• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Баруун аймгуудын нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2026-10-09
Ангилал: Цаг агаар
ТАНИЛЦ: 10 дугаар сарын цаг агаарын төлөв байдал

Малчид, хадланчид, тээвэрчдын анхааралд:

Өнөөдөр баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, маргааш баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар, 12-нд нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.

10-р сарын 08-ны 20 цагаас 10-р сарын 09-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Өнөөдөр Баян-Өлгийн зарим, Увс, Ховдын баруун сумдын нутгаар 0.0-8.0 мм бороо, нойтон цас орж, Монгол-Алтайн уулархаг нутгаар цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 15-17 метр, зарим үед секундэд 20 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр -6…-11 градус, Алтайн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Туул, Хэрлэн голын хөндийгөөр -1…-6 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн зүүн хэсгээр +5…+10 градус, бусад нутгаар -1…+4 градус дулаан, өдөртөө Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Завхан, Заг-Байдраг голын эхээр +7…+12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +17…+22 градус, бусад нутгаар +12…+17 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -4…-6 градус хүйтэн, бусад хэсгээр 0 градус орчим, өдөртөө +12…+14 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -3…-5 градус хүйтэн, өдөртөө +12…+14 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -6…-8 градус хүйтэн, өдөртөө +10..+12 градус дулаан байна.

Previous Post

НИТХ-ын төлөөлөгчид нийслэлийн газрын зохион байгуулалт, төлөвлөлтийн уялдааг сайжруулах шаардлагатайг онцлов

Next Post

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой

Next Post
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Улс тунхагласны ойн барилдаанд чансаа өндөр бөхчүүд зодоглоно

Улс тунхагласны ойн барилдаанд чансаа өндөр бөхчүүд зодоглоно

2026-11-24
Хятадын сансрын нисгэгч Жу Янжү сансарт нэг жил ажиллах туршилтад оролцоно

Хятадын сансрын нисгэгч Жу Янжү сансарт нэг жил ажиллах туршилтад оролцоно

2026-11-24
Хууль бус хөрөнгө хураах хуулийн төслийг маргааш Засгийн газраар хэлэлцэнэ

Хууль бус хөрөнгө хураах хуулийн төслийг маргааш Засгийн газраар хэлэлцэнэ

2026-11-24
Согтуурсан үедээ аавыгаа зодож, хурууг нь хугалжээ

Согтуурсан үедээ аавыгаа зодож, хурууг нь хугалжээ

2026-11-24
“Тавантолгой түлш” ХХК-ийн захирал С.Даваасүрэн нар нь хятад иргэнтэй тохирч, хорт хавдар, угаар үүсгэгч барьцалдуулагч бодис оруулж ирэхээр ЗАВДЖЭЭ…

“Тавантолгой түлш” ХХК-ийн захирал С.Даваасүрэн нар нь хятад иргэнтэй тохирч, хорт хавдар, угаар үүсгэгч барьцалдуулагч бодис оруулж ирэхээр ЗАВДЖЭЭ…

2026-11-24
Бээжин-Улаанбаатар-Эрхүү чиглэлийн олон улсын зорчигчийн галт тэрэг маргаашаас явж эхэлнэ

Бээжин-Улаанбаатар-Эрхүү чиглэлийн олон улсын зорчигчийн галт тэрэг маргаашаас явж эхэлнэ

2026-11-24
Иргэний нийгмийн байгууллагууд Хүний эрхийн дэд хорооны үйл ажиллагаанд оролцох хөтөлбөр эхэллээ

Иргэний нийгмийн байгууллагууд Хүний эрхийн дэд хорооны үйл ажиллагаанд оролцох хөтөлбөр эхэллээ

2026-11-24
АНУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ-наас “Би монгол хүн” арга хэмжээг зохион байгуулжээ

АНУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ-наас “Би монгол хүн” арга хэмжээг зохион байгуулжээ

2026-11-24
Морин хуурын болон Монгол тэмээний өдөртэй болох хуулийн төсөл хэлэлцэнэ

Морин хуурын болон Монгол тэмээний өдөртэй болох хуулийн төсөл хэлэлцэнэ

2026-11-24
Өнөөдөр ихэнх нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун

Өнөөдөр ихэнх нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун

2026-11-24
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.