• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлууд нь дэлхийн орчны эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг мөн

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2019-09-26
Ангилал: Тод мэдээ, Эрүүл мэнд
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлууд нь дэлхийн орчны эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг мөн

Орчны эрүүл мэндийн тэмдэглэлт өдрийг “ Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлууд нь дэлхийн орчны эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг мөн” уриан доор 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр Орчны эрүүл мэндийн холбооноос шийдвэрлэжээ. Энэхүү уриа нь нийгмийн эмзэг бүлгийнхэнд уур амьсгалын өөрчлөлтйин нөлөөлөл, байгаль орчны эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн зүгээс уур амьсгалын  өөрчлөлтөөс үүдэлтэй бэрхшээлийг даван туулахын тулд дасан зохицох стратеги, арга хэмжээ авахад гол үүрэг гүйцэтгэх, дэмжихэд чиглэсэн болно.

Уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй хүлэмжийн хийн хэт ялгарал гэж үздэг бөгөөд үүний улмаас сүүлийн 100 жилд дэлхийн дундаж температур 0.8⁰C-аар, далайн түвшин 17-20см нэмэгдсэн байна. Монгол улсын хувьд сүүлийн 70 жилд агаарын температур 2.1⁰C буюу дэлхийн дунджаас даруй 2 дахин их байна.

Уур амьсгалын өөрчлөлт дэлхийн хүн ам, экосистем, хүнс хоол тэжээл зэрэгт хэдийн нөлөөлөөд эхэлсэн. Дэлхийн дулаарлыг 1.5 хэмд тогтоон барих боломжтой хэдий ч нийгмийн бүх талын хүчин чармайлтыг шаардах болно. Иймд байгаль орчныг хамгаалах, ялангуяа агаарын бохирдлыг бууруулах зорилттой уялдуулан хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах талаар цахилгаан эрчим хүч, дулааны үйлдвэрлэл, хэрэглээний ашгийг дээшлүүлэх, байгальд ээлтэй технологи нэвтрүүлэх, түлшний боловсруулалтыг сайжруулах, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх арга хэмжээг авах шаардлагатай байна.

Манай   орон нь нүүрсний нөөц арвин, хямд бөгөөд олдоцтой учраас нүүрсийг эрчим хүчний гол эх үүсвэрээ болгодог нь “хүлэмжийн хий ялгаруулагч” болоод байна. Гэвч дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд тодорхой хэмжээний сөрөг талтай хувь нэмэр оруулж байна гэдэг үүднээс сэргээгдэх эрчим хүч, цэвэр нүүрсний дэвшилтэт технологийг нэвтрүүлэх замаар хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 62 дугаар тогтоолоор иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудыг 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. Агаарын бохирдлоос үүдэлтэй уур амьсгалаас өөрчлөлтийн сөрөг үр дагаварыг таниулах, уур амьсгалын өөрчлөлт, орчны эрүүл мэндийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан түүхий нүүрснээс хүрээлэн буй орчинд хаягдах хаягдал, хүн амын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл түүнээс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл сурталчилгааг өргөжүүлэх шаардлагатай байна.

Previous Post

ТҮЦ-ээс Түргэн гэмтэж муудах хүнс худалдаалж байсныг зогсоолоо

Next Post

Өс хонзонгийн улмаас 22 настай эрэгтэйг хөнөөжээ

Next Post
Орхон аймгийн цэргийн штабын дарга өөрийнхөө ДУХАНД буудаж нас баржээ

Өс хонзонгийн улмаас 22 настай эрэгтэйг хөнөөжээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хархорин уулзвар орчимд наймдугаар сарын 29-ний 23:00 цагаас зам хаана

Хархорин уулзвар орчимд наймдугаар сарын 29-ний 23:00 цагаас зам хаана

2026-08-27
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ

Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ

2026-08-27
Энэ жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ

Энэ жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ

2026-08-27
Сайд Б.Батцэцэг Кени улсын Байгаль орчны сайдыг хүлээн авч уулзлаа

Сайд Б.Батцэцэг Кени улсын Байгаль орчны сайдыг хүлээн авч уулзлаа

2026-08-27
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

2026-08-27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, эдлэл, идээ, ундаа олно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна

2026-08-27
Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

2026-08-27
Арьс шир үйлдвэрлэлийн бүсийн 30.27 га талбайн хөрсний бохирдлыг бууруулах, нөхөн сэргээх суурь судалгааны эхний ээлжийн хэлэлцүүлэг боллоо

Арьс шир үйлдвэрлэлийн бүсийн 30.27 га талбайн хөрсний бохирдлыг бууруулах, нөхөн сэргээх суурь судалгааны эхний ээлжийн хэлэлцүүлэг боллоо

2026-08-26
Дорнод, Сүхбаатар аймгийн гурван суманд хорио цээрийн дэглэм тогтоолоо

Дорнод, Сүхбаатар аймгийн гурван суманд хорио цээрийн дэглэм тогтоолоо

2026-08-26
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ХБНГУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ХБНГУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

2026-08-26
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.