад гүнзгийрүүлсэн сургалтыг чиглүүлж, стандарт бус сэтгэлгээний хэв маягийг төлөвшүүлэхэд түлхүү анхаардаг.
Европ стандартад нийцсэн сургалтын хэрэглэгдэхүүн, арга зүйд тулгуурлан англи хэлийг гүнзгийрүүлэн, орос ба япон хэлийг сонгон судлуулж байна.
Хорь гаруй жил математикийн гүнзгийрүүлсэн сургалт явуулж ирсэн туршлагадаа тулгуурлан боловсруулсан академик сургалтын хөтөлбөртай.
Холбоо барих утас: 91924343, 98157519, 96670453
7. ‘АТЛАНТА’ ДУНД СУРГУУЛЬ
Төлбөр:
Бага – 3.500.000 ₮
Дунд – 3.500.000 ₮
Ахлах – 3.500.000 ₮
Онцлог, давуу тал:
Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай.
Англи, хятад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай.
Математик, англи, хятад хэлний хичээлийг сургалтын хөтөлбөр, программаас давсан агуулгаар гүнзгийрүүлэн судалдаг.
Гүнзгийрүүлсэн сургалтыг олон жилийн туршлагатай багш нар болон гадаад багш нар удирдан явуулдаг.
Холбоо барих утас: 70110518
8. ‘ОЛОНЛОГ’ ДУНД СУРГУУЛЬ
Төлбөр:
Бүх анги- 8.750.000 ₮
Онцлог, давуу тал:
Математик, англи хэл, байгаль, хүмүүнлэгийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай.
I-XII-р ангиудад математик, англи хэлний эрчимжүүлсэн сургалтыг өөрийн туршлага, мэргэжлийн багийн чадварт түшиглэн явуулна.
Математик сэтгэлгээг хөгжүүлэх гүнзгийрүүлсэн сургалтын хөтөлбөртэй.
Гадаад хэлний дүрэм ярианы гүнзгийрүүлсэн түвшний хөтөлбөртэй.
Холбоо барих: 94992364 94992369
9. ‘ЛОГАРИФМ’ ДУНД СУРГУУЛЬ
Төлбөр:
7.000.000 ₮
Онцлог, давуу тал:
Дэлхийн 20-иод орны 400-гаад сургуулиудын дунд хэрэгжигч олон улсын Grapeseed хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлж эхэлсэн анхны сургууль.
STEM буюу Science, Engineering, Technology, Art хичээлүүдийн нэгдсэн хөтөлбөртэй бөгөөд 4-р ангиас эхлэн инженерингийн суурь хичээлүүдийг, ахлах ангиас роботикийн хичээлүүдийг судалдаг.
Монгол ёс заншлын өргөөтэй.
Холбоо барих утас: 77110566, 770556, 77006263
10. ‘ЭЛИТ’ ОЛОН УЛСЫН ДУНД СУРГУУЛЬ
Төлбөр:
Бүх анги- 11.900.000 ₮
Онцлог, давуу тал:
UEIS-д хамгийн өндөр чадавхитай болоход нь оюутнуудад зориулсан сургалтын хөтөлбөр, багш, сургалтын орчин, орчныг бүрдүүлсэн.
Мэргэшсэн, туршлагатай, өндөр чадвартай багш нарыг элсүүлэн авч үлдэх боломжтой.
Академи, бүтээлч илэрхийлэлд анхаарлаа төвлөрүүлж, ижил төстэй хөтөлбөрүүдтэй сургуульд ороход дэмжлэг үзүүлэх өргөн хүрээтэй сургалтын хөтөлбөрийг бий болгосон.
Холбоо барих утас: 7010 5010
11. ‘ШИНЭ МОНГОЛ ХАРУМАФҮЖИ’ ДУНД СУРГУУЛЬ
Төлбөр:
Бага анги – 4.700.000 ₮
Дунд анги – 4.800.000 ₮
Ахлах анги – 4.900.000 ₮
Онцлог, давуу тал:
Нэг багшид оногдох хүүхдийн тоог боловсролын стандартад нийцсэнээс илүү гаргадаггүй.
