• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

“Сэлбэ ухаалаг хотын эхний байруудыг ирэх дөрөвдүгээр сард ашиглалтад оруулна”

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2026-10-09
Ангилал: Нийгэм, Нийслэл-380, Тод мэдээ

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж буй “Сэлбэ ухаалаг хот” төслийн эхний блокуудыг 2027 оны дөрөвдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Нийт 158 га талбайг хамрах тус төслийн хүрээнд 113 блок бүхий 8575 айлын орон сууц барина. Мөн 5780 хүүхдийн суудалтай таван сургууль, 1520 хүүхдийн суудалтай найман цэцэрлэг, дөрвөн өрхийн эмнэлэг, соёл, спортын цогцолбор болон гал унтраах анги байгуулахаар төлөвлөсөн байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, хэрэгжилтийн явц, тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг сонсжээ. Уулзалтын үеэр гүйцэтгэгч байгууллагууд бараа материалын татан авалт, үнийн өсөлт, ажиллах хүчний хүрэлцээтэй холбоотой хүндрэл тулгарч байгааг танилцуулсан байна.

Энэ талаар хотын дарга Б.Пүрэвдагва “Сэлбэ ухаалаг хот” төслийн санхүүгийн загварт асуудал байгааг дурдаж, үүнийг баг хамт олноороо шийдвэрлэх шаардлагатайг хэлэв. Тэрбээр “Сэлбэ ухаалаг хот” нь зорилго зөв, хүлээлт өндөртэй төсөл гэдгийг онцлоод, гэр хорооллыг орон сууцжуулах, газар чөлөөлж, дахин төлөвлөлт хийх нь Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад чухал ач холбогдолтойг тэмдэглэжээ.

Төслийн нийгмийн байгууламжуудыг 2028 онд ашиглалтад оруулснаар цогц бүтээн байгуулалт бүрдэх аж. Мөн нийслэлээс “Сэлбэ ухаалаг хот”-д их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд гүйцэтгэгч байгууллагууд ажлаа төлөвлөсөн хугацаанд чанартай гүйцэтгэх шаардлагатайг хотын дарга хэллээ.

Previous Post

Түрээслээд өмчлөх орон сууцны сонгон шалгаруулалт хойшилжээ

Next Post

“Сэлбэ ухаалаг хотын эхний байруудыг ирэх дөрөвдүгээр сард ашиглалтад оруулна”

Next Post
“Сэлбэ ухаалаг хотын эхний байруудыг ирэх дөрөвдүгээр сард ашиглалтад оруулна”

"Сэлбэ ухаалаг хотын эхний байруудыг ирэх дөрөвдүгээр сард ашиглалтад оруулна"

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

“Сэлбэ ухаалаг хотын эхний байруудыг ирэх дөрөвдүгээр сард ашиглалтад оруулна”

“Сэлбэ ухаалаг хотын эхний байруудыг ирэх дөрөвдүгээр сард ашиглалтад оруулна”

2026-10-09

“Сэлбэ ухаалаг хотын эхний байруудыг ирэх дөрөвдүгээр сард ашиглалтад оруулна”

2026-10-09
Түрээслээд өмчлөх орон сууцны сонгон шалгаруулалт хойшилжээ

Түрээслээд өмчлөх орон сууцны сонгон шалгаруулалт хойшилжээ

2026-10-09
ОХУ-аас “уушгины хатгалгаагаар нас барсан эмэгтэйтэй холбоотой аюултай эмгэг төрүүлэгч бичил биетэн илрээгүй” гэв

ОХУ-аас “уушгины хатгалгаагаар нас барсан эмэгтэйтэй холбоотой аюултай эмгэг төрүүлэгч бичил биетэн илрээгүй” гэв

2026-10-09
Чуулганаар 2026 оны төсвийн тодотголын эцсийн хэлэлцүүлгийг хийнэ

Чуулганаар 2026 оны төсвийн тодотголын эцсийн хэлэлцүүлгийг хийнэ

2026-10-09
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой

2026-10-09
ТАНИЛЦ: 10 дугаар сарын цаг агаарын төлөв байдал

Баруун аймгуудын нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна

2026-10-09
Маргаашаас ихэнх нутгаар нойтон цас орно

Маргаашаас ихэнх нутгаар нойтон цас орно

2026-10-08
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Багш, шавь барилдах, номын абшиг авах, шинэ гэр байр авахад сайн

2026-10-08
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт 16 хэм дулаан байна

2026-10-08
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.