• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Хугацаат цэргийн алба хаагчид хоорондоо зөрчилдөж, нэг нь бэртжээ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-03-26
Ангилал: Нийгэм
Хугацаат цэргийн алба хаагчид хоорондоо зөрчилдөж, нэг нь бэртжээ

Зэвсэгт хүчний нэгэн ангид хугацаат цэргийн алба хаагчид хоорондоо захирагдахгүй харилцааны зөрчил гаргаж, улмаар нэг цэрэг бэртсэн хэрэг гарчээ. Олон нийтийн сүлжээнд “цэрэг зодуулж, ухаангүй эмнэлэгт хүргэгдсэн” гэх мэдээлэл тархсантай холбогдуулан холбогдох албаныхан тайлбар өглөө.

Зэвсэгт хүчний Барилга, инженерийн цэргийн штабын дарга, хурандаа Б.Дорждэрэм-ийн мэдээлснээр, гуравдугаар сарын 22-ны 17:00 цагийн орчимд Баянхонгор аймагт байрлах Барилга, инженерийн харьяа ангид хоёр хугацаат цэрэг хоорондоо маргалдаж, зөрчил үүсгэсний улмаас нэг нь бэртсэн байна.

Тэрбээр, “Маргалдсан хоёр алба хаагч нэг нутгийн, дотно харилцаатай байсан. Үйл явдлын дараа 10 минутын дотор аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэж, анхны тусламж үзүүлсэн. Улмаар гуравдугаар сарын 23-ны шөнө Цэргийн төв эмнэлэгт шилжүүлж, нүүрний шарханд косметик оёдол хийсэн. Алба хаагчийн биеийн байдал хэвийн, ухаан алдаж, орж гарсан зүйл байхгүй” гэв.

Мөн уг хэрэгт цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлсэн байна.

Зэвсэгт хүчний хяналт, шинжилгээ, үнэлгээний газрын дарга, бригадын генерал С.Баяр-Очир “Энэ хэрэг нь зөвхөн хоёр хугацаат цэргийн хооронд үүссэн зөрчил бөгөөд өөр оролцсон хүн байхгүй. Зэвсэгт хүчний жанжин штабаас ажлын хэсэг газар дээр нь ажилласан. Хуулийн байгууллагын дүгнэлт гарсны дараа холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцно” хэмээн мэдэгдлээ.

Албаныхны өгсөн мэдээллээр, олон нийтийн сүлжээнд тархсан “ухаангүй, хүнд байдалтай” гэх мэдээлэл нь бодит нөхцөл байдлаас зөрүүтэй байгаа аж. Хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.

Previous Post

“Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай” хуулийн төсөлд тусгасан онцлох заалтууд

Next Post

Цаг агаарын урьдчилсан мэдээ

Next Post
2025 оны 08-р сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх   цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын урьдчилсан мэдээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Австралийн Холбооны Улсын парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Австралийн Холбооны Улсын парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2026-09-22
УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр 14.00 цагаас хуралдана

УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр 14.00 цагаас хуралдана

2026-09-22
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-09-22
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрхтэн хурц болно

2026-09-22
Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно

2026-09-22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

2026-09-21

МИАТ: Хар салхины улмаас Нарита чиглэлийн өнөөдрийн нислэг хойшилсон

2026-09-21
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-09-21
ХЗДХ-ийн сайдын томилгоог танилцуулах УИХ-ын чуулган 14:00 цагаас эхэлнэ

ХЗДХ-ийн сайдын томилгоог танилцуулах УИХ-ын чуулган 14:00 цагаас эхэлнэ

2026-09-21
УИХ намрын чуулганы нээлтийн дараа намын бүлгүүд хуралдана

УИХ дахь намын бүлгүүд хуралдаж байна

2026-09-21
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.