Япон хэв шинжийг сургалтандаа нэвтрүүлсэн, олон улсын стандарт хөтөлбөрт нийцсэн, байгаль, нийгмийн ухаанаар төрөлжсөн сургалтай. Англи хэлний “Grape seed” хөтөлбөр хэрэгжүүлдэг.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд үүд хаалга нээлттэй сургуультай.
Холбоо барих утас: 70119101
12.’INTERNATIONAL SCHOOL OF ULAANBAATAR’
Төлбөр:
Бага – 19.412 $
Дунд – 23.662 $
Ахлах – 36.709 $
Онцлог давуу тал:
Олон улсын бакалаврын хөтөлбөртэй сургууль. Бүх хичээл англи хэлээр явагддаг.
Сурагчдийнх нь 60 хувь нь гадаад хүүхдүүд. Монгол хүүхдүүд 150 ам.доллар төлж хүлээлгэнд бүртгүүлнэ.
Холбоо барих: 70160010, 70160020
13.’САНТ’ ДУНД СУРГУУЛЬ
Төлбөр:
Бүх анги – 7.000.000 ₮
Онцлог, давуу тал:
Оксфордын англи хэлний хөтөлбөр болон АНУ-ын “AP” хөтөлбөрөөр сургалт явуулдаг.
Гар утасны аппликейшн бүтээх хичээл үздэг.
Эрүүл, тохилог, шаардлага нийцсэн сургалтын орчинтой.
Холбоо барих утас: 11-331030
14. АМЕРИК, МОНГОЛЫН ХАМТАРСАН ‘ШИЛДЭГ’ ДУНД СУРГУУЛЬ
Төлбөр:
Бага анги (1-4) – 5.500.000
Дунд банги (5-8) – 6.000.000
Ахлах (9-12) – 6.500.000
Онцлог, давуу тал:
Хос хэл, хос хөтөлбөр
Сурагч бүр TOEFL, IELTS, SAT, AP шалгалтын оноотой төгсөнө.
Олон улсын хөтөлбөрийг бага төлбөрөөр хүргэдэг
Сургуулийн унаатай.
Холбоо барих утас: 70009400
15.’САКУРА’ ДУНД СУРГУУЛЬ
Төлбөр:
Бага анги – 7.500.000₮
Дунд анги – 8.500.000₮
Ахлах анги – 9.500.000₮
Онцлог, давуу тал:
Тэргүүлэх зэргийн багш, сурган хүмүүжүүлэгчтэй.
Хэлний мэдлэгийн түвшингээр нь хичээллэдэг.
Ерөнхий эрдмийг стандартаас дээгүүр эзэмшүүлдэг.
20 төрлийн дугуйлантай (Төлбөргүй).
Холбоо барих утас: 89668966, 89558955
16.’ОРЧЛОН’ ДУНД СУРГУУЛЬ
Төлбөр:
Бүх анги- 18.000.000 ₮
Онцлог, давуу тал:
Олон улсын хөтөлбөртэй хосолсон /Cambridge / үндэсний боловсролын хөтөлбөртэй.
Мэргэжлийн гадаад багш нартай.
Үндэсний чадварлаг багш нар, тэднийг олон улсын сургалтанд бэлдэх Кембрижийн мэргэжил дээшлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлдэг.
Хоёр дахь гадаад хэл болох хятад хэл нь олон улсын хөтөлбөрийн зайлшгүй судлах хичээл орно.
Холбоо барих утас: 7711 3377
17. ‘THE ENGLISH SCHOOL OF MONGOLIA’
Төлбөр:
Бага анги-12.500.000₮
Дунд анги- 12.750.000 ₮
9, 10-р анги-13.000.000₮
11, 12 IBDP/CP анги-15.000.000₮
Онцлог, давуу тал:
Английн үндэсний хөтөлбөрт суурилсан Кэмбрижийн болон IB /International Baccalaureate/ ОУ-ын Боловсролын хөтөлбөр, үндэсний хөтөлбөр хослуулан хичээллэдэг
30 гаруй төрлийн секц дугуйлантай.
Мэргэжлийн гадаад багш нар хичээл заадаг.
Холбоо барих утас: 70154015